Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
улс төр,

МАН-ынхан ‘Стандарт’ банкны өрийг төлөхдөө мөнгө угаасан уу?

нийтлэсэн Site Default4 сар 19, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-155563698557364737_425697188195643_4500626904411275264_n

Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлснөө гавьяа байгуулсан аятай зарласнаас хойш нэлээд хэд хоночихлоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийг онц байдал тогтоон байж эзэгнэсэн МАН-ынхны цаад санаа ерөөсөө л гадны банкны өрийг өгөх нэрээр мөнгө угаах явдал байсны зах сэжүүр тодорхой болсоор байна. Өр төлөхөд зуучилсан компанид хөлс гэж өчнөөн сая ам.доллар өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгаа. МАН-ын томчуудтай нийлж угаасан гэх мөнгөний хэмжээ нь арав гаруй сая ам.доллар. Зуучилсан компанийнх нь эзэн “Таван Богд”-ын Ц.Баатарсайханы хамаатан Д.Мөнхбаяр гэх мэдээлэл чих дэлсч байна.Түүнийг АНУ-д амьдардаг, Монголд ирж очин ажилладаг, танил улстөрчдөөрөө дамжуулж Эрдэнэт үйлдвэртэй трейдерийн гэрээ байгуулдаг, компанийн бүртгэлээ Америкаас Англи руу шилжүүлсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр хөвөрдөг. Д.Мөнхбаярын удирддаг компанийн нэр нь “Осеаn Partners”. Зуучлал хийх нэрээр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын эрх мэдэлтнүүдтэй мөнгө хувааж идсзн гэж хардагдах олон шалтгаан энэ компанид бий.”Осеаn Partners” Ш.Батхүүг “Стандарт” банк- наас зээл авахад зуучилсан бол “Эрдэнэт”-ийн “Стандарт” банктай хийсэн саяхны хэлэлцээрт ч мөн зуучлагчаар оролцсон юм. Ийм компанийг яагаад дахиад сонгосон юм бол гэсэн асуултын хариу тодорхой болоогүй байна. Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэн “Стандарт”-тай хэлэлцээр хийхээр хоёр удаа очсон ч уулзаж чадаагүй гэсэн мэдээлэл бий. “Стандарт” банк үйлдвэрийн захирлыг тоогоогүй хэрнээ Д.Мөнхбаярын компанийг яагаад онцлов, тэгэх ямар нэг шалтгаан байсан юм биш биз, Х.Бадамсүрэн яагаад тийм шийдвэр гаргав гэх мэт асуултууд ч эргэлзээ хардлага дагуулсаар байна. Олон улсын практикт өр зээл төлөх үйл ажиллагаанд зуучлалын компаниуд оролцдог жишиг бий л дээ. Гэхдээ саяхан болоод өнгөрсөн хэлэлцээрт “Осеаn Partners” зэсийн баяжмалын трейдер компани нэрээр ороод ирчихсэн нь анхаарахгүй өнгөрөх аргагүй өнцөг. Дахиад нэг жишээ хэлье. “Осеаn Partners” өмнө нь ч Эрдэнэтийн зэсийн борлуулалтад оролцоотой явсаар ирсэн юм билээ. Энэ бол зуучлалын компани гэдэгт нь эргэлзэхээр хангалттай нотолгоо. Трейдер компаниуд чиг үүргээрээ бол зуучлалын үйл ажиллагаанд оролцох ёсгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саявтар өгсөн ярилцлагадаа “Трейдер компани зуучлалын үйл ажиллагаанд ийм байдлаар оролцсон нь “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн борлуулалт дээр тодорхой дүнгээр давуу эрх эдлэх гэрээ байгуулсан байж болзошгүй. Ийм хардлага төрж байна. Ямар нэгэн байдлаар бусад трейдер компаниудаас давуу эрх авч байж л зуучлалаар оролцсон байж таарна. Ингэж хардах үндэс хангалттай бий” хэмээн онцолсон харагдсан. Тэгэхээр “Стандарт”- ын өрийг төлөх нэрийдлээр мөнгө угаасан эсэхийг шалгахын тулд “Осеаn Partners”- ийн гэрээг ил болгомоор байна. Гэрээ ил болсоны дараа МАН-ын томчууд энэ хэлцлээс мөнгө угаасан, завшсан эсэх нь тодроод ирнэ. Гэрээг ил болгох шаардлагыг хаяглах хамгийн эхний хүн бол Эрдэнэт тойрсон жүжгийг дэглэж суугаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Мөн  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч үүнийг мэдээгүй байна гэж байхгүй. 40 сая ам.доллар үнэхээр Эрсдлийн сангаас гарсан уу, МАН-ын дарга нартай ойр ажилласаар ирсэн “Осеаn Partners” гаргаж давуу эрх эдлэхээр болсон уу, эрсдлийн сан нь хэн нэгний хулгайлсан мөнгийг төлөх ёстой юу гэх мэт олон асуулт хариултаа хүлээж байна.  Н.Дорж

449
Өмнөх

Отгонбилэгийн Содбилэг яагаад яараад байна вэ?

4 сар 19, 2019
Дараах

6 -р сарын 15 хүртэл Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

4 сар 19, 2019

Төстэй нийтлэлүүд

326226499_1188431058700191_3414221856845392314_n
Онцлох, улс төр,

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
dcdcde82662a482bbf6633bc68b8eea4
Онцлох, улс төр,

“ТӨСӨВ -2023” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 3 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 1 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт