Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3447.13₮
  • Евро
    3709.8₮
  • Японы иен
    24.78₮
  • Швейцар франк
    3809.83₮
  • Шведийн крон
    320₮
  • Английн фунт
    4317.53₮
  • Болгарын лев
    1897₮
  • Унгарын форинт
    9.99₮
  • Египетийн фунт
    111.56₮
  • Энэтхэгийн рупи
    41.86₮
  • Хонгконг доллар
    440₮
  • ОХУ-ын рубль
    42.62₮
  • Казахстан тэнгэ
    7.69₮
  • БНХАУ-ын юань
    487.16₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын
    26.52₮
  • Канадын доллар
    2568.27₮
  • Австралийн доллар
    2278.9₮
  • Чех крон
    156.59₮
  • Тайван доллар
    112.41₮
  • Тайланд бат
    99.56₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    751.01₮
  • Сингапур доллар
    2561.11₮
  • АНЭУ-ын дирхам
    938.52₮
  • Кувейт динар
    11209.09₮
  • Шинэ Зеланд доллар
    2100.16₮
  • Данийн крон
    498.09₮
  • Польшийн злот
    821.51₮
  • Украйны гривн
    93.34₮
  • Норвегийн крон
    313.03₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ран
    176.5₮
  • Туркийн лира
    165.09₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6810280.5₮
  • Мөнгө /унцаар/
    82334.7₮
  • Зээлжих тусгай эрх
    4584.62₮
улс төр,

13 Засгийн газрын хадгалж ирсэн МИАТ-ийг У.Хүрэлсүх хэнд өгөх нь вэ?

нийтлэсэн Site Default6-р сар 6, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
hr

МИАТ бол төрийн өмчит, үндэсний агаарын тээвэрлэгч компани. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд МИАТ-ийг хувьчлах асуудал яригдсан ч олон бүлэглэлийн ашиг сонирхолд тушигдан тухай бүртээ нам жим болсоор ирсэн. Тэртээ 1995 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдснаас хойш МИАТ компанийг хувьчлах асуудал сөхөгдөж, энэ хугацаанд 13 Засгийн газрын нүүр үзлээ.

Асуудал эхэндээ “МИАТ-ийг одоо л хувьчилах гэнэ, одоо цаг нь яг болсон” гэх аястай дуулиан шуугиантай эхэлдэг ч дундаасаа чимээгүй болчихдог. МИАТ-ийн хувьчлал тойрсон ийм төрлийн “драм”-д бараг л дасчихаад байна.

МИАТ-ИЙН ХУВЬЧЛАЛЫН ЦААДАХ ТОХИРОО

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед яригдаж эхэлсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал нэг л өөрөөр сэвэлзэж, үр дүнд хүрэх юм шиг өнгө аяс мэдрэгдээд эхлэв. Өнгөрсөн хугацаанд МИАТ-ийг хувьчлахыг МАН-ынхан эсэргүүцэж хамгаалж ирсэн нь олонтой. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ асуудал эрчээ авч бараг л шуударсан. Гэвч МАН-ынхан эсэргүүцэн, унагаж МИАТ төрийн өмчит компани хэвээр үлдсэн юм. Харин энэ удаа эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн саналыг оруулж ирлээ.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч МИАТ-ийг хувьчилна гэсэн үг үсэг байхгүй. Тэгэхээр замын дундаас ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын тохирооноос хувьчлалын асуудал урган гарч, хэн нэгэнд өгөхөөр тохирсон, магадгүй одоо ч эзэн нь тодорхой болчихсон уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Асуудлын угийг хөөгөөд үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр, хөгжлийн сайд болгосон, бүр цаашлаад У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсонтой ч холбогдож мэднэ.

Ж.БАТ-ЭРДЭНЭД ӨГСӨН ДААЛГАВАР БУЮУ ТОМИЛГОО

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахнаас МИАТ-ийг хувьчлах асуудлыг ярьж эхэлсэн. Тэр үг, үйлдлээрээ нам болон Засгийн газрынхаа “эсрэг” ажиллаж байгаа. Яаманд очоод багаа бүрдүүлэхдээ хүртэл АН-ын угшилтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн. Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилсон. Тэр АН-ын угшилтай, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байв. Мөн Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв ажиллаж байна. Тэрээр АН-ын Г.Батхүүтэй мөн л хамтран ажиллаж байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэвшихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчилгааны багт голлон ажилласан. Энэ мэтчилэн Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөгч намдаа ээлтэй олон томилгоог хийсэн юм.

Гэсэн ч Ерөнхийсайд У.Хүрэлсүх, МАН-аас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлсэн. Магадгүй өөр салбарын сайд ийм зэргийн томилгоо хийсэн бол аль хэдийнэ сайдын суудлаа өгөх байсан биз. Энэ бүх үйл явцыг харахаар Зам тээвэр, хөгжлийн сайдын суудалд Ж.Бат-Эрдэнэ ирсэн нь, түүний томилгоонууд ч эхнээсээ тохиролцсон асуудал байсан бололтой.

Нэг зүйлийг эргэн санахад У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэх үед Ерөнхийлөгч сайд нарт хатуу үг хэлж, хоёр сайдад хориг тавьж байсан удаатай. Харин ганцхан Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Энэ салбарт хамтран ажиллаж байсан үе бий. Салбараа сайн мэдэх учраас сайн ажиллана гэж найдаж байна” гэсэн байдаг. Энэ үгний цаана энэ үйл явдлын зангилаа хэсэг ч байж мэдэх юм.

Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ энэ суудалд МИАТ-ийг хувьчилж, хэн нэгэнд өгөх даалгавартай ирсэн гэмээр харагдаад байгаа юм. Тэр ч ажлаа “сайн” хийж байна. Түүний хувилбар нь МИАТ-ийн хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалах, ингэснээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ хэмээн ярьсаар байгаа.

АН-ЫН БҮЛЭГ Ч АСУУДАЛ БИШ БАЙХ

Одоогоор МИАТ-ийг хувьчлах асуудлыг ТӨБЗГ-аас 2018-2020 онд хувьчлах компаниудын тоонд багтаасан. Үүнийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, МАН-ын бүлгээр ч дэмжээд байна. Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар бүлэг дээрээ мэдээлэл авч санал нэгдэж чадаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа. Гэхдээ энэ асуудал биш л дээ. Учир нь МИАТ-ийг АН-ын талаас авахаар хамаг тохироо хийгдсэн байж магадгүй учраас тэд дэмжээд явах нь бараг л тодорхой юм.

Ийнхүү 23 жил яригдаж, 13 Засгийн газрын нүүр үзсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал иймэрхүү дүр зурагтайгаар дахин хөдөлж эхэллээ. Эхнээсээ тохирсон томилсон, баг бүрэлдэхүүн нь тухайн салбарт очсон учраас энэ удаагийн “эзэн”-ий оролдлого бүтэх магадлал өндөр байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

578
Өмнөх

Сэргэхээ байсан хийморь

6-р сар 6, 2018
Дараах

Э.ЦЭРЭН: ТЭМЭЭЧИН ХҮҮХЭН ГЭЖ ХЭН ЮМ БЭ?

6-р сар 6, 2018

Төстэй нийтлэлүүд

HkDlj3mTrukra8rgOXRk
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
S85YyQ82PtlKPxHO2ASp
Онцлох, улс төр,

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар

Шинэ мэдээлэл

  • С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна

    өмнө 1 долоо хоног
  • Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    Монголбанкны Дата төв байгуулах ажил бүрэн хэрэгжиж дууслаа

    өмнө 2 долоо хоног
  • “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    “SPIRIT OF STARS 2023” тэмцээн боллоо

    өмнө 3 долоо хоног
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэхийг даалгалаа

    өмнө 3 долоо хоног
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа

    өмнө 4 долоо хоног
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа

    өмнө 1 сар
  • “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    “Налайхын хаагдсан уурхайн бүсэд тогтвортой эко орчин бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн шинэ экосистемийг бий болгох нь” төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    өмнө 1 сар
  • Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

    өмнө 2 сар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт