Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3544.29₮
  • Евро
    4127.33₮
  • Японы иен
    22.62₮
  • Швейцарийн франк
    4403.12₮
  • Шведийн крон
    378.99₮
  • Английн фунт
    4722.06₮
  • Болгарын лев
    2108.38₮
  • Унгарын форинт
    10.77₮
  • Египетийн фунт
    74.46₮
  • Энэтхэгийн рупи
    39.41₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    45.79₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    501.86₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.26₮
  • Канадын доллар
    2558.41₮
  • Австралийн доллар
    2355.89₮
  • Чехийн крон
    170.12₮
  • Тайванийн доллар
    113.64₮
  • Тайландын бат
    111.32₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.37₮
  • Сингапурын доллар
    2735.74₮
  • АНЭУ-ын дирхам
    965.06₮
  • Кувейтийн динар
    11542.29₮
  • Шинэ Зеландын доллар
    2049.13₮
  • Данийн крон
    552.6₮
  • Польшийн злот
    976.39₮
  • Украины гривн
    83.91₮
  • Норвегийн крон
    349.23₮
  • Непалын рупи
    24.62₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.18₮
  • Туркийн лира
    83.23₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14903898.94₮
  • Мөнгө /унцаар/
    218209.88₮
  • Зээлжих тусгай эрх
    4830.54₮
нийгэм,

Цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгсөн шүүгчийг огцруулахыг шаардлаа

нийтлэсэн Site Default7 сар 2, 2019
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
gazar

Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөсөн талаар бид өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. 

Тодруулбал, хууль бусаар газрын эрхийг олж авсан “Өрхтий Трейд” компаниас болж 570 хүүхэд болон оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хөндсөн билээ. Тэгвэл өчигдөр  тус дүүргийн иргэд цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгөх шийдвэр гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Дуламсүрэнгийн шийдвэрийг эсэргцүүцэж, огцрохыг шаардаж жагслаа. Жагсагчид “Сүхбаатар дүүрэгт байрладаг цэцэрлэг, сургуулиудын ногоон талбайд барилга бариад хүүхэд тоглох талбай цөөхөн үлдсэн. Орос гуравдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд барилга бариад удаж байна. Харин түүний хажууд байрлах ганц ногоон байгууламжтай 160 дугаар цэцэрлэгийн талбайг  барилгын компанид өгөх шийдвэр гаргасан нь шударга бус явдал” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Газрын тухай хуулинд Төрийн өмчит газрыг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж заасан ч 2007 онд “Өрхтий Трейд” компани газрын зөвшөөрлийг гаргуулж авчээ. Харин ямар үндэслэлээр хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа аж.

СБД-ийн III хорооны иргэн Д.Ганболд “2007 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Өрхтий Трейд” компанид цэцэрлэгийн урд талын 4484 м.кв газрыг өгөх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсан ч “Өрхтий Трейд” компани газрын төлбөрөө төлөөгүй, сунгах хүсэлтээ өгөөгүй учраас газар олгосон гэрээг 2015 онд цуцалсан. Улмаар 2017 онд цэцэрлэгийн нэр дээр газрын эрх шилжсэн ч “Өрхтий Трейд” компани газрын эрхийг шилжүүллээ гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу цэцэрлэг гуравдагч этгээдээр шүүхэд дуудагдсан. Шүүх хурал олон удаа хойшилсны эцэст өнгөрсөн тавдугаар сарын 27-нд анхан шатны шүүх хуралдаан болж, “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх шүүхийн шийдвэр гарсан. Анх цэцэрлэг, оршин суугчдыг гуравдагч этгээдээр оруулахгүй гэж Н.Дуламсүрэн шүүгч шийдвэр гаргаж байсан. Бид давж заалдаж, түүнд ялж байж шүүх хуралдаанд оролцох эрхтэй болсон. Энэ мэтээр шүүгч илт нэхэмжлэгч талд үйлчилж байгаа нь ажиглагдаж байсан. Шүүгчийн хараат бус байдал гэж алга. Бүгд танилын хүрээгээр шийдвэр гаргах болсон байна. Тиймээс шүүгч Н.Дуламсүрэнг огцрохыг шаардаж байна” гэв.

Төрийн өмчит газрыг хувийн компани шүүхээр орж, ялаад л авчихдаг. Нийслэлийн Засаг дарга нь талбайг хэвээр нь үлдээх шийдвэр гаргачихаад байхад шүүх дээр очоод л хувийн компани авчихаж байгаа нь шударга бус явдал гэдгийг оршин суугчид илэрхийлж байв.

Харин бид энэ талаар тухайн хорооны Засаг дарга Х.Нямдаваагаас тодруулахад “Олон жилийн өмнө хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайг эрх мэдэлтнүүд хөрөнгөөрөө далайлгаж булааж барилга барьдаг явдал байсан. Гэтэл энэ асуудал одоо дахин сэргэж байгаа харагдаж байна. Энэ асуудалд өөрийнхөө чадах хэмжээнд шат шатанд хандсан. Саяхан хот тохижуулалтын газрын орлогч дарга ирэх үед энэ асуудлыг хэлсэн. Анхаарал хандуулах эсэхийг мэдэхгүй юм. Мөн Хотын дарга энэ асуудалд одоог болтол чимээгүй суусаар байна. Гэхдээ манай хорооны иргэд талбайгаа алдахгүйн тулд тэмцэх болно” гэлээ.

Цэцэрлэгийн талбайд барилга баригдвал хүүхдүүд орж гарахад хүндрэлтэй болж, тоглоомын талбай, чөлөөт орон зайгаа алдаж, автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, одоо ч хангалтгүй байгаа авто зогсоолын асуудал улам хүндэрнэ.

Мөн ойр орчмын орон сууцны оршин суугчдын цонхыг халхавчилж, хүн амын нягтаршилын тоо ихэссэнээр урьдынх шиг амар тайван байхаа болих зэрэг олон сөрөг асуудлууд бий болох юм. Оршин суугчид Н.Дуламсүрэн шүүгчийг огцруулахаар гарын үсэг цуглуулж, хотын дарга С.Амарсайхан цаашлаад Ерөнхийлөгчид бичиг хүргүүлэх болно гэв.

Б.Насанцацрал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1,156
Өмнөх

Хулгайч, хулгайчаа бариарай буюу АН-ын уналт

7 сар 2, 2019
Дараах

Хөөрхөн төрөх албагүй киноны жүжигчид 12 жилийн дараа

7 сар 2, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт