Испаны Памплона хотод 18 настай охиныг таван залуу бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Эдгээр залуус уг үйлдлээ гар утсандаа бичлэг болгон үлдээсэн байжээ.

Хэргийг шүүх явцад хүчирхийлэлд өртсөн охин ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй, хөдөлгөөнгүй хэвтэж буй нь бичлэгт харагдсан учих уг хэргийг хүчин биш хэмээн үзэж эдгээр залууст хөнгөн хэмжээний ял оноосон юм. Энэ шийдвэрийг Испани орон даяар эсэргүүцэж улмаар бэлгийн харилцаанд орох явцад тухайн эмэгтэй “Тийм“ гэж зөвшөөрөх, эсвэл биеийн хөдөлгөөнөөр “Тийм“ гэсэн үйлдэл үзүүлсэн тохиолдолд л хүчинд тооцохгүй байхаар шинэ хуулийн төсөл боловсруулжээ.

Харин бэлгийн харилцаанд орж буй эмэгтэй ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлэхгүй, хөдөлгөөнгүй байсан хэдий ч “Тийм“ хэмээн тодорхой зөвшөөрсөн хариулт өгөөгүй тохиолдолд хүчингийн хэрэгт тооцогдох юм байна.

Испанийн Мадрид хотын гудамж уг хүчирхийллийн эсрэг жагсагчдаар дүүрсэн байжээ. Тэд хүчирхийлэл үйлдсэн 5 залуугийн зураг, болон нэрийг ил зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон ч хүчирхийлэгчдийг нуун дарагдуулж, хохирогчийг ил тод зарлах, тус гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх бус шуугиад өнгөрөх явдал их байгаа нь анхаарууштай юм.

www.Seen.mn