Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
нийгэм,

Цахим луйварчид өсвөр насны хүүхдүүдийн хаяг ашиглаж байна, эцэг эхчүүдээ хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаарай

нийтлэсэн Site Default4 сар 4, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
luivar

Мэдэээлэл технологийн хөгжилийг дагаад иргэд, аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээ зэрэг нь цахим орчинд идэвхитэй шилжиж байгаа өнөө үед тухайн орчинд шунахайн сэдэлтээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо ихсэх хандлагатай байна.

Мэдээж хэрэг энэхүү талбар нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг фэйсбуук буюу олон нийтийн цахим сүлжээгээр хамгийн түгээмэл.

Кибер халдлага буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэг буюу Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 онд 68 бүртгэгдсэн бол, 2018 онд 109 болж нэмэгдсэн. Харин цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг 2017 онд 362 бүртгэгдсэн бол, 2018 онд 625 болж нэмэгдсэн гээд энэ бол зөвхөн цаасан дээрх тоо. Харин мэдэгдээгүй жижиг хэргүүд маш олон. Тэр дундаа сүүлийн хоёр жилийн үзүүлэлт бүүр ч их байгаа байх.

Тэгэхээр кибер гэмт хэрэг жилийн дотор хоёр дахин өссөн гэж хэлж болно. Монгол Улс “Фэйсбүүк” /нийгмийн цахим сүлжээний вэбсайт/ хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт жагссан байна. Энэ утгаараа иргэд “Фэйсбүүк”-ээр эд хөрөнгөө залилуулах тохиолдол ихээхэн гарах боллоо.

Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага тасралтгүй арга хэмжээ авч, зохих ажлыг хэрэгжүүлж байгаа ч орчин үед кибер халдлага хүн бүрийн хаалгыг тогших болсон. Өмнө нь иргэдийн халааснаас, хувийн орон байранд ороод, эд зүйл хулгайлдаг байсан бол орчин үед таны цахим орон зай руу нэвтэрч, нууц мэдээллийг авах, түүнийгээ ашиглаад иргэдийг залилан мэхлэж байна. Сүүлийн үед гарсан хохирол ихтэй хэргүүдийг харахад, гадаад худалдаа эрхэлдэг ААН-ийн ажилтан и-мэйл /цахим шуудан/ хаягынхаа нууц дугаарыг алдсанаар, гэмт хэргийн хохирогч болсон байдаг.

Учир нь хувийн мэдээллийг авсан гэмт этгээд тухайн ААН-ийн харилцагчтай нь ижил харагдахуйц, үсэг, тооны зөрүүтэй и-мэйл хаяг нээгээд, тэндээсээ харилцах замаар хууран мэхэлдэг. Тухайн байгууллагын ажилтны хайхрамжгүй байдлаас болж, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болдог.

Тиймээс нэгдүгээрт, фэйсбүүк хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ нийгмийн сүлжээнд оруулахгүй байх хэрэгтэй. Өөрийн гар утасны дугаар, төрсөн өдөр зэрэг мэдээллээр нууц дугаараа хийвэл бусдад мэдэгдэхэд амархан шүү дээ.

Хоёрдугаарт, таны дотны найзаас яаралтай мөнгө хүссэн тохиолдолд, утсаар холбогдож тодруулж байхыг зөвлөе.

Учир нь таны найз кибер халдлагад өртсөн байхыг үгүйсгэхгүй юм. Дээрээс нь нэмээд хэлэхэд, фэйсбүүкээс сэжигтэй холбоос, мэдээлэл, хортой программын шинжтэй зүйл рүү орсон бол нэн яаралтай нууц дугаараа солих хэрэгтэй.

Хамгийн сүүлд гаргасан тоо баримтаар Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрч, нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна.

Энэ бол Азид тэргүүлэх үзүүлэлт юм. Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, шийдэл олох нь нэн яаралтай байгааг энэхүү үзүүлэлт харуулж байна.

Фэйсбүүк, инстаграм хэрэглэгчдийн насны доод хязгаар 13 буюу түүнээс дээш байдаг.

Гэтэл судалгаагаар 11-12 насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь фэйсбүүк, зургаан хувь нь инстаграм ашигладаг гэж хариулжээ. Мөн таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлт авдаг, 33 хувь нь огт танихгүй хүнтэй чаталж байсан гэжээ.Мөн хүүхдүүдийн 43 хувь нь садар самууныг сурталчилсан агуулга бүхий мэдээлэлтэй тааралдаж, 25 хувь нь заримдаа өөрсдөө найз нөхдөө шоглосон дүрс бичлэг оруулдаг гэсэн байна. Хамгийн сонирхолтой нь эцэг эхчүүдийн 33 хувь нь цахим орчинд мэдээллээ хамгаалах ямар ч чадваргүй, 29 хувь нь анхан, 33 хувь нь дунд, ердөө таван хувь нь ахисан түвшний мэдлэгтэй хэмээн хариулжээ. Мөн багш нарын 14,9 хувь нь мэдэхгүй, 32,3 хувь нь анхан, 42,5 хувь нь дунд, 10,2 хувь ахисан түвшний хамгаалалтын чадвартай гэсэн байна. Хүүхдээ ямар сайтаар зочилсоныг эцэг эхчүүдийн 41 хувь нь мэддэггүй гэж хариулжээ.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь онлайн, интернет хэлбэрээр бусдыг хуурч мэхлэх, хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох, гэмт хэргээ далдлахын тулд санаатайгаар болон зохиомлоор дампуурах, сүлжээний бизнес, гоо сайхны болон гадаад улсаас уран зураг, эм бэлдмэл оруулж ирэх зэргээр шатлал бүхий сүлжээ үүсгэж бусдыг их хэмжээгээр хохироох, бусдын дансыг ашиглах , албан тушаалын /сүүлийн үед банк санхүүгийн салбарт/ давуу байдлаа ашиглах, байгууллагынхаа нууц код, тэмдэгтийг хэрэглэх, хуурамч гүйлгээ хийх замаар үйлдэгдэж байна.

Үүнээс гадна цахим халдлагад өсвөр насныхан ч ихээр өртөж зарим нь үүний золиос болж байгаа учир эцэг эхчүүд ч хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж байхыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Бидний зүгээс жижиг судалгааг бодитоор хэрэгжүүлж, судалгаа явуулсан юм. Харин энэхүү хаягийг хуурамч хаяг гэдгийг мэдэж байсан бөгөөд туршилтаар хэрхэн залилан хийж байгаа явцийг хүргэж байна. 

Тус хаягийн жинхэнэ эзэн нь өсвөр насны хүүхэд хэдий ч залилан хийгч этгээд түүнийг хуурч хаягийн нууц үг болон нэвтрэх нэрийг өөртөө авсан байжээ. Тэрбээр тухайн хүүд тоглоомны хаяг нээж өгнө хэмээн нууц үгийг нь аван өөрийн эзэмшилд оруулж чадсан байна.

Харин ингэснээр бусдыг залилан мөнгө нэхдэг болжээ. Түүний хувьд олон нийтийн сүлжээ сайтуудаар фэйсбуук хуудас хямд үнээр зарна хэмээн зар тавьдаг. Харин түүний арга нь багахан хэмжээний үнэ төлбөр хийж бусдыг хуурч мэхэлдэг аж. Бидний хувьд мэдээж туршилт учир түүнд амархан өгөөш болсон. Үнэн бодит явцийг харуулах үүднээс залилагч этгээдэд мөнгө шилжүүлэнгүүт л  холбоо тасран алга болсон юм. 

Энэ мэт бол хуурамч хаягаар үйлдэж буй хэргийн энгийн л нэг жишээ бөгөөд бодитоор та бүхэнд харуулж байна. Түүнчлэн энэ бол зөвхөн өсвөр насны хүүхдийн хаягийг ашиглаж буй үйлдэл. Үүний цаана ямар хориг уршиг гарч болох вэ гэдэг дээр эцэг эхчүүд анхаарлаа хандуулж, одооноос хүүхдийнхээ цахим орчины хэрэглээнд хяналт тавьж, гэмт хэрэгтнүүдийн өгөөш болохоос сэрэмжлүүлээрэй. Түүнчлэн магадгүй энэ хэргийг өсвөр насны хүүхэд ч хуулийн заалтаа ойлголгүй ирээдүйд өөрт нь ямар хар толбо үүсэхийг мэдэхгүй үйлдэж ч байж болох юм. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхдийнхээ цахим хэрэглээг нэг шалгаад үзэхэд буруудахгүй л болов уу.  

Энэ мэтээр бусдад мэхлэгдсэн үед нөгөөх шилжүүлсэн данс нь үл таних хүн данс байх бөгөөд гэмт этгээдүүд тухайн хүнээс мөнгө аваад өгөөч, эсвэл таксины жолооч зэрэг өөрт ойр байгаа хүнээс картаа мартаж таны данс руу хүнээс мөнгө аваадхая та АТМ-с аваад өг гэх мэтээр залилдаг учир эдгээр этгээдийг олох хүндрэлтэй байдаг хэмээн цагдаагийн албаны мэргэжилтнүүд тайлбар өгсөн юм. Тиймээс банкны данс нь тодорхой бол түүнийг барина гэх боломжгүй аж. 

dorgio.mn

383
Өмнөх

С.Энхцэцэг: Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох тусгайлсан хөтөлбөртэй болж чадлаа

4 сар 4, 2019
Дараах

Оросын нэрт жүжигчин Монголд өөд болжээ

4 сар 4, 2019

Төстэй нийтлэлүүд

327179929_567861528537405_3447257010283510551_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
327454300_5744637535655262_3416239612958800_n
нийгэм, Онцлох,

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт