Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.81₮
  • Евро
    4160.72₮
  • Японы иен
    22.77₮
  • Швейцарийн франк
    4459.16₮
  • Шведийн крон
    383.32₮
  • Английн фунт
    4744.73₮
  • Болгарын лев
    2126.14₮
  • Унгарын форинт
    10.87₮
  • Египетийн фунт
    74.56₮
  • Энэтхэгийн рупи
    39.22₮
  • Хонконгийн доллар
    455.37₮
  • ОХУ-ын рубль
    44.53₮
  • Казахстаны тэнгэ
    6.78₮
  • БНХАУ-ын юань
    502.43₮
  • БНСУ-ын вон
    2.4₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2575.14₮
  • Австралийн доллар
    2364.03₮
  • Чехийн крон
    171.82₮
  • Тайванийн доллар
    113.63₮
  • Тайландын бат
    112.09₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    866.28₮
  • Сингапурын доллар
    2745.68₮
  • АНЭУ-ын дирхам
    965.2₮
  • Кувейтийн динар
    11559.41₮
  • Шинэ Зеландын доллар
    2060.6₮
  • Данийн крон
    557.04₮
  • Польшийн злот
    984.9₮
  • Украины гривн
    84.02₮
  • Норвегийн крон
    352.22₮
  • Непалын рупи
    24.51₮
  • Өмнөд Африкийн ранд
    210.7₮
  • Туркийн лира
    83.11₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15196635.92₮
  • Мөнгө /унцаар/
    225904.01₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.51₮
Онцлох,

Хүүхдийн аминаас үнэтэй баяр наадам байх ёсгүй

нийтлэсэн Site Default7 сар 6, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
c63b41f56hg
Бага насны хүүхдийг хурдан морь унуулж уралдуулах нь тэвчишгүй хөдөл­мөр эрхлүүлж байгаагийн нэг жишээ гэж олон улсад шүүмжилдэг. Харамсалтай нь бид үндэсний, уламжлалт гэх элдэв тодотгол хийгээд жил бүр хүүхдүүдээрээ зугаацсан хэвээр л байна. Жилдээ л 100 хүүхэд хурдан мориноос унаж гэмтдэг гэсэн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бидэнд өгсөн. 2018 оны эхний таван сарын байдлаар 19 хүүхэд хурдан мориноос унаж гэмтчихээд байна. Харин таван жилийн хугацаанд 12 хүүхэд амиа алдсан мэдээлэл бий. Нийт гэмтлийн 50-иас дээш хувь нь зургаа, долоо, наймдугаар сард хамаарч байгаа нь үндэсний баяр наадамтай холбоотой. Харин үлдсэн нь 1-5 дугаар сард хамаарч байна. Хурдан мориноос унаж гэмтэж байгаа хүүхдүүдийн 56 хувь нь толгойдоо, 37 хувь нь биеийн дээд хэсэгт гэмтэл авдаг аж. “Улсын хэмжээний үзүүлэлтийн 50 хувь нь 5-9 насныхан, үлдсэн нь 10-12 насны ангиллын хүүхдүүд эзэлж байна. Бэртэл авч буй хүүхдүүдийн дийлэнх буюу 95 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна. Гэмтлийн түгээмэл шинж нь толгойн бэртэл авдаг. Өнгөрсөн оны Үндэсний баяр наадмын өдрүүдэд нийтдээ 16 хүүхэд мориноос унасан. Улсын хэмжээнд мориноос унаж амь насаа алдсан 32 тохиолдол байгаа бөгөөд үүний хэдэн хувь нь хурдан мориноос унасан, хэдэн хувь нь бага насны хүүхэд  гэдгийг нарийвчилж мэдэхгүй байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд хамааралтай тэмцээн учраас аюулгүй ажиллагааг маш сайн хангаж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхэд тархины хүнд гэмтэл авах, хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаар хохирох аюултай учраас эрхэм уяачид, эцэг эхчүүд анхааралдаа авч албан бус баяр наадам, үсний найр, ургийн баяр зэрэг хяналтгүй тэмцээнээс зайлс­хий­мээр байна” гэж Гэмтэл согог судлалын үндэс­ний төвийн СМТС албаны их эмч Б.Буян-Арвижих хэллээ.
ШИНЭЧЛЭГДСЭН СТАНДАРТЫГ ИРЭХ ЖИЛЭЭС МӨРДҮҮЛНЭ
Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага бүхий 2011 онд баталсан стандартыг энэ оны тавдугаар сарын 31-нд шинэчилсэн. Ингэснээр хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцаст тавигдах мөрдлөг тодорхой болсны дээр шаардлага илүү нарийссан гэж байгаа. Энэ жилээс заавал мөрд гэхгүй, харин ирэх жилээс чанга мөрдүүлнэ гэдгийг ажлын албанаас нь мэдээлсэн. Хуучин стандартаар бол уралдаанч хүүхэд нь долоогоос дээш настай, уралдааны морь унаж, давхиулж сурсан байхыг шаарддаг. Мөн хурдан морины унаач хүүхдийн албан журмын даатгалд хамрагдсан, стандартад нийцсэн хамгаалалтын бүрэн хувцас хэрэгсэл өмссөн байх ёстой. Мөн эрүүл мэндийн хувьд сайн, уралдах хувийн дугаарыг зүүсэн байх зэрэг шаардлагыг тавьдаг. Харин хувцас, хэрэглэлийн хувьд хамгаалалтын дуулга, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, хамгаалалтын хувцас, эмээл, хазаар ташуур заавал хэрэглэх ёстой. Уяачид болон эцэг эхчүүдийн төдийлөн ач холбогдол өгдөггүй энэхүү хамгаалах хэрэгслүүдэд энэ жилээс онцгой анхаарч байгаа нь сайшаалтай.  Хамгаалалтын хувцас хэрэглэлийг стандартын дагуу хэрэглүүлж заншвал ядаж л хүүхдийн амь насыг аврах боломж нэмэгддэгийг эмч нар хэлдэг. Дээрх шаардлагыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг аймаг, сумын Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариу­цах ёстойг хяналтын байгуул­лагууд зөвлөж байгаа юм.
НӨХӨН ОЛГОВРЫН ХЭМЖЭЭГ 20 САЯ ТӨГРӨГ БОЛГОСОН
Уяачид энэ жилээс уралдаанч хүүхдээ гэнэтийн ослын даатгалд 100 мянган төгрөгөөр даатгуулахаар болсон. Өнгөрсөн жил Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн хувийн мэдээлэл болон бэртэл гэмтэл, уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг бүртгэх юм. Энэ жил цахим бүртгэлийг 21 аймагт нэгэн зэрэг ажиллуулах бөгөөд уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм байна. Өнгөрсөн жилүүдэд уралдаанч хүүхдийн осол гэмтлийн даатгалын нөхөн олговрын дээд хэмжээ таван сая төгрөг байсан бол энэ жил 20 сая төгрөг болон нэмэгдсэн. Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалд “Миг Даатгал”, “Номин Даатгал” компаниуд ажиллаж байна. Энэ даатгалын талаар “Миг Даатгал ХХК”-ийн менежер Г.Мөнхтулга “ Даатгал бол зөвхөн морь унах үеийн эрсдэлийн даатгал биш юм. Даатгал бүтэн жилийн хугацаанд гэнэтийн ослын асуудлыг хариуцна. Тухайлбал, халдварт өвчин, зам тээврийн осол зэрэг 15 төрлийн эрсдэлээс хамгаална” гэж хэллээ.
Б.Солонго, О.Уранбилэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1,562
Өмнөх

Төмс, хүнсний ногооны үнэ 60.7 хувиар өссөн байна

7 сар 6, 2018
Дараах

Наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

7 сар 6, 2018

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт