Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэх газраас ээжийгээ дагаж малд явсан хоёр настай охин сураггүй алга болсон билээ.

Тус мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан ч охиныг эрэл мухардсан юм. Үүний улмаас эрлийн ажиллагааг өнгөрсөн сарын 14-ний өдөр зогсоосон билээ. Тэгвэл өчигдөр орой тус сумын 2 дугаар багийн Яхь нуур гэх газрын дэрсэн дотроос охины цогцосыг олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.

Мэдээллийн дагуу эрүүгийн цагдаагийн 6 албан хаагч, прокурор, шүүхийн шинжээч нар очиж охины цогцосын шүүх шинжилгээний газар хүлээлгэн өгсөн байна.