Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
нийгэм,

Б.БЯМБАДОРЖООР АХЛУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МАФИ ЖИНХЭНЭ УТГААРАА АЖИЛЛАЖ ЭХЛЭВ ҮҮ?

нийтлэсэн Site Default3 сар 11, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1535532211_40225472_1813867702067948_2204461324098863104_n-4

-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж яамны Гадаад харилцааны даргаар өөрийн туслах сувилагч байсан Цасчимэгийг томилжээ-

Үргэлж чичлүүлж, сайд дарга нар нь ч авлигал, тендэрийн хэрэгт хутгалдан бужигналддаг байсан Эрүүл мэндийн салбар нэг хэсэг ажин түжин байж, цаг үеийн асуудлуудаас өөр санаа чилээх зүйлгүй байлаа. Хувьдаа эмнэлэг, лаборатори, эм ханган нийлүүлэх газар гэхчлэн ашиг сонирхлын зөрчилгүй сайдтай болсны үр дүн гэх дүгнэлтийг ч олон нийтийн зүгээс өгч байв. Харин магтагдсан бүсгүй хурим дээрээ гэгчийн үлгэрээр Эрүүл мэндийн салбар дахин эв гаваа олохоо больж байгаа бололтой. Дээр хэлсэнчлэн улс төрийн намуудын бие биедээ бэлэглэдэг тус яам арайхийж хөл гараа олов уу гэтэл үгүй байж. Үнэндээ ашиг сонирхлын зөрчилтэй нөхдийг шунал нь шулам болж хувиргамаар эрх мэдэлд уяж болдоггүй бололтой. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд Улсын нэгдсэн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадоржийг Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийн шахаас, чигжээсээр тавьсан нь чононд хонь хадгалуулсны үлгэр болсон тод жишээ болжээ. Эрүүл мэндийн салбарын мафи гэгддэг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд , УХТЭ-ийн дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Ш.Төмөрбаатар нар Б.Бямбадорж томилогдсон цагаас хөдөлгөөнд орж ЭМЯ-ны бүх тендер , төсөл хөтөлбөрийг дур зоргоороо бужигнуулж эхэлсэн байна. Анхнаасаа төрийн ажлын туршлага огтхон ч үгүй нөхрийг зүтгүүлж, Төрийн нарийн бичгийн дарга болгосны цаад зорилго ердөө энэ байсан бололтой.

Б.Бямбадоржийн өдөрт хийдэг гол ажил нь тендер, тендерийн үнэлгээний хороонд хэнийг оруулах вэ хэмээн хор хутгаж, өөрийн гар хөлөө яамны чухал албан тушаалуудад яажшуухан шингээх гэдэгт л шаналан уймарч явдаг юм байх… Түүний толгойны өвчин ч эцэстээ тодорхой болж Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин , Хяналтын дарга Я.Амаржаргал нарын суудлыг авахын төлөөх улайралд хүрсэн гэнэ. Нэр бүхий дарга нарыг зайлуулах элдэв арга чарга хайж өдөр бүр элдэв өө сэв эрэн элдвээр дарамталсаар ёстой санасандаа хүрдгийн наахна байгаа гэдгийг яамныхан хэлж байна. Хөдөө орон нутагт эмнэлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай, удирдах ур чадвар нь хэнээс ч дор орохооргүй гэгддэг М.Баттүвшин, Я.Амаржаргал нар хотын эмнэлгийн хорчин даргын дарамтыг тэсэхгүй ажлаасаа гарах орохдоо тулаад байгаа гэдгийг эрхэм сайд нь эрхбиш дуулсан л байдаг байлгүй дээ. Түүнчлэн хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх гэгчээр увайгүйгээр улайрсан Б.Бямбадоржтон яамны ажилтнуудыг өдөр бүр өрөөндөө дуудан чиний хувь заяаг би мэднэ гэж сүрдүүлж, өөрийн хувийн эмнэлэгтээ давуу эрх олгох, зөвшөөрөл, лиценц гаргуулах явдал газар авсан гэж байгаа. Эрүүл мэндийн яам ийнхүү энэ нөхрийн балгаар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад зэргэлдээх Улсын нэгдсэн төв эмнэлгийнхэн харин авлигач, дээрэнгүй даргаасаа салсандаа баярлалдаж сууна. Үнэндээ шахаасны, ямар ч ур чадваргүй хэрнээ ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд шуналыг нь өдөөсөн, хор дурыг нь буцалгасан эрх мэдэлд хүрэхээрээ юу хийж буйгаа ч сөхөөрөхгүй салгалж, улангасдаг бололтой. Тэрбээр өмнөх даргын байгуулсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилнө хэмээн агсарч хэвийн явж байсан ажлыг гэнэт зогсоож, гацааж эхэлсэн байна. Тэрбайтугай, Анагаахын сургуулийнхныг сүрдүүлж та нарыг би удирдана гэж зөнөглөсөн юм байх. Түүний энэ увайгүй зан, шунал, дарамтыг үл тэвчин ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан,санхүүгийн газрын дарга М.Содномжамц нь арга бараад ажлаасаа гарчээ. Энэ бүх тэнэглэлийнхээ хажуугаар эрхэм ТНБД Б.Бямбадорж төрийн яамны Гадаад харилцааны даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Цасчимэг гэгч сувилагчийг өчигдөр томилсон байна. Үнэндээ төрийн ажил дэндүү үнэ цэнэгүй болж, хэн овсгоотой, хэн мөнгөтэй, хэн арын хаалгатай, хэн гишүүд, дарга нартай ойрхон очиж бөгс бөөр долоож чадсан нь хүссэнээ хийж хувийн сонирхлоо гүйцэлдүүлдэг болсны тод жишээ энэ. Гэхдээ төрийн алба үнэгүйдлээ гэхэд хүний амь аврах үүрэгтэй эрүүл мэндийн яам хулгайч, луйварчин, авилгачны гарт ийм эмгэнэлтэйгээр орсон нь дэндүү аймшигтай, увайгүй юм. Эдгээр жишээ зөвхөн мөсөн уулын орой төдий бөгөөд яаманд яригдаж буй элдэв шуумаар бол тун удахгүй энэ байтугай юм болно гэдгийг эх сурвалж хэлж байна. Ийм хүнээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тавьсан нь даанч хайран. Б.Бямбадоржийн  шадар туслах болон чичрэн зүтгэж буй Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд өмнө авлигын хэргээр АТГ-д удаа дараа шалгагдаж байсан нэгэн гэдгийг Эрүүл мэндийн сайд та анхааралдаа авна уу. Нэгэн үеийн сайд Г.Шийлэгдамбыгаа санхүүгийн дарга Т.Баярсайхантай хавсарч шоронд илгээсэн аюултай нөхөр гэдгийг эрүүл мэндийн яамныхан барин тавин ярьдгийг ч дуулсан байлгүй. Тэрбайтугай ямар ч шалгалт өгөөгүй хэрнээ өөрийнхөө нэрийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн н.Бадамсүрэн гэгч мэргэжилтэнтэй хуйвалдан шалгалт өгч тэнцсэн эмч нарын жагсаалтад оруулж, сэтгэцийн эмчийн диплом хүртэл авсан байх юм.

Р.Оюунханд, н.Бадамсүрэн нарт холбогдох эл хэргийг одоогоор АТГ-т шалгаж байгаа бөгөөд хэрэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл ч холбоотой болохыг нотлох хэд хэдэн баримт гарч ирсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Улс орны, хүн ардын эрүүл энхийн бодлогын манаанд ийм аймшигтай гэмт үйлдэлтнүүд, увайгүй шуналтнууд байсаар байх уу, Эрүүл мэндийн сайд аа… Энэ мэт чухал салбаруудаа хэн нэгний өр төлөөсний хариу болгож бэлэглэдэг хэрцгий уламжлалыг тасалж өгөөч, У.Хүрэлсүх сайд аа!!!

нийгмийн толь сонин

719
Өмнөх

Өнөөдрөөс БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ

3 сар 11, 2019
Дараах

М.Батсуурь: Шүүх зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх байдлаар асуудалд ханддаггүй

3 сар 11, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт