Үндэсний бичиг соёл, номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор 32 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх өдрийг албан ёсоор хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байна. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар оролцлоо.
ИЛҮҮ ИХ УНШЪЯ:Үндэсний бичиг соёл, номын баяр нээлтээ хийлээ
0