Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3548.59₮
  • Евро
    4163.74₮
  • Японы иен
    22.77₮
  • Швейцарийн франк
    4460.55₮
  • Шведийн крон
    382.08₮
  • Английн фунт
    4743.76₮
  • Болгарын лев
    2129.05₮
  • Унгарын форинт
    10.69₮
  • Египетийн фунт
    74.54₮
  • Энэтхэгийн рупи
    39.36₮
  • Хонконгийн доллар
    456.08₮
  • ОХУ-ын рубль
    44.27₮
  • Казахстаны тэнгэ
    6.91₮
  • БНХАУ-ын юань
    503.93₮
  • БНСУ-ын вон
    2.4₮
  • БНАСАУ-ын вон
    27.3₮
  • Канадын доллар
    2576.3₮
  • Австралийн доллар
    2344.55₮
  • Чехийн крон
    170.69₮
  • Тайванийн доллар
    112.57₮
  • Тайландын бат
    112.76₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    868.26₮
  • Сингапурын доллар
    2748.18₮
  • АНЭУ-ын дирхам
    966.23₮
  • Кувейтийн динар
    11560.05₮
  • Шинэ Зеландын доллар
    2045.76₮
  • Данийн крон
    557.25₮
  • Польшийн злот
    988.6₮
  • Украины гривн
    83.65₮
  • Норвегийн крон
    347.44₮
  • Непалын рупи
    24.6₮
  • Өмнөд Африкийн ранд
    211.89₮
  • Туркийн лира
    83.04₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15363904.29₮
  • Мөнгө /унцаар/
    235786.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.36₮
Онцлох, Хот,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

нийтлэсэн Site Default4 сар 18, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-643eaeb6522df447f994ff9c

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран “Нийслэлийн боловсролын байгууллагын салбар хоорондын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн үйл ажиллагаа”-ны талаар санал солилцож, уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар боловсролын салбарт олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан юм. 

Боловсролын салбарт 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагаас өнөөдрийн уулзалтад Дэлхийн зөн олон улсын байгууллага, Японы Хүүхдийг Ивээх сан, Жайка, Койка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүд, ЕБС-ийн сурагчдын нөхөн үржихүй болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх “Оюу Толгой” ХХК-ийн “Гэрэл” төслийн талаар танилцууллаа. Тухайлбал, “Гэрэл” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд дээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх 26 танхим үүсгэн байгуулсан байна. Харин Японы Хүүхдийг Ивээх сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. 2025 оныг дуустал хэрэгжих уг төсөл нийслэлийн 5 дүүрэг, Ховд Говь-Алтай аймагт хэрэгжинэ. Жайка олон улсын байгууллагын хувьд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийн II шатанд ердийн цэцэрлэг, сургуульд тэгш хамран сургах боловсролыг хөгжүүлж, хөгжийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн хамт цэцэрлэгт суралцах загвар боловсруулан, нийт цэцэрлэгт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тэгвэл ЕБС-ийн 312 багш, сурган хүмүүжүүлэгч, 2500 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг “Дэлхийн зөн”-гийн төслөөр олгож байгаа юм. Энэ төслийн хүрээнд мөн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий өрөөг тохижуулжээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “…Энэхүү уулзалтаар боловсролын салбар нь спортоор дамжуулж хүүхдэд өөртөө итгэх итгэл суулгах хэрэгцээ байгаа талаар дурдсан. Нийслэлийн боловсролын газар, Биеийн тамир, спортын газар хамтран сургууль дахь дугуйлан, секцийг дэмжих чиглэлд ажиллах шаардлагатай. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг боловсролын салбарт хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ.

Харин төлөөлөгч Л.Ариунтуяа “Нийслэл хотын хэмжээнд сургалтын чанар, сурагчийн хөгжил, хамгааллыг сайжруулах, багшийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтаар мөн ЕБС-ийн багш нарын ур чадвар, заах арга зүйг сайжруулах “Pearson” англи хэлний хөтөлбөр, Олон улсын “STEMWerkz” байгалийн ухааны цахим хөтөлбөрийг турших төсөл зэрэг бусад хөтөлбөрийн талаар танилцуулж, хэлэлцлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

923
Өмнөх

Цар тахлын үед 160 гаруй мянган ажлын байрыг хамгаалснаар эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ

4 сар 18, 2023
Дараах

Ж.Батбаясгалан: Форумын үр дүн цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой

4 сар 20, 2023

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт