Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
нийгэм,

Чингэлтэй дүүргийн иргэд сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмэгдүүлж өгөхийг хүслээ

нийтлэсэн Site Default6 сар 10, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
n 7

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын санал авах, нийслэлийн ИТХ-аас гаргасан бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлах ажил хийж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Мөн төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр амьдралд хэр нийцтэй байгаа, ард иргэдийн амьдрал ахуйд яаж нөлөөлж байгааг иргэдийн амнаас сонсож, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргийн XIII, XIV, XV хороодод болж өнгөрлөө. Төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хөтөлбөр хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Х.Галымбек, нийгмийн халамжийн газрын дэд дарга н.Отгонжаргал, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон нийслэлийн Газрын албаны хороо хариуцсан газар зохион байгуулагчид, хороодын Засаг дарга, албан хаагчид оролцсон юм.

Дүүргийн XIV хорооны иргэдтэй хийх уулзалт хорооны иргэний танхимд боллоо. Иргэд төлөөлөгчийнхөө уулзалтад ач холбогдол өгсөн нь танхим дүүрэн цугларсанаас харагдаж байв. Уулзалтын эхэнд төлөөлөгч М.Эрдэнэтуяа ажлаа тайлагнаж, нийслэлийн ИТХ-аас гарсан бодлого шийдвэрийг танилцуулж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагналаа. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Чингэлтэй дүүрэгт сайжруулсан түлш борлуулах цэгүүд хаана хаана байрлаж байгаа, ямар уут савалгаатай борлуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллэсэн юм. Мөн “Таван толгой түлш” компанийн түлшнээс гадна хувь хүмүүс шаталж, илч муутай, чанаргүй сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулж байгаа учраас сайн үзэж харж авахыг анхааруулсан юм. Таван толгой нүүрс ХХК-ийн түлш чанар, стандартын шаардлага хангасан, 25 кг сав баглаатай, “Таван тойлгой түлш” компанийн логотой, шар бичигтэй, улаан шуудайнд савлаж, Гялгар зах, Нарантуул-2 худалдааны төвд борлуулж байгааг хэлсэн. Мөн сайжруулсан түлштэй холбоотой мэдээ мэдээлэл, санал гомдлоо 70119410, 70046009 гэсэн дугааруудад өгч болохыг дуулгасан юм.

Ингээд иргэдийн зүгээс асуултаа асуусан бөгөөд дийлэнх нь сайжруулсан түлшний чанар, хүртээмжийн талаар асууж байлаа. Сайжруулсан түлш борлуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн учраас тус хорооны айл өрхүүдийн ихэнх нь сайжруулсан түлшийг авч хэрэглэж үзжээ. Гэвч төлөөлөгч М.Эрдэнэтуяагийн танилцуулсан сав баглаа боодлоос өөр, түлэхэд шаталт муу,шатахуун, тос үнэртсэн маш муу түлш зарж байгааг хэлсэн. Багануурын нүүрснээс ч их тортогтой байна гэсэн юм. Мөн нүүрсийг бодвол маш их мод хэрэглэх шаардлага гарч байгаа бөгөөд нүүрс түлж байхдаа цогон дээр нь нүүрсээ хийгээд ноцоодог байсан бол одоо заавал мод асааж, сайжруулсан түлшээ асааж байгаа, энэ нь иргэдэд зардал ихтэй, алдагдалтай байгааг иргэд хэлсэн юм. Мөн Чингэлтэй дүүрэгт сайжруулсан түлш борлуулах цэг хоёрхон байгааг шүүмжилж байлаа. Иргэд 10-аад километрийн цаанаас сайжруулсан түлш авах болоод байгаа учраас түлш борлуулах цэгийг дариухан нэмэгдүүлж, иргэд, айл өрхүүдэд ойртуулж өгөхийг хүссэн юм.

Үүнд Төлөөлөгч М.Эрдэнэтуяа “Та бүхэн сайжруулсан түлшээ авахдаа сав баглаа боодлыг нь сайн харж аваарай. “Гялгар”, “Нарантуул-2” захуудад Таван толгой нүүрс ХХК-ийн танилцуулга бүхий албан ёсны таних тэмдэг, мэдээллийн самбартай түгээх цэгээс аваарай” хэмээн анхааруулсан юм.

Иргэдийн санал асуулт үргэлжилж иргэд цахилгааны хөнгөлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүнд суртал, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол зэрэг олон асуудлыг хөндсөн. Тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч байнга солигддог нь иргэдэд хүндрэл учруулж байгааг хэлсэн бол дүүргийн Эрүүл мэндийн төв ажлын хуваарилалт муу, иргэдийг олон дахин явуулж, чирэгдэл учруулдаг, өвчний оношийг таамгаар тавьж, ёс зүйгүй авирладаг алдаа дутагдал их байгааг анхаарч өгөхийг хүссэн юм. Мөн дунд насны хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй, хаягдаж байгааг хэлсэн бол ахмадууд эмнэлгийн орны хүрэлцээ муу, эмнэлэгт хэвтэхэд цөөн хоног болгоод гаргачихдаг гэсэн гомдлыг хүргэлээ.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгал төлж байгаа хэрнээ улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилдэг, хувийн эмнэлгүүд рүү бичиг цохож явуулдаг гэсэн гомдлыг цөөнгүй хүн хэлсэн юм.

Н

686
Өмнөх

О.Баасанхүү АН-д элсэнэ

6 сар 10, 2019
Дараах

АН-ын даргын “хөтөлгөө морь” Зон олны нам

6 сар 10, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт