Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
нийгэм,

ФОТО: 1,700 гаруй төрлийн ургамал ургуулдаг Хөх хотын жишиг хүлэмж

нийтлэсэн Site Default4 сар 23, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
za9

-“70 жилийн гэрч” Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын хүрээнд бэлтгэв-

БНХАУ болон Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан цуврал сурвалжилгын нээлтийн ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд болов. Энэхүү арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ы хөгжил болон хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцах аяллын эх нь энэ юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараагаар бид Хөх хотын Сайхан дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн паркад зочиллоо. 

Хөх хот хүрээгээ тэлж, оршин суугчдын тоо нэмэгдсэнээр орон сууц, барилга байгууламж олноор сүндэрлэж буй нь тариалангийн талбай хоргодох үндсэн шалтгааны нэг болжээ. Тиймээс иргэдээ чанартай хүнсний ногоогоор хангахын тулд хүлэмжийн аж ахуйг дэлгэрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Өдгөө Хөх хотын хэмжээнд 5,000 гаруй хүлэмж бий. Гэвч хүлэмжийн аж ахуй нь гадаа талбайн тариалалтаас өөр тул тариаланч, ногоочдод үлгэр жишээ болгох, зааж сургах зорилгоор энэхүү Хөдөө аж ахуйн паркийг 2012 онд байгуулжээ.

“Гадаа тариалан эрхлэхэд зай талбай их шаардана. Мөн улирлаас ихээхэн хамаардаг. Тэгвэл бид хүлэмжид ногоо, жимс тариалах болсноор дөрвөн улирлын туршид хүнсний ногоо, жимсний хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Манай парк нь аж ахуй эрхлэхээс гадна тариалах, арчлах, тарьж ургуулсан ногоо, жимсээ хэрхэн борлуулах зэрэг сургалтын байгууллага гэж болно” хэмээн тухай тус паркийн ажилтан танилцууллаа.

Хөдөө аж ахуйн парк нь хоёр томоохон хүлэмжтэй бөгөөд нийт 109,890 м.кв талбайд 160 сая гаруй юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Ажилчдын тоо 12 ба 1,700 гаруй төрлийн ургамал ургуулж байна.

Үүнээс бид нэг хүлэмжтэй танилцсан нь усан худгийн хүнсний ногооны парк, цэцгийн хүрээлэн, халуун орны ширэнгэн ой зэрэг нийт зургаан хэсэгтэй байв.

Талбай ба бордоог хэмнэн усанд ургуулсан нь

Нэгдүгээр хэсэгт гадил, манго зэрэг халуун оронд ургадаг жимснүүдийг ургуулж байв. Энэ хэсэгт тарьсан гадилын мод нэг метр орчмын өндөр ургах бөгөөд энд нийт 10 гаруй төрлийн гадил ургаж байгаа юм. 

Харин хоёрдугаар хэсэгт говь цөлийн бүсийн ургамлыг ургуулж буй бол гуравдугаар хэсэг хамгийн шинэлэг нь гэж болохуйц юм. Учир энэ хэсэгт олон төрлийн цэцэг, ургамал ба ногоог хөрсөнд бус усанд ургуулж байна. 

Хөрсөнд цэцэг тарихад талбай болон бордоо их зарцуулдаг бол усанд тарьснаар бага талбай ашиглах боломжтой болжээ. 

“Усанд цэцэг, ногоо тарихдаа босоо чиглэлд тарина. Ингэснээр талбай хэмнэнэ. Түүнчлэн хоолойгоор урсаж буй усанд бордоо хийснээр бага хэмжээний бордоогоор олон цэцэг услах боломжтой болж байгаа” гэж хүлэмжийн ажилтан ярьсан юм.

Мөн усанд ургуулснаар ургах хугацаа ч богино болжээ. Жишээлбэл, шанцайг хөрсөнд тарихад 60 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх боломжтой болдог бол усанд тарьснаар энэ хугацаа 25 хоног болж богиноссон аж.

Дөрөвдүгээр хэсэгт хөрсөн дэх тариалалт, тав дах хэсэгт Өмнөд ба Дорнод бүсийн ургамлыг харьцуулан судлах боломжтой байдлаар ургуулжээ. 

Тус хүлэмжийн хамгийн их зардлаар бүтсэн нь зургаа дах хэсэг буюу “ширэнгэн ой”. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд халуун орны ширэнгэн ойд ургадаг моддыг авчран нутагшуулсан байна. 

Эцэст нь дурдахад Хөх хотын Сайхан дүүрэг байрлах орчин үеийн хөдөө аж ахуйн паркад харилцан адилгүй орчинд ургах ногоо, жимс ба олон төрлийн ургамлыг тусгайлан бэлтгэсэн хэсэгт амжилттай ургуулж байна.

Үүний зэрэгцээ хүссэн хүмүүст тариалалт эрхлэх талаар зөвлөгөө өгч, сургалт явуулах мөн чөлөөт цагаа өнгөрөөх газар зэргээр үйл ажиллагаагаа цогц байдлаар явуулж байна. 

ФОТО 

818
Өмнөх

Аяны богц арвин ар, өвөрмонголын сэтгүүлчдийн хамтарсан томилолт

4 сар 23, 2019
Дараах

Ардчилсан намын тавьсан “ХҮҮГИЙН” ШАЛАА

4 сар 23, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт