Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банкны хамт олон нэгдэн оролцож, улиас болон хайлаасны бутыг суулгалаа.
Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеээ байгаль, амьтанд хайртай, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд 2013 оноос хойш “Эко боловсрол олгох аян”-ыг эхлүүлж, энэхүү аян нь одоог хүртэл амжилттай хэрэгжсээр байгаа билээ.
Түүнчлэн тус банк нь Монгол орныг хамарсан 500 гаруй салбар нэгж, 3800 гаруй ажилтнуудынхаа оролцоотой “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ”-г жил бүр зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, 315 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав 5,237 га газрыг цэвэрлэж, аж ахуй нэгжүүд болон иргэдээ байгаль орчинд ээлтэй, хариуцлагатайгаар аялж зугаалахыг уриалж, үлгэрлэсээр ирсэн. Монгол Улсын банк, санхүүгийн салбарын ТОП 5 банкны нэг Төрийн банк нь ААН-үүд болон нийт иргэд, харилцагчид үлгэрлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.