Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн.
Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн, олон хүүхэдтэй 5 өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, 90 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, 3 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өгсөн.
Тэгвэл “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн 5 дүүргийн 7 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг оролцлоо