Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв МХҮХ-ны дэргэдэх МСҮТ, “Хөгжлийн бүс” ТББ-тай хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол үндэсний хөөмий, морин хуур хөгжмийг хараагүй хүмүүст түгээн дэлгэрүүлэх, хараагүй хүмүүсийн үндэсний язгуур урлагийн хамтлаг байгуулах төслийг хэрэгжүүлсэн. Дээрх төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй 8 иргэнийг хөөмий, морин хуурын сургалтад хамруулж мэргэжлийн анхан шатны түвшинд бэлтгэсэн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төслийн тайлан тоглолтыг үзэгчдэд толилуулсан. Харааны бэрхшээлтэй хөөмийч, морин хуурчдыг цаашид тогтвортой ажлын байраар хангах зорилгоор холбогдох судалгааг хийж ААНБ-уудад санал тавьж ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулж байна.
Харааны бэрхшээлтэй иргэдэд үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүллээ
0