Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3568.21₮
  • Евро
    4135.91₮
  • Японы иен
    23.02₮
  • Швейцарийн франк
    4488.03₮
  • Шведийн крон
    376.01₮
  • Английн фунт
    4692.2₮
  • Болгарын лев
    2114.87₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.82₮
  • Энэтхэгийн рупи
    40.26₮
  • Хонконгийн доллар
    458.48₮
  • ОХУ-ын рубль
    44.05₮
  • Казахстаны тэнгэ
    6.85₮
  • БНХАУ-ын юань
    501.64₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.45₮
  • Канадын доллар
    2539.38₮
  • Австралийн доллар
    2314.16₮
  • Чехийн крон
    171.1₮
  • Тайванийн доллар
    114.36₮
  • Тайландын бат
    109.88₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.2₮
  • Сингапурын доллар
    2738.56₮
  • АНЭУ-ын дирхам
    971.6₮
  • Кувейтийн динар
    11630.03₮
  • Шинэ Зеландын доллар
    2019.07₮
  • Данийн крон
    553.79₮
  • Польшийн злот
    976.51₮
  • Украины гривн
    84.75₮
  • Норвегийн крон
    352.17₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.94₮
  • Туркийн лира
    84.27₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14322063.46₮
  • Мөнгө /унцаар/
    177357.88₮
  • Зээлжих тусгай эрх
    4852.44₮
улс төр,

‘Шангри Ла’, ‘Зайсан Хилл’-ээ ч гэсэн нураагаарай, хотын даргаа

нийтлэсэн Site Default5 сар 2, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-1556763178төслийгхэлэлцэж1

Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж байсан “UB Construction” ХХК-ийн 2.5 га газар эзэмших эрхийг цуцалж хууль ямар хүчтэйг харуулав. Энэ үйл явдлыг хүмүүс хоёр янзаар хүлээж авах шиг болсон.

Хотын төвийн хөл ихтэй газарт байсан уг авто зогсоол хамгийн хэрэгтэй, хэрэгцээтэй обьект байсан бөгөөд хотын төв хэсгийн авто зогсоолын асуудлын тодорхой хувийг нуруундаа үүрч, замын түгжрэлийг багасгахад эерэг нөлөөтэй байсан гэж үзэж байгаа хүмүүс байгаа юм. Харин нөгөө нэг хэсэг нь “Болж муу сайн юмнууд. Одоо Хүүхдийн парк, Туул голын ай сав, Зайсанд ой мод руу түрж баригдсан барилгуудыг нураах хэрэггэй. Хууль бус баригдсан барилгуудыг нураах цаг нь болсон. Энэ эрчээрээ дайрах ёстой. Хуулиа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэе” гэж бусдыг уриалж байна.

Хэдий нийслэлд авто зогсоол шиг эрэлттэй зүйл үгүй ч хотын даргын хийсэн үйлдэл нь хууль ёс хэрэгждэг, хотын удирдлага нь шударга бусын эсрэг тэмцэж чаддагийг бодитоор харуулсан үйл явдал боллоо гэж харж болно. Явган хүний гарцыг чөлөөлөх аяны хүрээнд явган хүний зам, гарцыг хаасан олон барилга байгууламж, өргөтгөл, шат, хашаа хайсыг нурааж чөлөөлж чадсан. Үүний үр дүнд нийслэлчүүд явганаар зорчихдоо саадгүй болж аюулгүй байдал нь тодорхой хэмжээнд хангагдаад буй. Яг үүн шиг зөвшөөрөлгүй барилгуудыг буулгах аяныг эхлүүлэх хэрэгтэй байна.  Хуулиа бариад, баримтаа үзүүлээд явахад ялдаг юм аа гэдгийг Сүхбаатарын талбайн урдах 2.5 га газрын зөвшөөрлийг цуцалсан үйл явдал харуулж байна. Одоо Нийслэлийн Засаг дарга авто зогсоолыг буулгаж чадсан шигээ зөвшөөрөлгүй, хууль бус барилгуудыг нурааж газраа чөлөөлж ав.

Хүссэн газартаа барилгын сууриа ухаад барьчихсан байхад нураана гэж юу байх вэ гэж эндүүрч байгаа эрхмүүдэд цохилт өгч аль нэг өндөр барилгыг нь нурааж төр, хууль ямар хүчтэйг харуул. Олон нийтийн зүгээс яаралтай буулгах ёстой гэж үзэж байгаа хэд хэдэн обьектийг ч нэрлээд байгаа юм.

Хүүхдийн парк буюу Соёл, амралтын хүрээлэнгийн газраас хумсалж, луйвардаж авсан “МСS” компанийн эзэмшилд байдаг Шангри-Ла зочид буудлын барилгыг иргэд нэн яаралтай буулгах ёстой гэж үзжээ. Монголын хүүхдуүдийн ирээдүйг уландаа гишгэж, хуулийг завхруулсан энэ хэргийг хэвлэл мэдээллийнхэн удаа дараа олон нийтийн хараанд өртүүлж, дохио өгсөөр байхад хуулийг эс тоон энд барилгаа босгочихсон. Тэгэхээр нийслэлийн удирдлагуудын нураах дараагийн обьект бол яалт ч үгүй Шангри-Ла зочид буудлын барилга мөн. Энэ барилгыг нураасныхаа дараа Зайсанд баригдсан “Зайсан хилл” цогцолборын барилгаас эхлүүлээд хэл ам таталдаг олон байгууламж бий.

Туул голын бургасыг хядаад усны ай савыг бохирдуулж, ундны усны судлыг гэмтээсэн, гэмтээж буй хороолол, хотхон дүүрэн байгаа. Одоо ч барилгын ажил нь үргэлжилж буй хууль бус барилгууд байна. Нэгэн зэрэг бүгдийг нь шуурхай нурааж чадахгүйгээс хойш газрын асуудалтай нэр нь холбогддог нөлөө бүхий хүмүүсийн нэр дээрх барилгуудыг эхний ээлжинд нурааж бусдад нь сануулга өгөх нь зөв алхам.

Үүн дээр ард олон, байгаль хамгаалах болон хүүхдийн эрхийн төлөө зүтгэдэг төрийн бус байгууллагуудын хүчийг нэмбэл зөвшөөрөлгүй барилгуудыг нураах ажил олон нийтийн зүгээс өндөр дэмжлэг авна. Иймийн учир иргэдийн нэрлээд буй нураах ёстой гэж үзэж байгаа хууль барилгуудыг хурааж, газраа чөлөөлөх ажлыг хотын удирдлага анхааралдаа авах цаг нь болжээ. Сүхбаатарын талбайг буулгачихлаа, одоо Хүүхдийн паркийн хашаанд баригдсан Шангри-Ла, Зайсанд баригдсан хууль бус барилгууд, Туулын бургасыг хядсан, хядаж буй хотхон, хорооллуудыг ч буулгана уу.

Д.САРНАЙ

766
Өмнөх

“Эрдэнэт” үйлдвэрт нэр нөлөөгөө тогтоосон ‘Ocean Partners’ компанийн эзэн Д.Мөнхбаярыг хэн хамгаалдаг вэ?

5 сар 2, 2019
Дараах

Дуучин Хүрэлээгийн `Мөрөөдлийн зүг` тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

5 сар 2, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт