Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3571.71₮
  • Евро
    4148.01₮
  • Японы иен
    23.09₮
  • Швейцарийн франк
    4502.06₮
  • Шведийн крон
    378.19₮
  • Английн фунт
    4705.55₮
  • Болгарын лев
    2120.78₮
  • Унгарын форинт
    10.8₮
  • Египетийн фунт
    75.74₮
  • Энэтхэгийн рупи
    40.28₮
  • Хонконгийн доллар
    459.55₮
  • ОХУ-ын рубль
    44.04₮
  • Казахстаны тэнгэ
    6.81₮
  • БНХАУ-ын юань
    502.74₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.47₮
  • Канадын доллар
    2547.67₮
  • Австралийн доллар
    2334.47₮
  • Чехийн крон
    171.71₮
  • Тайванийн доллар
    114.65₮
  • Тайландын бат
    110.2₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.65₮
  • Сингапурын доллар
    2746.1₮
  • АНЭУ-ын дирхам
    972.42₮
  • Кувейтийн динар
    11645.99₮
  • Шинэ Зеландын доллар
    2031.41₮
  • Данийн крон
    555.48₮
  • Польшийн злот
    982.36₮
  • Украины гривн
    85.05₮
  • Норвегийн крон
    353.74₮
  • Непалын рупи
    25.18₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.51₮
  • Туркийн лира
    84.37₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14602704.17₮
  • Мөнгө /унцаар/
    182689.04₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.5₮
нийгэм,

Ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авчээ

нийтлэсэн Site Default5 сар 21, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
gy3

Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг, Үндсэн хуульд заагдснаар. Гэвч бидний ихэнх нь орчиндоо хүнийрхэх сэтгэлээр ханддаг, байгаль хамгаалал нь дан ганц төрийн болон хяналтын байгууллагын эрх үүрэг гэж сэтгэх нь бий. Энэхүү хандлагыг өөрчлөх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ удаагийн аянаа “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” нэрийн дор өрнүүллээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн тус аяны бас нэг онцлог нь “Бүтээлч” байдал болохыг сар гаруйн турш өрнөсөн ажлуудаас харж болохоор байна. Орон даяар мод модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хамруулан стандарт, галын аюулгүй байдал зэрэг сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулж, бүгд нэгдэн нийгэмд тустай “хөдөлмөр эрхлэв”.

Улаанбаатар хотод л гэхэд МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын санаачлагаар долоон мод модон материалын захын 150 гаруй ажилтан Туул гол орчмыг цэвэрлэн, 3.5 тонн хур хогоос салгажээ. Мөн тэд ирэх намар 2000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна. 

Аяны хүрээнд хийгдсэн бас нэг ажил нь байгаль орчныг хамгаалахад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг татан оролцуулах, байгаль хамгааллын талаарх мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар, Ховд, Төв, Увс, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Орхон Сэлэнгэ аймгууд болон Нийслэлийн дунд, ахлах  ангийн сурагчдын дунд

“Байгалиа хайрлая” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, “Мод гэж юу вэ, Ой бидний амьдралд, Усны зүй зохистой хэрэглээ, Байгаль орчны багц хууль тогтоомж, Аюултай хог хаягдал гэж юу вэ” зэрэг танин мэдэхүйн лекц, “Ухаанаараа уралдъя, Эх дэлхийн цаг-2019, Байгалиа хамгаалъя” сэдэвт АХА цэнгээнт тэмцээн, байгальд ээлтэй сургууль болох 7 алхам зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээнд улсын хэмжээгээр нийт 96 сургуулийн 4682 сурагч хамрагджээ. Түүнчлэн нийслэл хот болон аймгуудад “Иргэдийн ухамсар-эрүүл хоггүй орчинд амьдарцгаая”  сэдэвт хог цэвэрлэх аяныг зохион байгуулж нийтийн эзэмшлийн зам, талбай, далан сувгийг цэвэрлэн, үхсэн малын сэг зэмийг устган ариутгал халдваргүйтгэл хийв. Зөвхөн Хэрлэн голын дагуугаас л гэхэд 473 малын сэг зэм, 2118.4 тонн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна. Үүний зэрэгцээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн, ойн түймрээс сэргийлэх, хориотой үед ан агнуур агнахгүй байх талаар  зөвлөмж  сэрэмжлүүлгийг өгч ажиллажээ. Энэхүү шалгалтын явцад 23 зөрчил илрүүлэн, ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авсан байна. Энэчлэн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяныг амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд 45 нэр төрлийн 312 ажлыг хийж гүйцэтгэснээр “Бүтээлч” тодотголтой аян амжилттай өндөрлөлөө.

819
Өмнөх

Нийслэлийн соёл урлагийн байгууллагууд тулгамдсан асуудлаа хэлэлцэв

5 сар 21, 2019
Дараах

What Everyone Must Know About Papascoffee.org

5 сар 22, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт