Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
шар мэдээ,

24 насандаа Ерөнхийлөгчөө молигдон 90 саяын хэрэгт холбогдсон Б. Гансүх ял сонсохдоо ийм төрхтэй байжээ

нийтлэсэн Site Default4 сар 1, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
гансү

1995-1996 оны үед 90 сая төгрөг гэдэг толгойд багтамгүй том тоо сонсогдож байж. “90 саяын” Гансүх гэж цуутай эрийг монголчууд санаж байгаа. Бага байхад нь эцэг нь дахин амьдрал зохиож тэрбээр ээж Баасанхүүгээрээ овоглож өсчээ.

Байгалийн ухааны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилчидтай хамтран МУИС-ийн II давхарт “Байгаль судлалын нийгэмлэг” байгуулан ажиллаж байсан Б.Гансүх Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн захирал Майкл Новачек гэгчтэй хамтарч ажиллах гэрээ хийхээр тохиролцож, замын зардлаа олохын тулд ерөнхийлөгчийн өргөөнд бараалхаж  Холливудынхантай хамтран хийх киноны төсөл үзүүлж 90 сая  төгрөг салгаж дөнгөсөн эр.

Ерөнхийлөгч П.Очирбат, тухайн үеийн Сангийн сайд Бямбажавын нэр дээр гэрээ байгуулан төрийн сангаас 90 сая төгрөг салгаж чадсан түүнийг Баасанхүүгийн Гансүх гэхээсээ “90 саяын” Гансүх гэж нэршээд олон жилийг үдэж байна. Ерөнхийлөгчөөс залилсан  90 сая төгрөгөө Америкт үрж дуусгасан тэрээр нууцаар Монголд ирж банкнаас 400 сая төгрөг авах гэж яваад иргэдийн мэдээллээр баригдаж түүний ерөнхийлөгчтэй эхлүүлсэн  90 саяын үлгэр төгссөн юм. Магадгүй хэн нэг хүн түүнийг таньж цагдаад мэдэгдээгүй бол Сангийн яамтай гэрээ байгуулж,  банкнаас 90 саяыг гаргуулж байсан нэр хүндэд нь итгэсэн банк 400 сая төгрөгөө нэмж алдах байв.

Түүний үхэхдээ л авч хоцрох нэр алдрын түүх ердөө л энэ. Төр засгийг мэхэлж их хэмжээний мөнгө залилсан/тэр үеийн ханшаар/ Б.Гансүхэд шүүх 17 жилийн ял ноогдуулсан. Хоригдож байхдаа хүн барьцаалж ялаа нэмүүлсэн тэрээр ээжийнхээ шарил дээр гартаа гав, хөлдөө дөнгөтэй очиж мөргөж сөгдөөд буцаж байсан гээд тоочвол түүний амьдрал яг л эмгэнэлт кино шиг.

Шоронд номын санч хийж өдөр хоногийг шарлаж хуучирсан бичиг цаастай ноцолдож өнгөрөөдөг байсан тэрээр Есүсийг шүтэх болсон. Наранд гарсан хойноо ч энэ ажлаа үргэлжүүлж байна. Арван долоон жил өргөст торны цаана суусан түүнийг наранд гарахад нь угтах ах дүү найз нөхөд байгаагүй тул Христийн сүмд очиж орох орон, оочих аягатай болсон аж. “90 саяын” Гансүх орох орон, оочих аягатай болсноор барахгүй гэр бүлтэй ч болсон.

Тэрбээр эмч бүсгүйтэй ханилж 2010 онд хурим найраа хийжээ. Их эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистр зэрэгтэй хоёр охинтой бүсгүйтэй ханилсан Б.Гансүх хойд эцэг болсон аж.

Ерээд оны сүүл, 2000 оны эхээр чөлөөт хэвлэлийн од болон бужигнуулж явсан энэ эрийн нас тогтож ухаарсан биз, түүнчлэн түүнийг амьдралаар “Бодлын хулгайч” хэмээх уран сайхны кино ч бүтсэн түүхтэй.

Харин тэрбээр хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа иймэрхүү төрхтэй залуу байжээ гэдгийг гэрэл зургийн хальсанд ийн буужээ.

Эх сурвалж: dorgio.mn

1,320
Өмнөх

Багш нарын VII их хуралд 47.6 мянган багшийг төлөөлж 800 багш, удирдах ажилтан оролцоно

4 сар 1, 2019
Дараах

Хархны махыг хачин гоё амттай гэнэ үү

4 сар 1, 2019

Төстэй нийтлэлүүд

hurelbaatar
шар мэдээ,

Сангийн сайд томилолтоор явж байхдаа яаралтай хагалгаанд оржээ

нийтлэсэн Site Default8 сар 28, 2019
сухр
шар мэдээ,

Д.Муратын хүү Б.Бахытгүлийг зодсон гэв үү

нийтлэсэн Site Default6 сар 27, 2019

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт