Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Онцлох, Хот,

2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцлээ

нийтлэсэн Site Default6 сар 21, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-64930836522df447f99500ed

Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-д танилцууллаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт 226 байгууллагад аудит хийж, дүнг тусгажээ. 2022 оны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Тиймээс нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг М.Эрдэнэжаргал онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийслэл хот анх удаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах 420 тэрбум төгрөгийн төсвийг баталсан бөгөөд, үүнд аудит хийж дүгнэлтийг Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гэв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төр, түүний бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан. Энэ дагуу 2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд санхүүгийн тайлангийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчлийг арилгах, цаашид Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төсвийн тухай  хууль болон холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмжилжээ.

Нийслэлээс үнэт цаас гаргаж, арилжаалахыг намын бүлгүүд дэмжлээ

Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийн шинэчлэлээр бонд гаргаж, арилжаалах, хот өөрөө эдийн засгийн эх үүсвэртэй болох боломж бий болсон. Нийслэлийн бондыг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргахаар төлөвлөж байгаа аж.

Төсөл танилцуулагчийн зүгээс “Бонд гаргаснаар нийслэлийн төсвийн харилцаанд маш том өөрчлөлт авчирна гэж харж байгаа бөгөөд бондын хугацаа, хүү, эргэн төлөлт, хөрөнгө татан төвлөрүүлэх асуудлаар Сангийн яамтай хамтран ажиллана гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр хуулиараа улсын өрийн таазтай шууд хамаарах асуудал учраас төрийн байгууллагуудын хяналт дор Засгийн газар шийдвэрлэнэ. Бондоор санхүүжүүлэх төслийн хувьд Багануур дүүргийн үйлдвэр технологи, Налайх дүүргийн барилгын материал, Эмээлтийн аж үйлдвэрийн парк гэсэн гурван паркийг 50 тэрбумаар төсөвлөж, эхний ээлжид ТЭЗҮ-г бэлдээд байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Шинэ Улаанбаатар баруун терминал, Улаанбаатар ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв, их багтаамжтай авто зогсоол, такси үйлчилгээг хөгжүүлэх төсөл, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 2,6 их наяд төгрөгийн Хөгжлийн корпорацын төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэж тооцоолж байна” гэж онцолсон юм.

Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд зарчмын хувьд асуудлыг дэмжсэн санал дүгнэлт танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ.

Төлөөлөгч С.Эрдэнэбаяр “Хот анх удаа бонд гаргаж байгаа нь тун чухал. Үнэт цаас гаргаж буй асуудал нь хуулийн олон үе шатыг дамждаг. Учирч буй саад бэрхшээлийг богино хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Бондын асуудалд улс төрийн оноо авахаас илүү иргэдэд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, нээлттэй  мэдээлэх шаардлагатай” гэв. Төлөөлөгч Г.Гангамөрөн  иргэд, аж ахуйн нэгжид ил тод нээлттэй  байх зарчмын шаардлага тавьсан  бол Төлөөлөгч П.Наранбаяр бондоор санхүүжих төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэх хэрэгтэй гэв. Мөн Төлөөлөгч Д.Пүрэвдаваа хотуудын туршлагыг судалсан эсэх талаар асууж, судалгаанд суурилах нь чухал болохыг санууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

263
Өмнөх

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

6 сар 20, 2023
Дараах

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл, тохижилтын ажлыг шалгалаа

6 сар 30, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт