Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Хот,

Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа

нийтлэсэн Site Default8 сар 16, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
buschlel

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Б.Отгонсүх “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг шийдэхдээ богино болон дунд, урт хугацааны төлөвлөгөө, судалгаатайгаар ажиллаж байна. Ойрын хугацаанд төсөв зардал багатайгаар шийдэх болох нэг зохицуулалт бол “A, B, C” бүсчлэл тогтоож, тээврийн хэрэгслүүдийг тодорхой хугацаанд, хууль ёсны хүрээнд тодорхой шалгууртайгаар замын хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ гэж үзсэн учраас холбогдох хуульд заасны дагуу иргэдээс санал авсан. Гэвч санал асуулгад оролцсон иргэдийн 50-иас илүү хувь нь дэмжихгүй  гэсэн учраас энэ ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Нийслэл хотод замын түгжрэл ямар хэмжээнд хүрснийг машинтай хүн бүр сайн мэдэж байгаа учраас  хувийн тээврийн хэрэгслээ унасаар байх уу, эсвэл өөр сонголт хайх уу гэдэг дээр удахгүй аяндаа иргэдийн хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Тэр үед  энэ зохицуулалт, шийдлийг иргэддээ дахин санал болгох нь зүйтэй гэж нийслэлийн зүгээс үзэж байна. Харин тэр болтол бид нийтийн тээврийн салбараа төрөл бүрээр хөгжүүлж, парк шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж, нийтийн тээврийн үйлчилгээ, чанар, хүртээмж, тохи тав тухтай байдлыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарна.  Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй автобус явж байна. 2019, 2020 онуудад эдгээр автобуснуудын 80 хувь нь насжилтаараа жагсаалтаас хасагдаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахаар аяндаа иргэд олон нийт үйлчлүүлэх нь дамжиггүй. Харин бүсчлэлээр хуваах асуудал дээр иргэд нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсэх байна. Бидний зүгээс тээврийн хэрэгслийн татварыг нэмээд, илүү мөнгө төлснийг нь A, B бүс рүү оруулна гэсэн явдал огт байхгүй. Нийт авто тээвэр машин эзэмшигчдийн 72 хувь нь ямар нэг хэмжээгээр хууль дүрэм зөрчиж, торгуулиад, түүнийгээ төлөөгүй явж байгааг судалгаагаар тогтоосон. Татвар, торгуулиа төлөөд, үзлэг оношлогоондоо цагтаа хамрагдаж, иргэний үүргээ биелүүлсэн хэнийг ч байсан энэ бүсүүд рүү оруулахад нээлттэй байсан юм” хэмээн ярилаа.

Г.Саруул “Бид торгуульгүй, татвараа төлсөн, оношлогоонд орсон авто машиныг A, B бүс рүү оруулна гэж тооцоолж байсан. Түүнээс биш нэмэлт татвар авах, торгууль төлүүлэхийн тулд албадсан асуудал байхгүй. Иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцвол торгуулахгүй яваад байж болно. Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоолоод торгуульж байгаа жолоочийн цаана олон иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ямар олон эрсдэл байж болохыг бодолцох учиртай байх. Хот гэдэг хамтын амьдрал. Тиймээс иргэдийн оролцоогүйгээр ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас энэ удаад хойшлуулж байна. Ер нь бол замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэхэд хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар хийж болох арга бол энэ бүсчлэлийн асуудал байсан. Үүнээс цаашаа дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээний цаг, мөнгө санхүүжилт шаардагдана. Нэг, хоёр сарын дотор шууд үр дүнд хүрэх ажил бол бүсчлэл байсан” гэв.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулаад дугаарын хязгаарлалтаас авахуулаад замын хөдөлгөөн зохион байгуулалтад тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг. Энэ жил ч мөн ялгаагүй өөрчлөлт хийгдэнэ. Үүнийг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явуулдаг” хэмээв. Түүнчлэн тэрбээр 2019 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 41147 авто ослын дуудлага, мэдээлэл ирсэн. Авто ослын улмаас 307 хүн нас барсны 71 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь “A, B C” бүсчлэлээр хуваахад торгуулийн тухай асуудлыг давхар хөндөх болсон нэг шалтгаан гэдгийг статистик мэдээгээр баримтжуулан хэлсэн юм.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

703
Өмнөх

Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана

8 сар 16, 2019
Дараах

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

8 сар 18, 2019

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт