Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.88₮
  • Евро
    4020.2₮
  • Японы иен
    24.61₮
  • Швейцарийн франк
    4301.57₮
  • Шведийн крон
    368.57₮
  • Английн фунт
    4738.53₮
  • Болгарын лев
    2055.27₮
  • Унгарын форинт
    9.93₮
  • Египетийн фунт
    70.6₮
  • Энэтхэгийн рупи
    41.81₮
  • Хонконгийн доллар
    459.43₮
  • ОХУ-ын рубль
    42.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.08₮
  • БНСУ-ын вон
    2.55₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2567.83₮
  • Австралийн доллар
    2290.39₮
  • Чехийн крон
    161.35₮
  • Тайванийн доллар
    118.17₮
  • Тайландын бат
    108.19₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    830.03₮
  • Сингапурын доллар
    2751.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.74₮
  • Кувейтийн динар
    11646.77₮
  • Шинэ Зеландын доллар
    2108.89₮
  • Данийн крон
    538.8₮
  • Польшийн злот
    947.49₮
  • Украины гривн
    86.01₮
  • Норвегийн крон
    343.6₮
  • Непалын рупи
    26.13₮
  • Өмнөд Африкийн ранд
    196.63₮
  • Туркийн лира
    92.21₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11887954.3₮
  • Мөнгө /унцаар/
    116701.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.06₮
Онцлох, улс төр,

Ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдоогүй албан тушаалтнууд хэн бэ?

нийтлэсэн Site Default5 сар 1, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
olloo_mn_1556673778_atg

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй дараах албан тушаалтнуудыг танилцуулж байна.“Завхан аймгийн Тэлмэн сумын Мал эмнэлгийн тасагт малын эмчээр орсон П.Сувд-Эрдэнийн эцэг, эх нь сумандаа мал эмнэлэг ажиллуулдаг нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчиж байгаа эсэхийг хянуулах”-аар гомдол ирүүлснийг шалгаж үзэв. П.Сувд-Эрдэнэ нь үүсгэн байгуулсан хуулийн этгээд байхгүй,  харин эцэг, эх нь өөрсдийн үүсгэн байгуулсан мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Энх оюу жаргалан” ХХК, “Тэгшрэх буян” хоршоог  2018 оны 12 дугаар сарын 21, 31-ний өдрүүдэд тус тус шилжүүлсэн байх бөгөөд шилжүүлэн авсан нэр бүхий иргэдтэй хамаарал бүхий этгээд биш байна. П.Сувд-Эрдэнийг дээрх албан тушаалд бус Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын Тэлмэн сум хариуцсан Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч эмчээр 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар  томилсон байна. Дээрх албан тушаалд томилсон нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.“Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон Х.Цэцэгдэлгэрийн томилгоо болон хөрөнгө орлогын талаар шалгаж өгнө үү” гэсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулав. Х.Цэцэгдэлгэрийг Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны Б/50 дугаар тушаалаар удирдах ажилтны сонгон шалгаруулалт хүртэл түр томилогдсон байна. Энэ  нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Х.Цэцэгдэлгэрийн нөхөр Л.Отгонбаатар нь “Тосон очирт хайрхан” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу эхнэр Х.Цэцэгдэлгэрийг томилогдсоноос хойш “Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, цэвэрлэх гэрээ”-г байгуулсан байна. Х.Цэцэгдэлгэр, Л.Отгонбаатар нар нь нийтийн албыг төлөөлж Эрчим хүчний зохицуулах газар болон Хот суурин газрын цэвэр бохир усны ашиглалтын зөвлөлөөс тогтоосон журмын дагуу төсвөөс хуваарилагдсан мөнгийг шилжүүлж дээрх гэрээг байгуулсан байх ба энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. “Говь-Алтай аймгийн Дарви сумын Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Эрдэнэбилэг нар нь 2012-2016 онуудад төсвийн хөрөнгө, сум хөгжүүлэх сан, орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирсэн тул сумын төсөв хөрөнгөний зарцуулалтыг шалгуулах”-аар ирүүлсэн гомдлыг хянан шалгахад гомдолд дурдсан асуудлуудаас Говь-Алтай аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Сарантуяа нь сургалтын менежер М.Мөнхтуяа, Я.Цогтбаатар нартай хадам бэрийн холбоотой гэх боловч судлан үзэхэд хамаарал бүхий этгээд биш байна. Бусад асуудлуудаар Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалтыг хийсэн бөгөөд илэрсэн зөрчлүүдэд улсын байцаагчийн акт тавьж шийдвэрлэсэн байна. Дээрх гомдолд дурдсан асуудалд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

635
Өмнөх

Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна

5 сар 1, 2019
Дараах

ИРГЭН Б: НАМАЙГ “СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭСЭН. БИ Ч ГЭСЭН ГОМДЛОО ГАРГАЖ БАЙНА

5 сар 1, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 4 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт