Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
нийгэм,

Банк дампуурдаг, араас нь Г.Алтан гарч ирдэг

нийтлэсэн Site Default4 сар 11, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
4-11-1

“Капитал” банк дампуурлаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “…Г.Алтан гэдэг хүн энэ банкны  бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын  хадгаламжтай” гэж мэдэгдэв.

Г.Алтангийн хувьд “Алтжин” компаниар овоглодог. Бас “САПУ”-гаар ч нэрлэгддэг.

Түүний “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийг эс тооцвол олны  нүдэн дээр ил харагддаг бизнес ховортой.

Гэсэн хэдий ч Монголд байсгээд л гарч ирдэг маш их мөнгөтэй холбоотой будлианд энэ хатагтай холбогдчихсон л байдаг юм.

Одоо эрх барьж байгаа МАН-ыг хүртэл цагийн сайханд “ивээн тэтгэж”, өдөр тутмын зардлыг нь зээлдүүлж байсан зайтай эмэгтэй байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын генсек байхдаа гарын үсэг зураад Г.Алтангаас “…Намынхаа өдөр тумын зардалд” зориулж 1 000 000 /нэг сая/ ам.доллар зээлсэн байдаг. Тэр нь хүүтэй зээл. МАН үүнийг нь төлөлгүй долоон жил болж байна. Оронд нь Үлэг гүрвэлийн музейн барилгыг барьцаанд тавьчихсан гэдэг.

Иймэрхүү “бэл”-тэй, тэрийгээ дагасан тоглолттой Г.Алтан арилжааны банкуудын уналт, босолтод яаж ийгээд л холбоотой байдаг.

Сүүлийн хэдэн жилд Г.Алтан хатагтай Төрийн банкийг айлгаж ирсэн.

Төрийн банкны хувьчлал ярихаар “..Г.Алтан авах юм гэнээ” л гэнэ. Учир нь Төрийн банк Г.Алтанд өртэй гэх шийдвэрийг шүүхээс хүртэл гаргаж байв.

Энэ талаар өнгөрсөн жил Төрийн банкны ерөнхий захирал байсан Д.Баярсайхан “…2013 онд иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж огноо тодорхойгүй гаргасан нэхэмжлэлдээ “2010 онд Зээлийн гэрээ болон Нэмэлт гэрээ байгуулж гурван удаагийн үйлдлээр нийт 32855296 ам.долларыг “Жаст групп” компанид зээлдүүлсэн, ингэхдээ Хадгаламж банк нь зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр “Жаст групп” ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсан юм” гэж дурдаад “Шүүхээс хүсэх нь, “Жаст групп” ХХК-иас үндсэн зээлийн дүн 32,8 сая ам.доллар гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан банкны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн байдаг юм. Ингээд энэ нэхэмжлэлийг эхлээд “Жаст групп” ХХК холбогдуулан гаргаж, дараа нь “Төрийн банк” ХХК-ийг хариуцагчаар татсан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг.

Шүүхийн шийдвэр яаж гарсан гэхээр “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэсэн.

Иргэн Э.Сүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг“Жаст групп” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжсэн. Харин ‘Төрийн банк” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

Ер нь хууль зүйн утгаар ч, гэрээний үүргийн онолоор ч тухайн гэрээгээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хөрөнгийн хэмжээгээр эрх үүрэг хязгаарлагдах ёстой” гэж хэвлэлд ярилцлага өгсөн.

Хариуд нь Г.Алтан бас л хэвлэлээр “…Олон овоот анх “Монгол газар”-ын Мянганбаярын эзэмшилд байсан юм. Мянганбаяр Батхүүгийн “Жаст Ойл” ХХК-аас 40 тэрбум төгрөгийн шатахуун зээлээр авчихаад (тэр үед бол 40 сая ам.доллартай тэнцэнэ) Батхүү мөнгөө авч чадахгүй аргаа барахдаа энэ уурхай Батхүүд шилжсэн. Тэгэхэд Мянганбаяр хуурамч бичиг баримт бүрдүүлэн худлаа 20 тонн алтны нөөцтэй орд гэсэн нөөцийн сангийн бичиг баримтаар шатахууныхаа өрийг хаагаад хажууд нь “Анод”, “Зоос” банкнаас авсан 100 тэрбум төгрөгийн зээлийг Батхүүг төлөхөөр дарамт шахалтад оруулан үүрэг хүлээлгүүлээд үндсэндээ 200 тэрбум гаруй төгрөгийн өр ширтэй Олон овоотыг Батхүү авсан байдаг юм. “Стандарт” банкны зээлийн хувьд Олон овооттой огт хамаагүй “Стандарт” банк “Жаст групп” ХХК-д зээл олгосон байдаг юм.

“Хадгаламж” банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ын шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ.

Батхүүгээс банкыг хураан авч улмаар дээрэмдээгүй байсан бол манай хүүгээс авсан зээлээ төлөх л байсан” гэж байв.

Түүнчлэн “Анод” гэдэг банк байж байгаад дампуурсан асуудалд Г.Алтан хатагтай бас л холбогддог. 1999 он байгуулагдсан “Анод” банк 2008 оны арванхоёрдугаар сард хууль хяналтын байгууллагаас “Анод” банкны гэх 20847323 тоот хавтаст хэргийг нээж, улмаар тус банкны удирдлагуудад ял оноогоод шоронд явуулж байв.

Тухайн үед хэвлэлүүдээр “…“Анод” банкны дампууралд Б.Наранхүү төдийгүй “Алтжин” ХХК-ийн захирал асан Г.Алтан оролцсон байдаг. Уг нь Г.Алтан “Анод” банкийг үүсгэн байгуулагдахаас нь эхлэн их хэмжээний мөнгө байрлуулж, үйл ажиллагааг нь  дэмжиж  байсан ч 2006 оноос эхлэн эргээд “Анод” банкинд “гай” болох тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Г.Алтан 2006 онд, Б.Наранхүүгийн Дүнжингарав худалдааны төвийн дутуу баригдсан барилгыг барьцаалж, хоёр сая ам.доллар буюу 3.000.000.000 төгрөгөөр үнэлүүлэн барьцаалж байжээ. Энэ барьцааны гэрээнд “Анод” банкны талаас дөрвөн  хүн гарын үсэг зурсан байдгаас нь хоёр нь  манай өмнөх цувралд дурьдсанчлан “Анод” банкинд ажиллахын зэрэгцээгээр Б.Наранхүүгийн “Инвекс”  ХХК-д давхар ажиллаж байсан  Б.Ариунболд,  Б.Билэгсайхан нар байна. Нөгөө талаас Г.Алтан, Б.Наранхүү нар гарын үсгээ зурж байжээ” гэж бичиж байв.

Мөн “…“Алтжин” компа­нийн захирал Г.Алтан энэ хэрэгт томоохон зээлдэгчийн нэгээр татагдаад байгаа юм. Тэрбээр тус банкинд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөөсөө илүү их хэмжээний мөнгө авч, банкны үйл ажиллагааг доголдуулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм” гэсэн мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүдэд гарч байлаа.

Монголын дампуурсан банкнуудын нэг “Зоос” банкны асуудал дээр ч бас түүний нэр гарч ирдэг. Тухайлбал “…Хувийн эзэмшлийн “Зоос” банкыг үүсгэн байгуулагчид нь Д.Батбаяр болон түүний найз нөхөд, гэр бүлийнхэн байлаа. Тэд өөрсдийнхөө “Ой мод” компанийн ашиг орлогыг хуримтлуулж явсаар 2005 онд “Зоос”-ыг байгуулжээ. Тэгээд 2009 оны үед банкныхаа активыг өргөжүүлж, шинэ менежментээр улам эрч хүчтэй ажиллахын тулд тухайн үеийн нийт хувьцааныхаа 25 хувь буюу гурван сая 666 мянга 677 хувьцааг Европын сэргээн босголт, хөгжлийн банканд худалдсан  байв. Гэвч “сахил хүртээд шал дордов” гэгчээр үүнийх нь цаана гадныхантай нийлсэн дотоодын “дайснууд” нь эгзэгтэй цаг мөчийг хүлээн отож суусныг яахан мэдэх билээ. Ерөнхий сайд асан С.Баяр нь гэнэт бие муудлаа гээд албан тушаалаас огцорч, оронд нь Сү.Батболд гарч ирмэгцээ шууд “Зоос”-ыг татан буулгаж хаяад, санхүүгийн суурин дээр нь Төрийн банкийг байгуулсан нь одоо болтол маргаан дагуулсаар байгаа юм.  Тухайлбал, өнөөдөр Хөрөнгийн биржийн бүртгэлд өнөөх татан буулгасан “Зоос” банк нь байж л байх жишээтэй. Сонин юм шүү.

Харин “Зоос” банкийг татан буугдахаас өмнө “Алтжин”-гийн захирал Г.Алтангийн хүү Э.Сүрэнгийн нэр дээр хоёр сая 447 мянга 997 хувьцаа байсан бөгөөд Хөрөнгийн биржийнхэн хожим үүнийг нь гүйлгээнд оруулалгүй тусгаарлаж байв. Тэгээд сүүлд нь Төрийн банкныхантай ярилцаж байгаад хувьцааны  мөнгийг нь гаргаж өгсөн гэдэг. Ийм том ажил амжуулж өгснийхөө төлөө харин тэр үед Сангийн сайд байсан С.Баярцогт мэтийн хүмүүс шанд нь дөрвөн тэрбум орчим төгрөгийн “урамшуулал” хүртсэн гэх яриа ч бий” гэж бичигдэж байжээ.

Ингээд харахаар банкнуудын дампуурал Г.Алтангийн далд байдаг бизнестэй холбоотой ч юм шиг…

Юутай ч “Анод” дампуурч байхад ТУЗ-ийн дарга Н.Даваагийн “…Манай банкийг дампуурахыг томоохон зээлдэгчид тэсэн ядан хүлээж байна”, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Цэвээнравдангийн “…“Анод”-ийг авраад гарах бололцоо байсан. Яагаад гэвэл дампуурахаас нь өмнө ч, хойно нь ч гадаадын хөрөнгө оруулагчдаас худалдаж авъя гэсэн санал Монголбанкинд ирж байсан юм билээ. Томоохон зээлдэгч нарт энэ банкийг дампууруулах сонирхол байх шиг байна. Мөн, төр хувьцаа эзэмшигчийн эрхийг олгоогүй, хоёр гурван сарын дараа дампууруулаад алга болсон” гэсэн ярианууд нэгийг хэлдэг юм.

Энэ мэтчилэн, банк дампуурдаг, араас нь Г.Алтан гарч ирдэг тохиолдол нэмэгдсээр л байна.

Б.ДАМДИН-ОЧИР

ЗУУНЫ МЭДЭЭ сонин

698
Өмнөх

Танилц, АТГ-ын дарга Ж.Ганбаатар, дэд дарга Ш.Ганболд

4 сар 11, 2019
Дараах

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа

4 сар 11, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт