Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.05₮
  • Евро
    4126.16₮
  • Японы иен
    22.68₮
  • Швейцарийн франк
    4394.63₮
  • Шведийн крон
    377.3₮
  • Английн фунт
    4723.69₮
  • Болгарын лев
    2108.36₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    74.55₮
  • Энэтхэгийн рупи
    39.43₮
  • Хонконгийн доллар
    455.51₮
  • ОХУ-ын рубль
    46.29₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    501.27₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.26₮
  • Канадын доллар
    2557.68₮
  • Австралийн доллар
    2352.54₮
  • Чехийн крон
    169.85₮
  • Тайванийн доллар
    113.7₮
  • Тайландын бат
    111.26₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.31₮
  • Сингапурын доллар
    2730.39₮
  • АНЭУ-ын дирхам
    964.95₮
  • Кувейтийн динар
    11542.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2049.35₮
  • Данийн крон
    552.2₮
  • Польшийн злот
    973.55₮
  • Украины гривн
    83.97₮
  • Норвегийн крон
    349.71₮
  • Непалын рупи
    24.64₮
  • Өмнөд Африкийн ранд
    207.98₮
  • Туркийн лира
    83.32₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14843987.62₮
  • Мөнгө /унцаар/
    206748₮
  • Зээлжих тусгай эрх
    4831.96₮
нийгэм,

Чингэлтэй дүүрэгт байгуулсан дэд бүтцийн төвтэй танилцав

нийтлэсэн Site Default3 сар 12, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 7

Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж буй билээ. Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Б.Бямбадорж, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс танилцав.

Чингэлтэй дүүргийн VII хороо нь Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их нягтралтай хэсгүүдийн нэг. Төслийн хүрээнд 2017 оноос дээрх таван гудамжны 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төсөлд хамруулсан таван гудамжинд инженерийн шугам сүлжээг татсан, өдгөө айл өрхүүд гэр рүүгээ холболт хийх л үлдээд байгааг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэв. Нийтдээ 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ёстойгоос өнөөдрийн байдлаар 40 орчим өрхийг холбоод байна. Мөн төсөлд хамрагдсан 285 өрхийн 28 нь амины орон сууц барьж, 104 нь дулаалгын аянд хамрагджээ.

Эл төслийн хүрээнд тухайн хорооны хоёр гудамжийг жишиг гудамж болгон тохижуулсан. Мөн дулааны 85, бохирын 92 худаг хийж, дулааны 2805, бохирын 2200 мерт шугам татсан байна. Ирэх сараас инженерийн шугам сүлжээг айл руу хүргэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид 2.2 км урт авто болон явган зам тавьж, ногоон байгууламж, ниймэл нуур байгуулан, орчныг нь иж бүрэн гэрэлтүүлэг, камертай болгох юм.

Улаанбаатар хотын гэр хороололд байгуулсан анхны цэвэрлэх байгууламжийг Чингэлтэй дүүргийн VII хороонд “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулж байна. Тус байгууламж нь өдөр 500 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өргөтгөн ашиглах боломжтой аж. Түүнчлэн бохирыг 99.9 хувь цэвэршүүлнэ гэдгийг албаныхан онцлов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Дагва төслийн ажлын явцтай танилцаад “Нийслэлийн 50 байршилд “Дэд бүтцийн төв” байгуулна. Одоогоор 16 байршлынх нь ТЭЗҮ-ийг боловсруулж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдөр эхний засгвар төсөлтэй танилцлаа. Иргэдийн сэтгэл ханамж хотын удирдлагад урам өглөө. Тиймээс Засгийн газар, БХБЯ-тай дараа дараагийн ажлын санхүүжилтийг ярилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь зүйтэй юм байна. Төслийн хүрээнд хийсэн ажлуудын хамгийн өндөр өртөгтэй нь цэвэрлэх байгууламж. Энэ хорооны айлуудаас гадна дахин 300 өрхийн бохирыг цэвэрлэх чадалтай. Тиймээс дараагийн төслүүдийг хаана хэрэгжүүлэх вэ нухацтай тооцоолж, өндөр өртгөөр байгуулсан цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглах нь зүйтэй” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын орчин, нөхцөл сайжраад зогсохгүй ажлын байр бий болгож буй давуу талтайг онцлов. Тиймээс дэд бүтцийн төвийн ашиглалтыг, үйл ажиллагааны менежментийг анхнаас нь зөв авч явах ёстойг хэллээ. Мөн дан ганц төсвийн хөрөнгө оруулалт бус, бусад эх үүсвэрийн санхүүжилтээр тус төслийг үлдсэн байршлуудад хэрэгжүүлнэ гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

663
Өмнөх

Монголбанкны 4-5 захирал ББСБ-тай… Үүнийг Монголбанк бичих хэрэггүй гэв

3 сар 12, 2019
Дараах

Бага насны хүүхдээ алга болсныг мэдэхгүй НЭГ хоног болжээ

3 сар 12, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт