Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн суудлаас нь огцруулж 24 жилийн хорих ялыг оноосон билээ.

Тэгвэл Сөүл хотын шүүхийн байгууллагаас Пак Гын Хэ дахин 8 жилийн хорих ялыг оноожээ. Учир нь түүнийг төсвөөс 3.3 тэрбум воныг хувьдаа завшсан, 2016 оны сонгуульд эрх мэдлээ ашиглаж нөлөөлсөн хэмээн үзсэн байна. Пак Гын Хэ өдгөө 66 настай бөгөөд нийти 32 жилийг шоронд өнгөрүүлэх нь тодорхой болоод буй юм. Хэрвээ тэр энэхүү ялаа дуусгаж чадвал 98 насандаа суллагдаж ажээ.

www.Seen.mn