Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3562.67₮
  • Евро
    4104.73₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4404.61₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4666.74₮
  • Болгарын лев
    2098.84₮
  • Унгарын форинт
    10.72₮
  • Египетийн фунт
    74.72₮
  • Энэтхэгийн рупи
    39.91₮
  • Хонконгийн доллар
    457.74₮
  • ОХУ-ын рубль
    45.18₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    501.34₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2526.27₮
  • Австралийн доллар
    2301.84₮
  • Чехийн крон
    169.74₮
  • Тайванийн доллар
    113.29₮
  • Тайландын бат
    109.62₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.55₮
  • Сингапурын доллар
    2730.75₮
  • АНЭУ-ын дирхам
    969.98₮
  • Кувейтийн динар
    11590.44₮
  • Шинэ Зеландын доллар
    1997.77₮
  • Данийн крон
    549.61₮
  • Польшийн злот
    969.61₮
  • Украины гривн
    84.14₮
  • Норвегийн крон
    347.39₮
  • Непалын рупи
    24.95₮
  • Өмнөд Африкийн ранд
    205.8₮
  • Туркийн лира
    83.93₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14473079.67₮
  • Мөнгө /унцаар/
    177975.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4824₮
нийгэм,

Монгол хүн язгуураасаа хулгайч биш ээ…

нийтлэсэн Site Default4 сар 4, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
таик

Хэрвээ тийм байсан бол монголчууд аль хэдийнэ энэ хэдэн мянганы урт түүхийн ээдрээ, эрсдэл ихтэй нугачаан дунд мөхөж үгүй болоод, одоо сураг ч үгүй болчих байлаа. Яагаад гэвэл хулгайч үндэстэн оршин тогтнох, тэсэн үлдэх ямар ч боломжгүй олон олон шалгуурыг давж бид энэ цагт ирсэн.   Тийм бол яагаад дээр дооргүй хулгай хийгээд байгаа юм бэ? гэж үү.    Энэ цаг үе бол хулгай нүүрлэсэн цаг үе. Монгол үндэстний нийтлэг ухамсараа мэдрэх чадварыг нь алдагдуулж, үнэт зүйлсийг нь үгүй болгож, бэртэгчлэл, хувиа хичээх үзлийг дэлгэрүүлэх гэсэн хэдэн зуунаар үргэлжилсэн ил далд хорон бодлого сүүлийн 30-аад жилд бүр хараа хяналтгүй сад зад тавьсаны үр, гор гарч буй хэрэг болохоос Монголчууд язгуураасаа хулгайч тулдаа хулгайлаад байгаа юм биш. Биднийг зориудаар ийм чөтгөрийн тоглоом руу шахаж буйг анзаараасай. Авилга, шударга бус арга замаар хөлжинө гэдэг бол хэлбэр арга нь өөр боловч мөн чанар нь адилхан л хулгай юм. Харамсалтай нь энэ цаг үед боломж нь байгаад авилга аваагүй бол тэнэг гэж ойлгодог болтлоо бидний ухаан санааг самууруулсан. Тийм нийгмийн тогтолцоог бий болгож, тийм ухамсар, сэтгэлзүйн хандлагыг уйгагүй сурталчилж, тулган хүлээлгэсэн. Үндэстний нэгдмэл байдлыг бий болгодог үнэт зүйлсийг бүгдийг нь гутаан доромжилсон, элэглэн шоолсон, уллан дэвсэлсэн. Энэ тоглоомдоо манайхны аль адгийн хогийн нөхдүүдийг ашигласан.  Үр дүн нь өнөөгийн нийгмийн байдал. Том хулгайчууд нь хулгайлсан мөнгөөрөө сонгогчдын тархи, нүдийг хуураад төрийн толгойд залардаг. Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг. Толгой дээрээ хулгайчуудаа залчихаар тэгээд доогуур байгаачууд нь үлгэр жишээ авцгаагаад, барьцаад, бүгдээрээ л хулгайч болцгоочихно. Нэг тийм хачин тогтолцоо бий болгочихсон. Тэгээд “Амиа бодох шиг сайхан юм хаана байна” гэж ил тод ярьж сурталчилцгаана.    Түүхэн туршлага гэдэг нэг юм гарцаагүй байдаг. Бид хулгай дээрэм, бэртэгчлэл гээд муу муухайд эзлүүлэх хэрээр уруудан доройтож, мөхөх сэхэх дээрээ тулж байв.   Тийм үеүд манай түүхэнд нэг бус бий. Бас бид муу муухайг тэвчиж, ялж, тэмцэж, нэгдэж чадахын хэрээр сэргэн мандаж, гэхдээ бүр дэлхийн сүпэр эзэнт гүрэн болтлоо сэргэн мандаж явсан. Язгуурын муу шинжтэй үндэстэн тийм эзэнт гүрнийг яагаад ч бүтээж чаддаггүй юм. Хамгийн сүүлийн маш тодорхой гашуун жишээ бол хүчирхэг Зүүнгар улсын мөхөл. Хүчирхэг Зүүнгар улсыг цэрэг зэвсгээр дийлэх ямар ч шинжгүй болохоо ойлгосон Манж-хятадууд дотор нь хагалган бутарган, явцуу эрх ашгуудыг хатгаж өдөөх, тэмцэлдүүлэх хорон бодлого явуулсны үр дүнд 30-хан жилийн дараа Зүүнгарчууд тэдний эсрэг тэмцэх ямар ч чадваргүй болчихсон байдаг.  Түүх бол үндэстний ой санамж. Хэрвээ уржигдар, өчигдөр бүдэрсэн чулуундаа өнөөдөр дахиад бүдэрч буй бол ой санамжаа алдсаных. Түүх бол тийм сургамж, санамж нь. Гэтэл Түүх шиг хэрэггүй юм үгүй, түүх мэдэх шаардлагагүй, түүх өнөөдрөөс эхэлдэг, маргаашаа л, ирээдүйгээ л харая, улирсан баларсан түүх, домог гэж хийрхэхээ больё, өнгөрсөн түүхэндээ гацах юм бол хөгжихгүй гэсэн тун сайхан оргилуун атлаа маш хорон овжин тархи угаалт хүчтэй өрнөсөн. Өрнөж ч байна.  Бас түүх бол үндэстний зөн билэг нь. За тэр талаар дараа болоё.  Дахин хэлэхэд угаасаа л монголчууд хулгайч үндэстэн, бэртэгчин үндэстэн гэдэг бол санаатай хийгээд санамсаргүй ТАРХИ УГААЛТ, хорлон сүйтгэл юм шүү. Бид угаасаа л хулгайч үндэстэн юм бол одоо хулгайлаад байхаас яая гэхэв гэсэн арга барагдсан, цөхөрсөн хандлага нэг хэсэгт нь, бид угаасаа хулгайч юм чинь хулгайлахад яадаг юм гэсэн муу ёрын сэдэл бас нэгэнд нь өгдөг. Тиймээс маш хорлонтой. Хортой. Зарим нэг нь бүр “Хараач тэр, монголчууд угаасаа л хулгайч шүү дээ” гээд баярласан хэрээ мэт бархирч байна.    Үндэстнийг ингэж л сөхрүүлж, дотроос нь илжрүүлж, мөхөөж, орон зайг нь эзлэн авдаг түүхэн туршлага байнга давтагдаж ирсэн. Ялангуяа томоохон хүчирхэг үндэстнүүдэд ийм шалгуур байнга тулгарч байдаг.   Бид жижиг үндэстэн биш ээ, тоо цөөн гэдэг жижиг гэсэн үг биш. Бид хүчирхэг том хийгээд эртний үндэстэн. Тиймээс бидэнд ийм чанга шалгуур сорилтууд үе үе тулгарч байв. Энэ цагт үед бидний өмнө ч тийм түүхэн шалгуур ирчихээд байгаа хэрэг. Хэн хүнд угаасаа байдаг хувиа хичээх, эд мөнгө, эрх мэдэлд, алдар нэрд донтох адгийн муу донг нь хөгжөөж, өдөж, хатгаж, сэрээж байж, түүн дээр нь дөрөөлж улс үндэстнийг мөхөөн, өрсөлдөгчөө нуга дарж ирсэн түүх олон бий. Нөгөө талд нь хүнд бас язгуурын шударга ёс, сайн хийгээд сайхныг талархан сайшаах мэдрэхүй, тэмүүлэл ч байдаг. Түүнийг нь мартуулж, үгүйсгэж, нулимж, доог тохуу болгодог. Тийм л үйл явц өрнөж байна.  Тиймээс “Монголчууд угаасаа л хулгайчууд” гэсэн тархи угаалтад бүү авт. Биднийг зориудаар хулгайчид, бэртэгчид болгож, задалж, хүчгүйдүүлж сөхрүүлж буйг л гагцхүү сэр. Танин мэд, Энэ Тайландад хааны ордонд хулгай хийсэн монголын хулгайчид бол тэр хорлонт бодлогод автагсад, тархиа угаалгагсад, өөрсдийгөө мэдэхээ байсан өрөвдөлтэй мянга мянган хөөрхийсүүдийн нэг нь. Үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зүйлсээ эрж хай. Бидэнд хангалттай бий шүү.      Б.Номинчимэд

749
Өмнөх

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Япон улсын академич, Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Отсука Кейжирүг хүлээн авч уулзлаа

4 сар 4, 2019
Дараах

Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

4 сар 4, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт