НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 145 дугаар тогтоолоор 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр“-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 4-р зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ажшиглаж хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Барилга, хот байгуулалтын яам, лагийг бордоо болгох төсөл хэрэгжүүлэгч “Эко тайхи” ХХК, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтарсан уулзалтыг хийлээ.
Лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг 2018 оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 онд боловсруулсан 310.0 мянган м.куб лаг нь 2020 оны хавар бүрэн боловсорч бордоо болон нөхөн сэргээлтийн ажилд ашиглах бүрэн боломжтой болох юм байна.