Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
Онцлох, Хот,

Дарга тоохгүй “жижиг асуудал” хотод байх учиргүйг С.Амарсайхан харуулж байна

нийтлэсэн Site Default8 сар 9, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
irgediin hural4

Улаанбаатар хот одоо л эзэнтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм.  Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ингэж уйгагүй явдаг хотын Захирагч байсныг ер нь санахгүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр лаагаа худалдаж авна уу, луувангаа худалдаж авна уу, лаагаа лууван болгож улсад шахна уу хамаагүй гэсэн сэтгэхүйгээр ажил нь явдаг байсныг хотын мээр олон нийтэд ёстой л илчлэх шиг болжийн. Хотын Захирагчид хавьтахгүй салбар, очихгүй газар ч гэж алга бололтой. Олон нийтийн сүлжээнээс харж байхад ард иргэд ч “Хотын дарга аа, одоо эндэх нөхцөл байдалтай танилцаад, энэ асуудлыг шийдээд өгөөч” гэж их хүссэн байх  юм.

Өөлсөн хүнд бол С.Амарсайхан дарга “гал тогооны” жижиг ажилтай зууралдаад байгаа мэт санагдаж болох. Гэхдээ анхнаасаа 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн дэд бүтэцтэй, 10 мянган тээврийн хэрэгсэлд зориулсан авто замын сүлжээтэй хотод өдгөө 1.5 сая хүн оршин сууж, 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд Улаанбаатарт жижиг асуудал, жижиг ажил гэж байх ёсгүйг тэрбээр бүх шатныханд ойлгуулж эхэллээ.

Монголчууд угаасаа хүнээр заавардуулж, чичлүүлж, шахуулж шавдуулж байж хөдөлдөг гэмтэй улс. Дээрээс тавих хараа хяналт ялимгүй сулрахыг андахгүй, савс хийвэл ажил хийдүүлэх гээд байдаг. 100 айлын зам засвар, Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын удаашрал, үерийн ус зайлуулах шугам хоолойг хааж барилга барьсны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан зэргээс үүнийг бэлээхэн харж болохоор. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан авто замын барилга байгууламж, дэд бүтцэд учирсан хохирлыг тухайн компаниар төлж барагдуулах хотын Захирагчийн үүрэг даалгавар эхнээсээ хэрэгжиж, Наадамчдын гудамжны төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг барагдуулжээ. Мөн өчигдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагаанд холбоглох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна.

 Хууль бус газар олголт, зөвшөөрөлгүй барилга байгууламжуудын асуудалд С.Амарсайхан дарга хатуу байр суурь баримталж, олон нийтийн эрх ашгийн төлөө бол хэнтэй ч “үзэлцэхэд” бэлэн байх шиг. Тэрбээр гууутай бурхан шиг хойморт заларч, нам гүмхэн байж байгаад сонгуульт хугацаагаа дуусгахыг бодоогүй нь илэрхий. Энэ чанараараа ч өмнөх хотын мээрүүдээс эрхгүй ялгарч байна. Нэгэнт тендерийг нь авчихсан хойно одоо намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэгчээр дур зоргоороо туйлж байсан цөөнгүй аж ахуйн нэгжийн тархин дээр “аянга буулгаж” эхлэв, тэр. Хэн ч хэнийг ч гуйж ажиллуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол эргээд хариуцлага нэхэж, хохирол барагдуулах асуудал ярих хүмүүс төрд (нийслэлд) байдаг юм шүү гэдгийг мартах шахаж, бид. 100 айл дахь авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хотын Захирагч өөрийн биеэр очиж шалгаагүй бол тэнд хэрэглэж байгаа газар доогуурх шугам хоолой нь чанар стандартын наад захын шаардлага хангахгүй, хөл хүрэх төдийд бутраад уначихдаг хогийн материалаар хийгдэж буйг мэдэхгүй өнгөрөх байв. Нүд хуурсан иймэрхүү ажил хийдэг, хариуцлагагүй, сэтгэлгүй, зүтгэлгүй компаниудтай дахиж нийслэлийн бүтээн байгуулалт дээр хамтрахгүй гэдгээ ч хатуухан мэдэгдээд авна лээ. Эцэстээ явж явж энэ бүх буруугийн гэмийг хувааж үүрэлцэх ёстой хүмүүс нь  хяналтаа тавьж чаддаггүй, хууль журмаа  мөрдүүлж чаддаггүй төрийн албан хаагчид болж таарна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг орхигдуулахгүй байх нь бас чухал шүү, хотын дарга аа.

1,266
Өмнөх

Зөвшөөрөлгүйгээр дөрвөн барилга барьсныг холбогдох албаныхан мэдээгүй сууж байна гэв үү

8 сар 7, 2019
Дараах

Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж эхэллээ

8 сар 9, 2019

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт