Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3573.76₮
  • Евро
    4052.47₮
  • Японы иен
    24.94₮
  • Швейцарийн франк
    4327.37₮
  • Шведийн крон
    373.76₮
  • Английн фунт
    4817.25₮
  • Болгарын лев
    2072.11₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    71.62₮
  • Энэтхэгийн рупи
    41.89₮
  • Хонконгийн доллар
    456.4₮
  • ОХУ-ын рубль
    44.89₮
  • Казахстаны тэнгэ
    6.98₮
  • БНХАУ-ын юань
    497.17₮
  • БНСУ-ын вон
    2.61₮
  • БНАСАУ-ын вон
    27.49₮
  • Канадын доллар
    2586.96₮
  • Австралийн доллар
    2306.15₮
  • Чехийн крон
    162.89₮
  • Тайванийн доллар
    119.28₮
  • Тайландын бат
    109.66₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    844.26₮
  • Сингапурын доллар
    2778.54₮
  • АНЭУ-ын дирхам
    973.01₮
  • Кувейтийн динар
    11649.26₮
  • Шинэ Зеландын доллар
    2124.06₮
  • Данийн крон
    543.29₮
  • Польшийн злот
    953.09₮
  • Украины гривн
    86.11₮
  • Норвегийн крон
    353.12₮
  • Непалын рупи
    26.18₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.03₮
  • Туркийн лира
    91.56₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11899209.16₮
  • Мөнгө /унцаар/
    118773.91₮
  • Зээлжих тусгай эрх
    4841.79₮
Онцлох, Эдийн засаг,

10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 5.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ

нийтлэсэн Site Default4 сар 17, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
mongolbank

Цар тахал улс орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч, эдийн засгийн нийлүүлэлт төдийгүй эрэлтийн талд нэгэн зэрэг сөргөөр нөлөөлөх болсон. Манай улсын хувьд уар тахлын үр дагавар нь өрх болон ААН-үүдэд хүндээр туссан. УИХ, Засгийн газар, Монголбанкнаас эдгээр хүндрэлийг даамжрахаас сэргийлэх зорилгоор мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэний нэг нь “эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юм. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтээс онцлох 24 баримтыг танилцуулж байна.

Ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ.

2022 оны эцсийн байдлаар ажлын байрыг дэмжих хүрээнд олгосон зээлийн 44.3 хувь буюу 867.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаа бөгөөд 1728 зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгасан байна.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд 660.2 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 34 хувь нь иргэдэд олгосон бөгөөд үүний 50 орчим хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбарт, 23 хувийг үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 13 хувийг өрхийн үйл ажиллагаанд олгожээ.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэнд дунджаар 33.3 сая, ААН-д 228.5 сая төгрөгийн зээл олгосон байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 25,514 зээлдэгчид 1.9 их наяд гаруй төгрөгийн зээлийг олгосон. Ингэснээр улсын хэмжээнд нийт 109.7 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн байна.

Орон сууцны ипотекийн зээлийн хувьд нийт 20,070 зээлдэгчид 1.6 их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг олгов.

Иргэдийн авсан ипотекийн зээлийн дундаж хэмжээ 93.3 сая төгрөг, үүнээс Улаанбаатар хотод олгосон зээлийн дундаж 101.5 сая төгрөг, орон нутагт 67.7 сая төгрөг байна.

2022 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийтдээ 1.4 их наяд төгрөгийн зээл буюу сард дунджаар 118.8 тэрбум төгрөг олгожээ.

Монголбанкнаас бусад төв банкны Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй сайн туршлагыг судалж, зээлийг багцлан үнэт цаасжуулан репо нөхцөлөөр санхүүжилт олгох механизмыг 2020 оны 4 дүгээр улиралд нэвтрүүлсэн.

Монголбанкнаас репо санхүүжилтээр 2021-2022 онд 2.0 их наяд төгрөгийн зээл олгохоор төлөвлөснөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3657 зээлдэгчид 1.3 орчим их наяд төгрөгийн зээл олгожээ.

Монголбанкны репо санхүүжилтийн хүрээнд улсын хэмжээнд нийт 67.1 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн байна.

Нэг иргэний зээлийн дундаж хэмжээ 179.2 сая төгрөг, ААН-ийн авсан дундаж зээлийн хэмжээ 2,583.6 сая төгрөг байсан бөгөөд тайлант хугацаанд нийт зээлийн 73.3 хувь нь шинээр олгосон зээлд, 26.7 хувь нь өмнө нь олгосон зээлийн дахин санхүүжилтэд зарцуулагджээ.

Урт хугацаат репо санхүүжилт нь хүртээмжтэй өсөлтийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдол бүхий жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын салбарын өрийн дарамтыг бууруулах зорилгын хүрээнд эх үүсвэрийг анх уг салбарын ААН, иргэнд олгож эхэлсэн. Үүний дараа цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг богино хугацаанд арилгах, ажлын байрыг хадгалах зорилгоор үйлчилгээ, боловсруулах, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбаруудаар хамрах хүрээг өргөтгөсөн юм.

Репо санхүүжилтийн хүрээнд бөөний болон жижиглэнгийн худалдаанд 46 хувийг, боловсруулах үйлдвэрлэлд 17 хувийг, үйлчилгээний бусад салбарт 9 хувийг, үлдсэн бусад эдийн засгийн салбарт 28 хувийг олгожээ.

“Хөдөө аж ахуйг дэмжих” зорилготой хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь 2021-2022 онуудад нийт 880 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнээс хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, ноос, ноолуур бэлтгэлд 375 тэрбум төгрөг, малчдыг дэмжих зориулалтаар 200 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөг, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээл бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хөдөө аж ахуйн зээлийн гүйцэтгэлийг харвал 2021 онд 500 тэрбум төгрөг олгохоос 494.3 тэрбум төгрөг, 2022 онд 380 тэрбум төгрөг олгохоос 295.0 тэрбум төгрөг буюу 2021-2022 онд нийт 22,096 зээлдэгчид 789.3 тэрбум төгрөгийн зээл олгож, хэрэгжилт 89 хувьтай байна.

Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд хүүний түвшин буурах хандлагатай болсон бөгөөд 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжсэнээр зээлийн дундаж хүү 2021 онд түүхэн доод түвшиндээ хүрэв.

Цар тахлын үед тогтоосон хөл хориог цуцалж, 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 болон 2022 оны туршид хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал сайжирч, хөдөлмөр эхлэлтийн түвшин 2022 оны 4 дүгээр улиралд 2021 оны эхнээс 10 орчим хувиар нэмэгдэн, ажилгүйдлийн түвшин 5.3 хувь болж буурлаа.

Дэлхийн банкнаас 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 168,000-276,000 ажлын байр хадгалагдсан гэж дүгнэжээ.

Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 30 жилийн хамгийн огцом уналттай буюу 4.6 хувиар агшсан ч 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар тэлэв.

Цар тахлын дараагаас эдийн засаг идэвхжиж байгаа нь зээлийн эрэлтийг дэмжиж байна. Зээлийн жилийн дундаж өсөлт 2021 онд 9.7 хувь, 2022 онд 19.2 хувь байв.

БАРИМТ 2210 их наядын цогц төлөвлөгөө уул уурхайн бус салбарын бизнесийн идэвхжилийг дэмжив. Салбараар авч үзвэл бөөний ба жижиглэнгийн худалдаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбар, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын ажил эрхлэлт, үйлдвэрлэлд сэргэлт бий болжээ.

БАРИМТ  23Улсын төсвийн орлого 2020 онд өмнөх оноосоо 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Үүнд цар тахалтай тэмцэх багц бодлогын хүрээнд орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нийт 0.92 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн нь голлон нөлөөлсөн.

БАРИМТ  24Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа сэргэж, уул уурхайн түүхий эдийн үнэ өссөнөөр улсын төсвийн орлого өмнөх оноос 2021 онд 35 хувиар, 2022 онд 36 хувиар тус тус нэмэгдэв.

395
Өмнөх

Нийслэл, дүүргийн ИТХ-ын алба хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо

4 сар 16, 2023
Дараах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм

4 сар 17, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 1 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 1 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 1 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт