Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
улс төр,

МАН-ын удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулгыг ‘мэхлэчихэв’ үү?

нийтлэсэн Site Default3 сар 26, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1553513477IMG_3431-1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор эрх баригч Монгол Ардын Нам Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн Газрын тэргүүнээс , М.Энхболдыг МАН-ын даргаас огцруулж,  У.Хүрэлсүхийг 2017 оны 10 сарын 4-нд  Монгол Улсын Ерөнхий Сайдаар,  2017 оны 11 сарын 21-нд Монгол Ардын Даргаар тус тус томилсон билээ.

Үүнээс хойш У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үед  Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдээлэл, харилцаа хариуцсан  зөвлөх багийнхан нь дэмжих гэх зэргээр албан бус байдлаар, туйлын болгоомжтой харилцаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий Сайд нарын харилцаа ил тод, идэвхтэй хамтын ажиллагааны хэлбэрт шилжсэн юм.

Энэ нь нэг талаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ зэрэг мөрдөн шалгах эрх бүхий хуулийн байгууллагын удирдлагыг солих, нөгөө талаас Монгол Ардын Нам, УИХ-д өөрийн бүрэн хяналтаа тогтоох гэсэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нарын сонирхол нийлсэнтэй шууд холбоотой байв.

Учир нь УИХ-ын дарга М.Энхболд хуулиар өөрт нь олгогдсон эрхийг ашиглан, АТГ-ын дарга, дэд даргыг солих асуудлыг хэлэлцүүлэхгүй байсан бөгөөд ерөөс хуулийн байгууллагын удирдлагыг бүхэлд нь өөрчлөхгүй байх сонирхолтой нь илт байлаа.

Иймээс ч УИХ-ын даргад шахалт үзүүлэх буюу эсбөгөөс УИХ-ын даргыг солих замаар АТГ-ын даргыг өөрчлөх Ерөнхийлөгч Х.Баттулгын, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах замаар өөрийн нөлөөллөө тэлж, бэхжүүлэх гэсэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ашиг сонирхол бас л давхцан, МАН доторх “60 тэрбум” бүлэглэлийн эсрэг тэмцэл гэгч идэвхжиж эхэлсэн нь нууц биш билээ.

2018 оны зун УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, АТГ-ын удирдлагуудыг солих асуудлыг хэлэлцүүлэхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шаардсанаар эхэлсэн энэ их УЛС ТӨР АТГ-ын дараалсан баривчилгаа, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах УИХ-ын нэр бүхий 27 гишүүний санал, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг МАН-ын гишүүнээс хассан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулсан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулсан, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар Монголын улс төрийн түүхэнд анх удаа чуулганы хуралдаандаа суулгүй бойкот зарласан УИХ-ын гуч гаруй гишүүн, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын удирдаж, нэр бүхий иргэний хөдөлгөөнүүдийн зохион байгуулсан МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн, жагсаал, Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хууль гээд он дамнан үргэлжилж, эцэстээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, оронд нь Г.Занданшатарыг томилсноор нэг юм дууссан билээ.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан юм.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал; Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч 2018 оны 5 сарын 2-нд өргөн барьж байсан саналаа хэвээр буюу АТГ-ын даргад Д.Даваа-Очир, АТГ-ын дэд даргад Ж.Батсайхан нарыг дэвшүүлж, УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.

Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2019 оны 3 сарын 25) хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан саналын тухай асуудлыг хэлэлцсэн билээ.

Ингээд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн томилгооны асуудлаар хэлэлцэн, АТГ-ын дарга, дэд даргын томилгоог  хойшлуулсан. “Эдгээр албан тушаалуудад томилогдох хоёр хүний нэрсийн саналыг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн. Энэ асуудлаар өмнө нь УИХ болон Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Тухайн шийдвэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна. Тийм учраас өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэдэг шийдвэр гаргасан байсан. Энэхүү шийдвэрийн талаар эргэн ярилцаж АТГ-ын дарга, дэд даргын томилгооны хугацаатай холбоотой маргаан үүсчихсэн байгаа учир УИХ-ын яаралтай шийдэхгүй гэдэг үүднээс энэ асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан” хэмээн уг шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарласан юм.

Шулуухан хэлэхэд энэ бол МАН-ын удирдлагуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг зүгээр л  “өдөж” буй явдал гэхэд болно.

Учир нь “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр хүний асуудлыг хэлэлцэх  эрх зүйн боломжгүй байна” гэдэг бол шинэ мэдээлэл биш.

2018 оны 5 сарын 8-нд болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гарсан шийдвэр.

Харин Г.Занданшатар УИХ-ын дарга болсноор уг шийдвэрийг өөрчилнө, МАН-ынхан М.Энхболдыг огцруулах үедээ хууль яриагүй шигээ шийдчихнэ гэсэн хүлээлт улс төрийн тодорхой хүрээнд байсан нь нууц биш.

Гэвч М.Энхболдыг Г.Занданшатараас сольсон ч АТГ-ын дарга, дэд даргаар Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэл огт биелсэнгүй.

Хүүхэд хуурч буй мэт бараг жилийн өмнө гарсан УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны шийдвэрийг үндэслэн уг асуудлыг хойшлуулахаа мэдсээр байж УИХ-ын ээлжит бус чуулган зарласныг эс тооцвол шүү дээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон хүмүүсийг АТГ-ын дарга, дэд даргаар томилох нь буруу гэж дүгнэн,  дахин тохиролцож,  “дундын хувилбар” гаргах хэрэгтэй гэж үзжээ. Иймээс ч цаг хожихын тулд УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гэгчээ гаргасан байна.

Өөрөөр хэлбэл тэд ярьсан тохирсоноосоо буцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийг “мэхэлчихсэн” бололтой.

М.Гал

сонин.мн

422
Өмнөх

Мах хомсдох шалтгаан буюу Хятадуудыг тэтгэсэн далд бизнес

3 сар 26, 2019
Дараах

АТГ: Хувьдаа ББСБ-тай Монгол банкны ажилтнуудыг үргэлжлүүлэн шалгаж байна

3 сар 26, 2019

Төстэй нийтлэлүүд

326226499_1188431058700191_3414221856845392314_n
Онцлох, улс төр,

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
dcdcde82662a482bbf6633bc68b8eea4
Онцлох, улс төр,

“ТӨСӨВ -2023” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт