Үзэгчдэд “Үнэн худлын дэнс“ нэвтрүүлгээрээ танил болоод буй хөтлөгч М.Орхонтуул ард түмнээсээ хандив хүсчээ. Учир нь тэрээр Монгол нутгийнхаа газар шороог хамгаалахаар хөдөө орон нутагт явахад “Prius“ машин нь шаардлага хангахгүй байгаа тул “Land-80“ авах болсон ч 8 сая төгрөг дутаад буй учир ийнхүү хандив хүссэн байна.
Тэрээр: “За дэмжигч найзуудаасаа шууд шир царайлж нэг удаа Монголоо тойрох машины гуйлга гуйя. Би машинаа зараад 10 саятай болсон нэмж 8 саятай болвол энэ 2 унааны аль нэгийг сонгож авах гэсэн юм. Энэ эзэд нь намайг дэмждэг тул хямд өгч байна. Өөрсдөө ирж үзүүллээ. Ард түмнийхээ нүд чих хийх үйлсдээ зорин хаа ч гацахгүй явах гэсэн юм. Надад биш, эх орондоо үр хүүхдэдээ гэж боддог бол дэм тус болоорой. 5037290543 М. Туул. Хуурахгүй худалдагдахгүй үнэнч явахын тулд нүүр номын найзуудаас л шир царайлж гуйя өө. Битгий гуйлгачингаар дуудаж доромжлоорой. Тууштай явж худалдагдахгүйн тулд л ийм сонголт хийж байгааг минь ойлгоорой. Баярлалаа. Шууд хуулгаа оруулаарай ил тод байсан дээр. Бас аль нь сайн унаа вэ зөвлөөрэй“ гэжээ. Одоогийн байдлаар түүний дансанд 1.560.000 төгрөг цуглараад байгаа аж.
www.Seen.mn