Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
улс төр,

Ардын нам Г.Алтангаас авсан 1 000 000 долларын зээлээ төлсөн үү?!

нийтлэсэн Site Default4 сар 12, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
38dbe71f681a79b13bd8d01851ab6fd8

УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын генсек байхдаа Г.Алтан хатагтайгаас 1.0 сая ам.доллар зээлсэн. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Г.Занданшатар, Г.Алтан хоёр Зээлийн гэрээ байгуулж, 1.0 сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ мөнгийг “…МАН-ын дотоод үйл ажиллагаанд” зарцуулах зориулалтаар авсан тухайгаа уг Зээлийн гэрээнд тусгаж байжээ.

Зээлийн гэрээ байгуулсан өдрөө Г.Занданшатар, Г.Алтан хоёр бас Барьцааны гэрээ байгуулсан. 1.0 сая ам.долларын барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг  мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газрын хамт барьцаалжээ. Тэр нь тухайн үед Нийслэлийн МАН-ын байр байсан, сүүлд Үлэг гүрвэлийн музей болчихдог, олны мэддэгээр Лениний музей юм.

Энэ хоёр гэрээ байгуулагдсанаас хойш зургаан жил таван сар болжээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд МАН, Г.Алтан хоёр шүүхээр заргалдсаар байсан. Шүүхийн шийдвэр Г.Алтангийн ч талд, МАН-ын ч талд гарч, дээр доороо орсоор байсныг олон нийт санаж байгаа биз. Г.Занданшатарын дараа хоёр ч генсек солигдсон. Харамсалтай нь Г.Алтангийн 1.0 сая ам.долларыг өнөө хэр нь төлөөгүй байна.

Уг нь МАН-ынхан 2016 оны сонгуулиас хойш төр, засгийн эрхийг дангаар барин Г.Алтангийн өр байтугайг дарах хэмжээний бяртай болсныг монголчууд бүгдээрээ л мэднэ дээ.

Гэвч Г.Занданшатарын тавьсан өрийг Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан хоёр төлөхийг хүсээгүй бололтой.

Г.Алтан хамгийн сүүлд, яг жилийн өмнө энэ талаар ам нээхдээ “…Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа  чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж хариулсан байдаг.

Түүнээс хойш Г.Алтангийн өрийг төллөө гэж лав дуулдаагүй.

Ингэхээр Г.Занданшатарын гарын үсэг зурж зээлдсэн 2012 оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш яг 6.5 жил болж байна. 77 сар гэсэн үг. Алданги энэ тэр ярихгүйгээр Зээлийн гэрээн дэх 2.9 хувийн хүүгээр тооцоход, дээрх хугацаанд төлөх ёстой хүүгийн төлбөр нь 2233000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/ ам.доллар болж байна.

Үндсэн зээлтэйгээ 3233000 /гурван сая хоёр зуун гучин гурван мянга/ болно. Үүнийг ам.долларын өнөөдөр /2019.4.11./-ийн ханшаар бодвол 8.5 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө бол Г.Алтанд төлөх МАН-ын өр юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1,168
Өмнөх

Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг баривчиллаа

4 сар 12, 2019
Дараах

Монголын “зовлон” монголын толгойд

4 сар 12, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 3 сар
  • МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    өмнө 3 сар
  • СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    өмнө 3 сар
  • А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    өмнө 3 сар
  • А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    өмнө 3 сар
  • АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    өмнө 4 сар
  • НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт