Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
нийгэм,

Хашаа, хайс барих, буулгах явцыг зохицуулах журам батлав

нийтлэсэн Site Default4 сар 26, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
5cc2abb33b02f1.62084331

Үргэлжлүүлэн нийслэлийн ИТХ-аар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай журмын төслийг танилцуулав.

Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон хүндрэлүүдийн нэг болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны “Түгжрэлгүй гудамж-Бухимдалгүй хот” арга хэмжээ тусгасан байдаг. Энэ хүрээнд 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барьж, ашиглах журам”-ыг шинэчлэн зургаан бүлэг бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулсан байна. Нийслэлийн гудамж талбай дахь хашаа, хайсыг судлахад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буулгах шаардлагатай 10.9 км хашаа, хайс байжээ. Тэгвэл эл журмыг баталснаар долоон км хашааг буулгах боломж бүрдэж, автомашины орц, гарцыг нэмэгдүүлэн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах нөхцөл бий болно гэдгийг холбогдох албанаас мэдээлэв. Нийслэлийн ИТХ-ын Аз жаргалтай хот болон Хууль эрхзүйн хороо дээрх журмын төслийг хэлэлцэж, зарим заалтыг өөрчлөх таван санал гаргасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  төлөөлөгчид холбогдох хүмүүсээс асуулт асуусан юм.

Төлөөлөгч Ш.Үнэнбат: -Олон нийтийн дунд санал асуулга явуулсан уу. Үр дүн нь ямар байв. Зарим дүүргээс яагаад санал аваагүй вэ. Мөн журмыг сайтар уншихаар олонх байгууллага хашаагүй байх болчихсон байна. Аюулгүй байдал нь алдаглахгүй юу?

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга: -Долоон цахим хуудсаар санал авсан. 1400 гаруй иргэнээс санал авсны 1300 орчим нь журмын төслийг дэмжсэн байдаг. Бүх дүүрэг рүү албан бичиг хүргүүлж, санал авсан. Саналгүй дүүргүүд ирүүлээгүй байгаа.

Төлөөлөгч Б.Бямбадорж: -Хашаа, хайс барих зургийг Хот байгуулалт, хөгжлийн газар олгоно гэсэн байна. Ямар хэлбэрээр яаж өгөх вэ. Хашаа, хайс буулгах өмнөх журам яагаад хэрэгжихгүй байна вэ. Яагаад энэ журам батлагдсанаар хэрэгжинэ гээд байна вэ. Тээврийн цагдаагийн албаны зорчих хэсэг дээр тавьж байгаа хашлагыг энэ журмаар зохицуулах уу. Журмын хэрэгжилтийг хянах газар нь Хот төлөвлөлт, хөгжлийн газар болчихоод байна. Захирагчийн ажлын албатай хэрхэн хамтрах вэ?

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга: -Иргэд, аж ахуйн нэгж эзэмшил газраа хамгаалахын тулд хашаа, хайс барихыг журамд тусгасан байдаг. Ингэхдээ тухайн байгууллага нийслэлийн барилга, хот байгуулалт эрхэлсэн байгууллагаар хянуулах ёстой юм. Журам баталж, 2009 оноос нийслэлд “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэвч ямар байгууллага, ямар хашаатай байх вэ гэдгийг үүнд тодорхой тусгаагүй байсан. Мөн хариуцлагын тогтолцоог тусгаагүй учраас буулгасан хашааг буцааж барьж байсан. Тэгвэл хуучин журмын гурван бүлгийг сайжруулж, зургаа болгон нэмэгдүүлснээрээ уг журам давуу талтай. Авто замын зорчих хэсэгт тавьж байгаа хайсыг цаашид нэг хэв маягтай болгоно. Нийтдээ 22 төрлийн байгууллага хашаа, хайстай байхаар тусгасан. Тухайлбал, 16 барилга байгууламж хашаатай байхаар тусгаж, дөрвөн газарт хайс, хоёр газарт түр хашлага тавьж болох юм.

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг: -Олонх байгууллага эзэмшил газраа хашаалаад төлбөр авч автомашин оруулдаг. Үүнийг хэрхэх талаар журамд тусгасан уу. Орон сууцны хотхоны хашааг хэрхэн зохицуулах вэ?

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга: -Хашаатай байх 16 байгууллага, эдэлбэр газрыг журамд тусгасан. Тиймээс түүнээс өөр байгууллага хашаа барих боломжгүй. Орон сууцны хотхоны газар СӨХ-нд хамаардаг. Журамд орон сууц амьд хашлагатай байхаар тусгасан. Тиймээс тодорхой хугацаа өгч, одоогийн хашааг буулгуулна.

Энэ мэтээр төлөөлөгчид холбогдох албанаас нэмэлт тодруулга авсны дараа саналаа хэлсэн юм. Журмыг баталсаны дараа тусгасан зарим ажлыг түргэвчлүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийх ёстой гэв. Мөн амины орон сууцны эдэлбэр газрыг хашаалах явцад зохицуулалт хийх шаардлагатай гэсэн юм. Тодруулж хэлбэл, эл журам хэрэгцээ байгаа, тиймээс батлах нь зөв  гээд хариуцлагын тогтолцоо, хэрэгжилтийн хяналтыг сайжруулах саналуудыг төлөөлөгчид хэллээ. Ингээд “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

468
Өмнөх

Жилдээ 500 хүнд машин механизм Монголд нийлүүлдэг Бугатын үйлдвэр

4 сар 26, 2019
Дараах

5 Actionable Tips on Coffee Roasting And Twitter.

4 сар 27, 2019

Төстэй нийтлэлүүд

327179929_567861528537405_3447257010283510551_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
327454300_5744637535655262_3416239612958800_n
нийгэм, Онцлох,

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт