Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
нийгэм, Онцлох,

“Заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцын баривчилгаагаар эхлэв үү?

нийтлэсэн Site Default4 сар 25, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
11221212

Б.Энхсүхийн мэдэгдэл буюу баривчилгааны оршил

Цагдаагийнхан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг барьж хорьсон нь  шуугиан тарилаа. Олон нийт л гэнэт мэдсэн болохоос биш Б.Хурцыг баривчлах нь лав өнгөрсөн долоо хоногт “шийдэгдсэн” байсан бололтой.

Учир нь энэ баривчилгаанаас хэд хоногийн өмнө, өнгөрсөн амралтын өдрүүдээр ТЕГ-аас сэтгүүлчдэд зориулсан сургалтыг явуулсан. Тэр үеэр ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байр сууриа илэрхийлэв. Тэрээр “С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор Тагнуулын байгууллагын гурван албан тушаалтныг  шалгаж байна. Шалгагдаж буй хүмүүст хариуцлага тооцох байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх хэмжээнийх юм” гэв.

Мөн ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, зуучлагч, хамжигчаар 3-4 хүнийг шалгаж байгаа. Тэр дунд улс төрийн хүрээнийхэн бий” гэсэн юм. Б.Энхсүхийн мэдээлэл ч юм шиг, мэдэгдэл ч юм шиг энэ ярианаас ердөө гурав хоногийн дараа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчиллаа.

Тиймээс энэ нь дээр хэлсэнчлэн Б.Хурцыг баривчлах ажиллагааны оршил байсан гэж харагдаж байна.

Б.Хурцыг 23:00 цагийн үед баривчилжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хорьсон мэдээлэл өчигдөр үд дунд тарсан юм. Түүнийг уржигдар буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны үдшийн 23:00 цагийн үед ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилсан. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461дүгээр ангид хорьсныг албаны эх сурвалжууд батлав.

Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой бололтой гэсэн мэдээлэл байсан юм.

Б.Баатархүү: Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсантай холбогдуулан өчигдөр өдрийн 13:30 цагийн үед ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.

Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэсэн юм.

Б.Хурцыг баривчилсанд хамгийн ихээр баярласан Лу.Болд, Ж.Батзандан нар ингэж ярив

Энэхүү дуулиант баривчилгааг сонссон улстөрчид маш ихээр баярласан. Баярласнаа ч нуугаагүй хүмүүс өчигдөр олон байсан юм.

Тэдэн дундаас хамгийн ихээр баярласан хоёр хүн бол УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар юм. Тэд нэгэн үе тагнуулын даргатай “дайн” зарлаж, маргаан нь нэлээдгүй хурцдаж явсныг олон нийт мэднэ дээ. Хөөрч догдолсон тэд Төрийн ордны хонгилд таарсан сурвалжлагчид баярласан сэтгэлээ илэн далангүй илэрхийлэв. Тэд “Б.Хурцыг цагдан хорьсон гэх мессэж ирсэн. Баривчилж шалгаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна. Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа” гэж ярив. Өчигдөр орой лав Б.Хурцыг баривчилсанд баярласан энэ хоёр гишүүн оргилуун дарс буудуулсан, ядаж 100 грамм конъяк татсан байх гэж зарим хүн даапаална лээ.

Б.Хурцыг баривчилснаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч илрэх үү

ТЕГ-ын дарга асан Б.Хурыг баривчлахдаа тулна гэдэг С.Зоригийг хөнөөсөн хэргийн гогцооноос хууль хяналтын байгууллагынхан лавхан атгаж авсан бололтой.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгалтын үйл ажиллагаа Б.Хурцад тулжээ гэсэн үг.

Магадгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол зангилаа болсон эрхмийг баривчилсан нь захиалагч руу хүрэх алхам байж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Эхлээд Тагнуулын гурван ажилтныг энэ асуудлаар хорьсон. Дараа нь Б.Хурцыг баривчиллаа. Дамжаад хэн рүү хүрэх вэ гэдэгт энэ  баривчилгаа тойрсон гол асуултууд эргэлдэж байна.

Яг үнэндээ саяхныг болтол Төрийн ордонд ч, хуулийн байгууллагуудад ч даналзаж явсан Б.Хурцыг баривчилна гэдэг барагтай хүний хийж чадах ажил биш байв.

Тэгвэл энэ шийдвэрийг саяхан томилогдсон Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэргийг цагдаа, тагнуулынхан шалгаж, прокурор хяналт тавьдаг. Угаас прокурорын байгууллага баривчлах зөвшөөрөл өгөхөөс эхлээд хяналт тавих гээд бүх чигийг заах хууль дүрэмтэй. Хуулийн энэ эрх үүргийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурор шийдсэн бололтой.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг салбарынхан нь “заазуур” хэмээн хочилдог юм байна. Тэгэхээр Б.Жаргалсайхан прокурорыг энэ хоч нь хэн бэ гэдгийг хэлээд өгч байгаа аж.

Тиймээс хууль хяналтынхан болоод улс төрийн хүрээнийхэн Улсын ерөнхий прокурор “заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцыг баривчилгаагаар эхлэв бололтой гэж ярьж байна.

Тэгэхээр энэ баривчилгаа хэн рүү чиглэсэн бэ гэдэг тун удахгүй тодорхой болох бололтой.

 Эх сурвалж: Зууны  мэдээ сонин 86 (6053)

370
Өмнөх

Авто замуудыг хааж эхэллээ

4 сар 25, 2019
Дараах

Иргэд гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдан таниулах хуудсаа бөглүүлж байна

4 сар 25, 2019

Төстэй нийтлэлүүд

large-63db5fb234979f6a5836d2b3
Онцлох, Хот,

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр
large-63d37f0a34979f6a5836d270
Онцлох, Хот,

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт