Энэ удаагийн баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг 7 сарын 1-ний 11.00 цагаас эхлэн худалдаалах бөгөөд зогсоолын зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авч болохоор зохицуулсан бол наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон юм. Тодруулбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа ENAADAM.mn сайтаар худалдаалагдах бөгөөд нэг хүнд 2 ширхэгийг худалдаалахаар зохицуулж, нэг өдрийн тасалбар сүүдрэвчтэй нь 50 000, сүүдрэвчгүй нь 40 000 төгрөг байх юм.
Харин Үндэсний бөхийг 40 минутаас дээш хугацаанд барилдаад хаялцаагүй бөхөд барьц сонгуульдаг байсныг энэ жилээс 60 минут болгон сунгасан бол хурдан морьдыг гараанд гарахаас өмнө хоёр удаа хэмжилт болон шүдэлгээ хийхээр өөрчилсөн.
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа талаар салбар хороодын дарга нар танилцуулсан юм.