Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.05₮
  • Евро
    4126.16₮
  • Японы иен
    22.68₮
  • Швейцарийн франк
    4394.63₮
  • Шведийн крон
    377.3₮
  • Английн фунт
    4723.69₮
  • Болгарын лев
    2108.36₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    74.55₮
  • Энэтхэгийн рупи
    39.43₮
  • Хонконгийн доллар
    455.51₮
  • ОХУ-ын рубль
    46.29₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    501.27₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.26₮
  • Канадын доллар
    2557.68₮
  • Австралийн доллар
    2352.54₮
  • Чехийн крон
    169.85₮
  • Тайванийн доллар
    113.7₮
  • Тайландын бат
    111.26₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.31₮
  • Сингапурын доллар
    2730.39₮
  • АНЭУ-ын дирхам
    964.95₮
  • Кувейтийн динар
    11542.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2049.35₮
  • Данийн крон
    552.2₮
  • Польшийн злот
    973.55₮
  • Украины гривн
    83.97₮
  • Норвегийн крон
    349.71₮
  • Непалын рупи
    24.64₮
  • Өмнөд Африкийн ранд
    207.98₮
  • Туркийн лира
    83.32₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14843987.62₮
  • Мөнгө /унцаар/
    206748₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.96₮
улс төр,

Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын ‘зам салж’ эхэллээ

нийтлэсэн Site Default3 сар 27, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
saljed

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ.

Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь улс төрийн амьдралыг бүхэлд нь “халууруулж” орхив.

Эхлээд УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооны хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн,  чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 45 нь буюу 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ бүхэнтэй зэрэгцэн, УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл гарган, чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарав.

Мөн орой нь хэвлэлийн бага хурал зарлан, уг хуулийг эсэргүүцэж буйгаа дахин зарласан юм.

УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан мэдэгдэлд бүр: ” Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурдын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа …” гэсэн байв.

Энэ бүхнээс дүгнэхэд 2017 оноос улс төрийн хэд хэдэн асуудал дээр байр суурийн илт зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байсан Ардчилсан Намын удирдлага ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “зам салж”, нэр дэвшүүлсэн нам нь бүр  Ерөнхийлөгчийнхөө эсрэг тэмцэхээ албан ёсоор зарлаж эхэллээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг зөрчил 2018 оны сүүлээс идэвхжиж эхэлсэн ба энэ нь АН-ын аливаа хурал, уулзалтын үеэрх АН-ын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд нарын хүйтэн харилцаагаар илт анзаарагдаж эхэлсэн аж.

Тэр бүү хэл АН-ын үзэл баримтлалтай холбоотой нэгэн маргааны үеэр АН-ын зарим удирдлага: “Үнэхээр ийм байдлаар ойлголцохгүй яваад байх юм бол цаашдаа бидний зам салж таарах нь дээ” хэмээн өгүүлсэн гэнэ.

П.Энхмандах

сонин.мн

847
Өмнөх

“Ачлал трейд”-ийн эмнэлгийн барилгын “шахаа” албан тушаалын хэрэг болох уу?!

3 сар 27, 2019
Дараах

АН ардчиллыг булшилсан…

3 сар 27, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 11 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт