MFC холбоо, SPS телевиз хамтран холимог тулааны 2 дахь тулаанаа зохион байгуулахад бэлэн боллоо. Дэлхийн хэмжээний шилдэг тулаанчдын гал гарсан сонирхолтой тулаан таныг хүлээж байна.

2019 оны 1-р сард MFC-1 тэмцээнд Казакстаны тамирчид манай улсад ирж байсан бол энэ удаад Монгол, Хятад, Кыргызстан улсуудын шилдэг тулаанчид 2019 оны 6-р сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас хурд хүчээ сорих гэж байна.
Тэмцээний мэдээллийн ивээн тэтгэчээр захиралтай “Тэнгэрийн Модун” ТББ ажиллаж байгаа юм.

Энэхүү үдшийн оргил тулаан болох Хойд Америкийн Dragon House холбооны аварга Нэргүйн Отгонбаатар, түүний өрсөлдөгчөөр Өмнөд Солонгосын Road FC холбооны тулаанч Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ MFC холбооны аваргын бүсийн төлөө тулалдана.

Та энэхүү тэмцээний тасалбарыг SPS телевизийн байр, Бөхийн өргөөний кассаас авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 9118-1662, 9911-2983, 9598-0674, 8808-4510 дугаарын утсаар лавлана уу.