Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
улс төр,

Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдын зөрчил эхэлсэн үү

нийтлэсэн Site Default3 сар 19, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
zurchi;

Яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг хэзээ зөрчилдөж эхлэхийг хүлээсэн хүмүүс улс төрийн хүрээнд 

олон буй. Зарим нь, одоо “зодуулж яваа” хэсгийнхэн нь бүр хоног тоолон хүлээж байж ч магадгүй.  

Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар, Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдаас огцруулахад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхэд, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад, ЖДҮ-чин гишүүдийг УИХ-д үлдээхэд онь холбон улс төр хийж хамт явсан Х.Баттулга, У.Хүрэлсүх нар анх удаа санал зөрөлдсөн мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд АТГ-ын даргыг огцруулсны дараахь нөхөн томилгоон дээр санал, байр суурь зөржээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг, дэд даргад АТГ, ШШГЕГ-т ажиллаж байсан Ж.Батсайхан нарыг санал болгож, албан бичгээ УИХ-д хүргүүлээд байгаа юм. Ирэх даваа гаригт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын одоогийн удирдлагуудыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамжилсан юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс АТГ-ын даргад өөр  хүн санал болгосон бөгөөд тэр нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн гэх мэдээлэл байна.

Хуулиараа бол, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Гэвч АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, мөн томилох нь УИХ-ын бүрэн эрх билээ. УИХ гэдэг нь МАН-ын 64 гишүүн бүхий хэт олонхи гэдэг талаас нь харвал АТГ-ын одоогийн удирдлагуудыг чөлөөлөх эсэх, чөлөөллөө гэхэд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүмүүсийг УИХ-аар дэмжих үгүйг шийдэх эрх нь МАН-д буюу, түүний дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд буй гэж үзэх, харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хуулиараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх эрх нь Ерөнхийлөгчид байхад, мөн хуулиараа тэднийг томилох, чөлөөлөх  эрх нь УИХ-д байгаа юм. Тэгэхээр АТГ-ын одоогийн удирдлагуудыг чөлөөлөх эсэх, чөлөөллөө гэхэд дараагийн томилгоо нь Ерөнхийлөгч-Ерөнхий сайд хоёрын ойлголцол, зөвшилцөл дор явахаас өөр сайн хувилбар байхгүй.

Тэд томилгоон дээр санал зөрчсөн учир шалтгааныг нарийн мэдэхгүй. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АТГ-ын одоогийн удирдлагуудыг өөрчлөхөөр  УИХ-д удаа дараа хүргүүлсэн саналаа ажил хэрэг болгох гэж байгаа бол, У.Хүрэлсүхийн хувьд Хэнтийн нөхөн, залгаад шахуу 2020 оны ээлжит сонгууль дөхсөн үед АТГ-аар дамждаг, дамжих магадлалтай улс төрийн нөлөөллөөс болгоомжилсон байх талтай. Учир нь МАН-д ийм түүх бий бөгөөд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө АТГ-ынхан МАН-аас нэр дэвших боломжтой, нэр дэвших мандатаа авсан хэд хэдэн хүнийг гэнэт цагдан хорьж, сонгуулийн нэр дэвшилтийн дараа сулласан байдаг. Үүнийг МАН-ынхан тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн улс төр, АН-ынхаа ялалтын төлөө АТГ-ыг улс төрийн сонгуульд ашигласан явдал гэж харддаг, шүүмжилдэг. Энэ түүх давтагдахаас ганц У.Хүрэлсүх төдийгүй, МАН-ын олон гишүүн болгоомжилж байгаа нь тодорхой биз ээ.

Дашрамд дурдахад, УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өнгөрсөн оны тавдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа АТГ-ын одоогийн удирдлагуудыг чөлөөлөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцээд “хууль зүйн үндэслэлгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлааггүй ” гэсэн шийдвэр гаргасан байдаг юм. Товчхондоо, Ерөнхийлөгч болохоор АТГ-ын одоогийн удирдлагын бүрэн эрхийн зургаан жилийг дууссан гэж үздэг. Тэрээр, АТГ-ын одоогийн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааг бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй замын дунд чөлөөлөгдсөн өмнөх удирдлагуудын томилогдсон өдрөөс тоолох ёстой, ингэж үзвэл зургаан жил нь дууссан гэж үздэг. Харин УИХ болохоор АТГ-ын одоогийн хоёр даргын бүрэн эрхийг УИХ-аас анх томилогдсон өдрөөс нь тооцно гэж үздэг. УИХ 2016 оны 7 дугаар сарын 8-нд АТГ-ын одоогийн дарга, дэд даргыг энэ албан тушаалд нь томилжээ.

Одоо Хуульзүйн байнгын хороо ахин хуралдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжилсны дагуу  Ерөнхийлөгчийн саналыг дахин хэлэлцэнэ. Харин 2018 оны тавугаар сарын 8-ны өдрийн шийдвэрээ давтах, эс давтахыг үйл явдал, цаг хугацаа хийгээд, Ерөнхийлөгч-Ерөнхий сайд хоёрын ойлголцол, УИХ-ын гишүүдийн хувь хүнийх нь үнэт зүйл, ёс зүй, зарчмаас харагдах биз ээ.

Б.Сугар

718
Өмнөх

Мөлжүүртэй “эрхэм”

3 сар 19, 2019
Дараах

‘Таван Богд фүүдс’-ийн KFC-ээс дахин иргэд хордож эхлэв үү!

3 сар 19, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт