Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.71₮
  • Евро
    4195.16₮
  • Японы иен
    24.79₮
  • Швейцарийн франк
    4480.09₮
  • Шведийн крон
    377.98₮
  • Английн фунт
    4918.46₮
  • Болгарын лев
    2144.84₮
  • Унгарын форинт
    10.5₮
  • Египетийн фунт
    71.76₮
  • Энэтхэгийн рупи
    41.85₮
  • Хонконгийн доллар
    456.15₮
  • ОХУ-ын рубль
    45.58₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    499.5₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2624.67₮
  • Австралийн доллар
    2345.01₮
  • Чехийн крон
    169.53₮
  • Тайванийн доллар
    123.4₮
  • Тайландын бат
    109.74₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    846.7₮
  • Сингапурын доллар
    2808.62₮
  • АНЭУ-ын дирхам
    975.01₮
  • Кувейтийн динар
    11708.75₮
  • Шинэ Зеландын доллар
    2173.31₮
  • Данийн крон
    562.28₮
  • Польшийн злот
    989.17₮
  • Украины гривн
    86.03₮
  • Норвегийн крон
    356.05₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.39₮
  • Туркийн лира
    89.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11766159.35₮
  • Мөнгө /унцаар/
    129056.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4918.85₮
Онцлох,

Ч.Буянжаргал: Сайжруулсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

нийтлэсэн Site Default4 сар 12, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
261749712_938494130437479_555113644581289732_n_20211213014247-750x460

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа.  Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багассан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс Нэгдүгээр хороолол, Хайлааст, Толгойт, Таван буудал, Зуун айл орчимд бохирдолтой түвшинд гарсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо, хяналтын цэгүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллажээ. Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн, 10 тонн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцад буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. 

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “2020, 2021 онд нийт 6300 шуудай сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэх зөрчил илэрсэн. Иймд Эрчим хүчний яам, НЗДТГ, “Таван толгой түлш” ХХК,  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтыг хийж байна” хэмээв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Угаарын эрсдэлд өртөж буй айл өрхийн 95 хувь нь стандарт бус зуухтай байсан судалгаа гарсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангахад болон галлагааны улиралд стандарт зуух хэрэглэхийг зөвлөж байна. 2021 оны Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан шахмал түлшийг болон тус бүсэд орж буй зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах зохицуулалтыг оруулсан. Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд саадгүй хүргэхэд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар өндөрлөг, алслагдмал цэгийн борлуулалтыг нэмэх, түлшний өдөр тутмын хангалтыг сайжруулах, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалт хийж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс хоёр дээж, мидлингээс нэг дээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах дундын агууламжаас хоёр дээш авч, лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж байна” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн 24 цагийн байдлаар манай компани 2725 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Нийт 600 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Угаарын хийн хордлогын есөн дуудлага ирсэн. Тэдгээрийн угаарын хийнд хордсон шалтгааныг судлахад найм нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан гэсэн шалтгаантай байна. Иймд зуух болон яндангийн битүүмжийг сайн хангах хэрэгтэй. Мөн “Таван толгой түлш” ХХК айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Эдгээр дамжуулагчаас өнгөрсөн долоо хоног угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. “Таван толгой түлш” ХХК-ийн хангамжийн баазаар дамжуулан иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авах ажлыг энэ лхагва гарагаас албан ёсоор хэрэгжүүлнэ. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хангамжийн баазуудад хураана” хэмээв.

502
Өмнөх

Зорилтот бүлгийн 6098 айл өрхөд сайжруулсан шахмал түлшийг олгохоор боллоо

4 сар 12, 2022
Дараах

Баянгол дүүргийн 500 гаруй хүүхдийг шүд, амны хөндийн үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж байна

4 сар 13, 2022

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 4 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт