Энэ сарын 27-нд буюу маргааш сарны бүтэн хиртэл болно. Уг хиртэлт нь 21 дүгээр зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт байх бөгөөд 103 минут үргэлжлэх аж.
100 минутаас илүү хугацаагаар сар хиртэх үзэгдэл нэгэн зуунд дунджаар таван удаа тохиодог байна. 1901 оноос хойших 200 гаруй жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэл 2000 оны долдугаар сарын 16-нд бүртгэгджээ. Уг хиртэлт нь 106,5 минут үргэлжилсэн байна.
Сарны бүтэн хиртлийг Ойрх дорнод, Төв ази, Өмнөд ази, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Оросын европын өмнөд хэсэг, Өмнөд Уралын нутгуудад ажиглах боломжтой аж.