Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
улс төр,

Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

нийтлэсэн Site Default8 сар 21, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
chuulgan1

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр зэхэж буй. Энэ үед маргаан дагуулж буй УИХ-ын гишүүний тоог нэмэх, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох, сонгуулийг холимог болон мажоритари тогтолцоогоор явуулах гэсэн саналууд дээр МАН-ын бүлгийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тэд сонгуулийн тогтолцоог хэвээр үлдээх саналтайгаа илэрхийлэв.

Х.БАДЕЛХАН: СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ БАЯН-ӨЛГИЙЧҮҮД ДЭМЖИХГҮЙ

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё гэсэн саналыг би дэмжихгүй байгаа. Одоо ажиллаж байгаа бүтэц хангалттай гэж боддог. Харин парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжинэ. Учир нь парламентын дөрвөн жилийн хоёр жил нь сонгуульд зориулагдаж байна. Нарийн яривал ганцхан жил бодит ажил хийх боломжтой. Тиймээс таван жил болгох нь зөв. Цаашлаад Ерөнхийлөгчийн болон орон нутгийн удирдлагын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох ёстой гэсэн саналтай байна. Сонгуулийн тогтолцооны хувьд иргэд төрд төлөөлөх хүнээ шууд сонгодог одоогийн хэлбэрийг дэмжинэ. Мөн УИХ-ын гишүүн ард иргэдийн төлөөлөл болохоос намын төлөөлөгч байх учиргүй. Нөгөөтэйгүүр талыг нь намын жагсаалтаар оруулдаг холимог тогтолцоогоор сонгууль явуулах болбол үндэсний цөөнх болсон манай аймгаас гурав биш хоёр гишүүн сонгогдох болчихдог. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулахад манай аймаг хоёр төлөөлөгчтэй болж хохирсон. Тиймээс Баян-Өлгийчүүд холимог тогтолцоог зөвшөөрөхгүй.

Г.ТЭМҮҮЛЭН: ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙН ОРОНД ШАЛГУУРЫН ТОДОРХОЙ БОЛГОМООР БАЙНА

-Гишүүдийн тоог 108 эсвэл 99 болгохыг үндсэн хуульд тусгаснаар чанарын ялгаа гарахгүй. Харин УИХ-ын гишүүнд нэр дэвших шалгуур босгыг өндөрсгөх талаар органик хуульд нь тусгачихвал зохимжтой санагдана. Төрд ажилласан жил, салбартаа оруулсан хувь нэмэр, мэргэжилдээ үзүүлсэн амжилт зэргийг харгалзан шалгуур тавьснаар парламентын чадамж дээшилнэ. Парламентын хугацааг дөрвөн жил хэвээрээ байх нь зөв гэж би үзэж байгаа. Мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжихгүй байгаа. Тогтолцоог өөрчлөх нь олон жил УИХ-д суусан улстөрчдөд л ашигтай байж ирсэн. Тэгэхээр тухайн хувь хүмүүст зориулж сонгуулийн тогтолцоо өөрчилдөг байдлаас тогтвортой олон жил үйлчлэх сонгуулийн тогтолцоотой байсан нь дээр. Манайх шиг хүн амын төвлөрөл багатай, таруу суудаг онцлогт жижиг тойрог буюу мажоритари тогтолцоо тохиромжтой.

Х.НЯМБААТАР: ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОХ НЬ ЗӨВ

-Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог 108 болгох санал оруулахад манай намын бүлэг дэмжихгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Харин АН-ын зүгээс 99 болгоё гэдэг саналыг тавиад байгаа. Миний хувьд үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг учраас аль нэг саналтай нь зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэр ч утгаараа АН-аас оруулсан саналтай байр суурь нэг байна. Ер нь парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлага байгаа. УИХ-ын 76 гишүүн байнгын хороо, парламент хоорондын найрамдлын бүлгүүд эд хуваагддаг. Гадаад томилолт, тойрогтоо ажиллах, хяналт шалгалтын ажлын хэсэгт ажиллах зэргээр маш их ачаалал бий болдог. Дээр нь төрийн тэргүүн, спикер, Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад ёс юм шиг хамт явдаг зэрэг олон шалтгаанаас ирц хүрэхгүй болдог. Үүнээс болж хэт цөөхөн хүн буюу 21 гишүүн л хууль баталж төрийн бодлогын чанар алдагдаж байна. Тиймээс дундын хувилбараар гишүүдийн тоог 99 болгож нэг гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдах нь зөв гэж үзэж байгаа. Парламентын хугацааг уртасгах санал 2015 онд аНын зүгээс гарсан. Тухайн үед “Манай улс гадагшаа чиглэсэн эдийн засгаа солонгоруулахын тулд урд хөршийн таван жилийн төлөвлөлттэй уялдуулж, түүхий эдээ гаргах, үйлдвэрлэлийн бодлогоо таван жилээр тодорхойлох ёстой” гэсэн санаа агуулж байсан. Үүнийг байж болох санал гэж үзэж байгаа. Цаашид бид урд хөршид түүхий эдээ нийлүүлж улсынхаа ашиг орлогыг бүрдүүлэх нь үнэн учраас парламентын хугацаагаа түүнтэй уялдуулж яагаад болохгүй гэж. Парламентын хугацаа таван жил болсноор эдийн засагт ашигтай. Сонгуулийн мөчлөг ойр байх тусам, эрх барих нам солигдох бүрт макро эдийн засагт халгаатай байдаг нь батлагдсан. Сонгуулийн тогтолцоог жижиг тойргоор байх нь зөв гэсэн саналтай байна.

Н.АМАРЗАЯА: СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ҮНДСЭН ХУУЛЬД ХАМААРАЛГҮЙ

УИХ-ын гишүүдийн тоог 76 хэвээр байлгах нь тохиромжтой гэж би үзэж байгаа. Парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил байх заалтыг ч өөрчлөөд хэрэггүй. Мөн сонгуулийн тогтолцоог үндсэн хуультай холиод хэрэггүй гэж бодож байна. Үндсэн хуулиа хэлэлцсэний дараа Сонгуулийн хуулиа тусад нь хэлэлцэж тогтолцоогоо ярилцаж болно шүү дээ. Угтаа сонгуулийн тогтолцоо үндсэн хуульд хамааралгүй юм. Тэр үүднээсээ би УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан төслийг бүлэг дээр хэлэлцэх үед үндсэн хуульд байсан тогтолцоо гэдэг үгийг хасах санал гаргасан. Манай гишүүд ч сонгуулийн тогтолцоог хэвээр үлдээх саналыг дэмжсэн.

1,212
Өмнөх

Боао форум далайд гарцгүй орнуудын дэд бүтцийн хөгжлийг чухалчиллаа

8 сар 21, 2019
Дараах

“Азийн төлөөх Боао форум”-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг урив

8 сар 21, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 11 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт