Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм,

Зөвшөөрөлгүй, хотын үзэмжид муугаар нөлөөлсөн сурталчилгааны самбаруудыг буулгах ажлыг эрчимжүүллээ

нийтлэсэн Site Default5 сар 28, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
t 70

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хурлаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудтай холбоотой мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүний мэдээллэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, гэрээ байгуулсан  хэдий ч төлбөрөө төлөхгүй байх зөрчил цөөнгүй аж. Мөн иргэд аж ахуй нэгжүүд хориглосон бүсэд гадна сурталчилгааны самбар байршуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зөрчил элбэг гардаг гэнэ. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг ажээ.

Улаанбаатар хотод өдгөө тулгуурт сурталчилгааны байгууламж 139 байгаагаас 10 нь камер халхалсан, хоёр нь замын зурваст орсон учраас зургаадугаар сарын 1-ний өдөр буулгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэгвэл орон сууцны дээврийн орчимд байршуулсан байгууламжуудаас 12 нь л зөвшөөрөл авсан байдаг бол бусад нь СӨХ-тойгоо тохиролцоод байршуулчихсан аж. Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай учраас цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Цаашид зөвшөөрөлгүй болон СӨХ-тэй тохиролцон байршуулсан самбаруудыг буулгахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд журмын хэрэгжилтийг хангуулж, эдгээр зөвшөөрөлгүй сурталчилгааны байгууламжуудыг буулгах асуудлыг СӨХ-нууддаа хүргүүл гэсэн албан бичиг өгөөд байгаа аж.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 онд баталсан журамд Улаанбаатар хотын 10 гудамжинд зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулахыг хориглох бүсийг тогтоосон байсныг 2017 онд 12 гудамж болгон өргөтгөсөн байна. Тодруулбал, Наадамчдын гудамж, бага тойруугаас дотогш бүх гудамжийг тулгуурт байгууламж байршуулахыг хориглосон бүсэд оруулдаг байна.

Тэгвэл 2018 онд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 177 дугаар тушаалаар 11 гудамжинд байршуулсан зөвшөөрөлгүй, зөрчилтэй 431 хаяг хаягийн байгууламж, 473 хулдаасан хэвлэл, 181 түр самбар, тулгуурт 20 байгууламжийг албадан буулгажээ. Харин энэ онд 13 гудамжинд 103 мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 23 тулгуурт байгууламжийг буулгажээ.

Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл  хурлын үеэр  “Улаанбаатар хотын гудамж талбайд нийгмийг сайн сайханд уриалсан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ойлгуулах агуулгатай самбар бараг байхгүй. Бүгд аль нэг байгууллага, хувь хүний бизнесийн үйл ажиллагааг сурталчилсан  самбарууд байдаг. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Нөгөөтэйгүүр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх учраас өөрчлөлтөд тусгах саналаа нэгтгэн ирүүл” гэсэн юм.

Ажлын хэсгийн хурлаас гурван чиглэл бүхий үүргийг холбогдох хүмүүст өгөв. Тодруулбал, энэ сарын 30-наас ирэх сарын 3 хүртэлх хугацаанд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүчирхийллийн эсрэг, хар тамхины хор хөнөөлийг бууруулах агуулга бүхий мэдээлэл, сурталчилгааг гэрээтэй самбаруудад байршуулахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас буулгах самбарын саналыг хүлээн авна гэсэн зарыг хэвлэл мэдээллийн хэрэглэлээр түгээж, буулгах шаардлагатай сурталчилгааны байгууламжийн жагсаалтыг гарган танилцуул гэсэн үүрэг өгсөн.

Дашрамд дурдахад сурталчилгааны самбар байршуулсны төлбөрт 2017 онд 320 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл 2018 онд 800 сая төгрөг төвлөрүүлэхээр  төлөвлөснөөс 820 сая төгрөг төвлөрүүлжээ. 2019 он гарсаар 54 сая төгрөг төвлөрүүлээд байгаа аж.

Н

762
Өмнөх

Автомашины дугуй ашиглан тохижилт хийх гоё санаанууд

5 сар 27, 2019
Дараах

‘К ПОП’-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарай

5 сар 28, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт