Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.81₮
  • Евро
    4160.72₮
  • Японы иен
    22.77₮
  • Швейцарийн франк
    4459.16₮
  • Шведийн крон
    383.32₮
  • Английн фунт
    4744.73₮
  • Болгарын лев
    2126.14₮
  • Унгарын форинт
    10.87₮
  • Египетийн фунт
    74.56₮
  • Энэтхэгийн рупи
    39.22₮
  • Хонконгийн доллар
    455.37₮
  • ОХУ-ын рубль
    44.53₮
  • Казахстаны тэнгэ
    6.78₮
  • БНХАУ-ын юань
    502.43₮
  • БНСУ-ын вон
    2.4₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2575.14₮
  • Австралийн доллар
    2364.03₮
  • Чехийн крон
    171.82₮
  • Тайванийн доллар
    113.63₮
  • Тайландын бат
    112.09₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    866.28₮
  • Сингапурын доллар
    2745.68₮
  • АНЭУ-ын дирхам
    965.2₮
  • Кувейтийн динар
    11559.41₮
  • Шинэ Зеландын доллар
    2060.6₮
  • Данийн крон
    557.04₮
  • Польшийн злот
    984.9₮
  • Украины гривн
    84.02₮
  • Норвегийн крон
    352.22₮
  • Непалын рупи
    24.51₮
  • Өмнөд Африкийн ранд
    210.7₮
  • Туркийн лира
    83.11₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15196635.92₮
  • Мөнгө /унцаар/
    225904.01₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.51₮
нийгэм,

Хороодын бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг даваа гарагт хэлэлцэнэ

нийтлэсэн Site Default6 сар 6, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
n 6

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг ирэх даваа гарагийн 10.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо. Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авахаар хүсэлт гаргаснаар ийнхүү хойшлуулж тогтов. Үргэлжлүүлэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг сонсов.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хийв. Тэрбээр хуулийн төслийн талаар товч танилцуулж, “Тус хуулийн шинэчлэлийн талаар нийслэл, дүүргийн түвшинд хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр цөөнгүй санал ирсэн. Тус хуулийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж буй. Тиймээс Та бүхэн саналаа өгөх боломжтой” гэсэн юм.  

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хийлээ. Танилцуулгад дурдсанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан, зарим хуулиар зохицуулж болох заалтыг хасах санал гаргасан байна. Тухайлбал, газрын харилцаа, хот тохижилт, авто замын бүтээн байгуулалттай холбоотой заалтыг хасах санал гаргажээ. Учир нь эдгээр ажлыг заавал хуулиар зохицуулж, хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин шинээр нийслэл хотын дүрэм, нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй холбоотой заалтыг нэмэх санал гаргаж буй аж.

Танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэллээ. Төлөөлөгч Д.Баттулга “Хотын дүрэм чухал. Үүнийг хуульд тусгах боломжтой бол үүгээрээ явах нь зөв. Засаг дарга нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч. Гэвч өдгөө яамдуудад төсвийг хувааж, Засаг даргад эрх шилжүүлдэг. Тэгэхгүйгээр төсөв баталж, Засаг даргыг ерөнхийлөн захирагч болгох хэрэгтэй. Тэгэхээр Засаг дарга Засгийн газрын гишүүн байх уу гэдэг асуудал гарна. Үүнийг шийдчихвэл сайн. Мөн Засаг дарга нутаг дэвсгэртэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн ажлын цагийн хуваарийг зохицуулах үүрэгтэй. Энэ заалтыг хасуулж болохгүй. Бас нэг асуудал байгаа нь тусгай хамгаалалттай газрын асуудал. Яам бол дэглэм тогтоодог. Харин түүнийг захиран зарцуулах эрх хотод байх ёстой. Тиймээс уг заалтыг хасуулж болохгүй” гэсэн юм. Төлөөлөгч Ж.Алдаржавхлан “Нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн тоог тогтоох хэрэгтэй. 1.5 сая хүн амтай хот 45 төлөөлөгчтэй байхад дүүрэг мөн тооны төлөөлөгчтэй байдаг. Тиймээс тодорхой болгох хэрэгтэй. Боломж бий юу” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбын хэлж буйгаар аль нэг шатны хурлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байхгүй болгох, эсвэл төлөөлөгчдийн тоог цөөлөх асуудал яригдаж байгаа ажээ.   

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Гол зүйл заалтуудтай холбоотой төлөөлөгчдийн саналыг нэгтгэж, Ажлын хэсэгт хүргүүлнэ” гэсэн юм. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва төлөөлөгчдийг саналаа өгөхийг анхаарууллаа.

Н

680
Өмнөх

“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа

6 сар 6, 2019
Дараах

ПОЛИТ АНАЛИЗ: “Поп”-уудын захиалгат хүчирхийллийн сурталчилгаа

6 сар 6, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт