Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
нийгэм,

“Moodle ийг эхний ээлжинд арван сургуульд нэвтрүүлэх чиглэл өгөв

нийтлэсэн Site Default5 сар 24, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 68

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн нэвтрүүлсэн сургалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлхийн мэдээлэл, технологийн дэвшил болсон “Moodle” болон “Koha” системийг тус сургууль программдаа нэвтрүүлж, өнгөрсөн нэг жил туршилт хийсэн нь амжилттай болжээ. “Moodle” систем нь сургалтын чанарыг дээшлүүлж, багш нарын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, уг системийг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлснээр багш нарын цаастай харилцах ачаалал эрс буурчээ. Хичээлийн сэдэв, шалгалтын материалыг цаасаар бэлдэх, хариуг дүгнэх, дэвтэр засах, дүн шивж оруулах гэх мэтэд ерөнхий боловсролын сургуулийн багш нар өдрийн ихэнх цагийг зарцуулдаг. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр шалгалтыг цахимаар авч, систем хариу гаргаж багш, сурагч, эцэг эх рүү мэдээллийг илгээж буй гэнэ. Тавин хүүхдээс шалгалт авахад “Moodle” хариуг нэг минутад гаргаж, тухайн сурагчаас гадна эцэг эх рүү хариуг явуулдаг аж. Ингэснээр багш нар заах хичээлээ чанартай бэлтгэж, гарсан үр дүн, хөтөлбөрийг сайжруулахад л цагаа зарцуулж ажиллах болжээ. Түүнчлэн тус системийг ашиглалтад оруулснаар 23 дугаар сургуулийн багш нар ажлын тайлангаа бэлтгэхдээ хугацаа зарах шаардлагагүй, систем хийсэн ажлыг нь хадгалж байдаг тул хэвлэж гаргахад л болох нь.

Интернэт орчин, ухаалаг утас, таблет хүний өдөр тутмын хэрэглээ болоод удаж буй. Сурагчид ч техникийн эл дэвшлийг ашиглаад олон жил болж байна. Тэдний сонирхол, хэрэгцээнд тулгуурлан “Moodle” системийг хичээл заах программд нэвтрүүлснээр сурагчдын идэвх, хичээлдээ хандах хандлага эрс сайжирсан талаар тус сургуулийн сурагчид хэлж байлаа. Интернэт орчинтой бол хаанаас ч “Moodle”-д нэвтэрч, хичээлээ хийх боломжтой тул сурагчдын бие даан аливаа зүйлийг судлах, суралцах, далд авьяас, чадвараа нээх хандлага нэмэгдсэн байна. Мөн тухайн сургуулийн сурагчид хятад, япон хэлийг гүнзгийрүүлэн үздэг, цаашлаад гадаадын улсуудын сургалтын хөтөлбөрт хамрагддаг тул хичээлээс хоцрох эрсдэлтэй байж. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр дээрх бэрхшээл арилжээ. Харин уг системээр дамжуулан эцэг эхчүүдэд хүүхдүүдийнх нь сурлагын мэдээллийг хүргүүлдэг болсноор сургууль, багшийн зүгээс явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болжээ.

Тус системийг нэвтрүүлэхээс гадна 23 дугаар сургуулийн удирдлага сурагчдад зориулсан номын сантай аж. Дэлхийн уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн номноос авахуулаад сурах бичгүүд гээд 2000 номтой юм байна. Тиймээс “Moodle”-ээр дамжуулан “Koha” системийг мөн заах арга барилдаа нэвтрүүлсэн байна.

Дэлхийн номын сан “Koha”-гаар дамжуулан сурагчид нэмэлт байдлаар хичээлээ бататгах боломж бүрдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатар “Аливаа орны хэлийг гүнзгийрүүлэн судалж буй сурагчид тухайн орны номын санд шууд нэвтэрч, шаардлагатай мэдээллээ авч, хүссэн зохиолоо цахимаар уншиж байна. Тухайлбал, Япон хэл суралцаж буй хүүхдийн Япон улсын Үндэсний номын сан руу цахимаар нэвтэрч байгаа. Цаашид системээ улам сайжруулж, багш нарын ачааллыг бууруулж, сурагчдын сурах боломжийг нэмэгдүүлнэ” гэсэн юм.

Тус сургуулийн удирдлага дараа жилүүдэд сурагчийн цүнхний ачааллыг бууруулахад түлхүү анхаарах гэнэ. Дээрх системүүдийг нэвтрүүлснээр сурагчид орон зай үл хамааран хүссэн газраасаа суралцах, өвчтэй байсан ч ангийнхантайгаа хамт хичээллэж, шалгалт өгч болох тул цүнхэлж явдаг сурах бичгүүдийн тоог цөөрүүлэх боломжтой гэж үзсэн байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цүнхний жин их, биеийн хөгжилд нь сөргөөр нөлөөлөхүйц. Харин уг системийг нэвтрүүлснээр сурагчид дараагийн жилүүдэд ганцхан таблет л хичээлдээ ашиглах боломж бүрдэх нь.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва сургуулийн үйл ажиллагаа, сургалтад нэвтрүүлсэн системтэй танилцаад “Арван жилийн сургуулиа төгсөхдөө хүүхдүүд мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэших нөхцөл бүрдүүлжээ. Ирээдүйд Улаанбаатар хотыг өндөр технологид тулгуурлан хөгжүүлэх ёстой. Тэгэхээр та бүхний нэвтрүүлсэн систем хотын хөгжилд түлхэц болно. Тиймээс интернэтийн хурд зэргийг сайжруулахад бидний зүгээс бүхий л талаар дэмжинэ. Мөн та бүхний нэвтрүүлсэн сайн туршлагыг бусад сургуулиудад нэвтрүүлэхийг зорино” гэсэн юм. Ингээд 23 дугаар сургуулийн интернэт сүлжээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болгож, уг туршлагыг эхний ээлжинд арван сургуульд нэвтрүүлэх чиглэл нийслэлийн Боловсролын газрынханд өглөө.

663
Өмнөх

Б.Хурцыг суллав

5 сар 24, 2019
Дараах

Эрдэс бодисгүй ус хэрэглэх нь эрүүл мэндэд маш их хортой

5 сар 24, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт