Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох,

Ш.Батхүү ба Г.Алтан

нийтлэсэн Site Default3 сар 14, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-15525200303-14-2

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дуулианы хажуугаар 51 хувьтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэг болж, асуудал нь чимээгүйхэн прокурорт буцлаа. 

Тодруулбал,  Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчлан саатуулдаг яг тэр өдөр  “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг болсон байдаг.  Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг,  хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар болон  “Алтжин”-гийн  Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан.  Эх сурвалжийн мэдээллээр хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

Уг нь Ш.Батхүүг  Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн 220 тэрбум, 276 сая, 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзээд байв. “Стандарт”  банк нь Олон улсын Арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Арбитрын шүүхийн шийдвэрээр 215 таван тэрбум 388 сая, 407 мянга, 342 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учирсан гэж үзсэн байдаг. Энэ бүх асуудлыг нотлоход прокурорын ирүүлсэн баримтыг дутуу байна гэж шүүх үзэж буцаагаад байна.

Дараагийн нэг асуудал нь  прокуророос Ш.Батхүүг  “Алтжин” группын захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзсэн.  Өмнө нь Г.Алтан, Э.Сүрэн нар Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх тэдний талд шийдвэр гаргаад байсан юм.   Харин энэ хэрэгт шинэ нөхцөл үүсч,  Г.Алтан,  Ш.Батхүү нарыг Төрийн банкийг залилсан гэж үзээд байна.  Прокурорын үндэслэлд тэднийг иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг дурдсан байна. Мөн тэдэнд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн учраас 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх санал хүргүүлжээ.

Өмнө нь Г.Алтан энэ талаар тайлбар өгөхдөө “Би энэ сүлжээнд ямар ч хамаагүй. Тэр компани хэнээс ямар зээл авч байсан. Ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.  Ш.Батхүүг ч  сайн танихгүй. Миний хүү Э.Сүрэн Ш.Батхүүд зээл өгч тэр зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэсэн ч  хуулийн байгууллага  Ш.Батхүү,  Г.Алтан нарыг хамсаатан байх үндэслэлтэй гэж үзжээ.

Ер нь тэдний хамтрал “Олон-Овоот”-ын уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийснээр эхэлдэг. 2012 онд Ш.Батхүү “Г.Алтан Олон Овоотын 50 хувийг эзэмших болсон нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.  Мөн Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй. Тиймээс  2013 оны долдугаар сард  “Жаст” группын дампуурлыг зарлаж, ордын лицензийг эзэмшигч “Олон-Овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эндээс харахад “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд 51  сая ам.долларын барьцаанд тавьсан гэх хэргийн зангилаа зөвхөн Ш.Батхүү биш Г.Алтан ч энэ хэрэгт холбоотой байж болохоор нөхцөл байдал үүсээд байна.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

724
Өмнөх

Элбэгдорж-Энхбаяртан Засгийн газрыг УИХ-д авч өгсөн нь ямар гажуудал дагуулав?

3 сар 14, 2019
Дараах

Цуврал-2: ББСБ-тай Төрийн банкны захирлууд “мөнгө хүүлдэг” үү

3 сар 14, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт