Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.4₮
  • Евро
    4151.29₮
  • Японы иен
    24.64₮
  • Швейцарийн франк
    4445.22₮
  • Шведийн крон
    375.41₮
  • Английн фунт
    4875.07₮
  • Болгарын лев
    2122.66₮
  • Унгарын форинт
    10.35₮
  • Египетийн фунт
    71.74₮
  • Энэтхэгийн рупи
    41.63₮
  • Хонконгийн доллар
    456.1₮
  • ОХУ-ын рубль
    45.75₮
  • Казахстаны тэнгэ
    6.91₮
  • БНХАУ-ын юань
    499.26₮
  • БНСУ-ын вон
    2.63₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2607.63₮
  • Австралийн доллар
    2325.65₮
  • Чехийн крон
    167.55₮
  • Тайванийн доллар
    122.16₮
  • Тайландын бат
    109.81₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    844.83₮
  • Сингапурын доллар
    2798.39₮
  • АНЭУ-ын дирхам
    974.91₮
  • Кувейтийн динар
    11705.63₮
  • Шинэ Зеландын доллар
    2155.58₮
  • Данийн крон
    556.47₮
  • Польшийн злот
    976.2₮
  • Украины гривн
    85.91₮
  • Норвегийн крон
    353.68₮
  • Непалын рупи
    26.02₮
  • Өмнөд Африкийн ранд
    201.89₮
  • Туркийн лира
    90.27₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11924309.52₮
  • Мөнгө /унцаар/
    128804.89₮
  • Зээлжих тусгай эрх
    4896.56₮
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: Хөшигийн хөндийд сүндэрлэх “Шинэ хот”-ын бүтээн байгуулалтаараа Монгол Улс бүс нутгийн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна

нийтлэсэн Site Default9 сар 8, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
305207925_468196161985734_4283070814406749883_n

Улаанбаатар хотноо зохиогдож буй “Азийн архитекторуудын форум 21” Олон улсын чуулга уулзалт нь Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, эрдэмтэн судлаачид хуран чуулж хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас санал, зөвлөмжөө нэгтгэдгээрээ ач холбогдолтой.

“Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн форумд 22 орны 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Тус форумыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Азийн Архитекторуудын зөвлөлд манай улс 1991 онд элсэн орж Хот, суурин газруудыг нийт ард иргэдэд аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөх, зохион байгуулах тал дээр бусад улс орнуудын нэгэн адил үүрэг хүлээсээр ирсэн. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүд болох “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа энэ цаг үед “Азийн Архитекторуудын чуулга уулзалт”-ыг бид эх орондоо зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Бид орчин цагийн “Шинэ хот”-ыг Хөшигийн хөндийд бүтээн байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар доорх инженерийн дэд бүтцийг иж бүрэн барих ажлыг эхлүүлээд байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал, Богдхаан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын мега төслүүд нь Хөшигийн хөндийд сүндэрлэх Шинэ хот руу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг соронз мэт татах гол давуу тал” хэмээн онцлоод Монгол Улсын Засгийн газар “Шинэ хот”-ын төлөвлөлт, бүтээн байгуулалтаараа дэлхийн хот байгуулалтын ирээдүйн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чинхүү эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд хамтарч ажиллахыг уриаллаа.

Хот суурин газруудын хэт төвлөрөл нь дэлхий дахины тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөөр буй энэ цаг үед хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс орнууд хамтран ажиллах, шилдэг архитекторуудын туршлагаас хуваалцах, тэднээс зөвлөгөө дэмжлэг авч суралцах нь чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.

448
Өмнөх

Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болголоо

9 сар 8, 2022
Дараах

С.Амарсайхан: “Mars V” бол монголчууд бүс нутагтаа төдийгүй олон улсад эзлэх байр сууриа шинжлэх ухаанчаар илэрхийлэх өндөр ач холбогдолтой төсөл

9 сар 8, 2022

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 3 өдөр
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 3 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт