Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3562.67₮
  • Евро
    4104.73₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4404.61₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4666.74₮
  • Болгарын лев
    2098.84₮
  • Унгарын форинт
    10.72₮
  • Египетийн фунт
    74.72₮
  • Энэтхэгийн рупи
    39.91₮
  • Хонконгийн доллар
    457.74₮
  • ОХУ-ын рубль
    45.18₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    501.34₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2526.27₮
  • Австралийн доллар
    2301.84₮
  • Чехийн крон
    169.74₮
  • Тайванийн доллар
    113.29₮
  • Тайландын бат
    109.62₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.55₮
  • Сингапурын доллар
    2730.75₮
  • АНЭУ-ын дирхам
    969.98₮
  • Кувейтийн динар
    11590.44₮
  • Шинэ Зеландын доллар
    1997.77₮
  • Данийн крон
    549.61₮
  • Польшийн злот
    969.61₮
  • Украины гривн
    84.14₮
  • Норвегийн крон
    347.39₮
  • Непалын рупи
    24.95₮
  • Өмнөд Африкийн ранд
    205.8₮
  • Туркийн лира
    83.93₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14473079.67₮
  • Мөнгө /унцаар/
    177975.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4824₮
нийгэм, Онцлох,

ХОЙД БҮСИЙН ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАГЧ, ЖОЛООЧ ХОЛБООЧДЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Default10 сар 20, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
123-7bx6tbe9vc6xv17w7vihdb09o41kjncpys6xvazevr4

Онцгой байдлын байгууллага гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд харилцаа холбооны систем, техник технологи хурдацтайгаар хөгжихийн хэрээр улс үндэсний болоод төр, хувийн хэвшлийн байгуулга, иргэдийн хэрэглээ түүнийг дагаад хувьсан өөрчлөгдөж, технологийн дэвшил рүү хүч түрэн орж эхэлсэн. Үүнийг дагаад байгууллагын холбоочдыг тасралтгүй суралцах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, техникийг бүрэн ашиглаж чаддаг байхыг шаардах болсон. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулж буй Хойд бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалтыг Булган аймгийн Онцгой байдлын газарт зохион байгуулж байна.Сургалтад хойд бүсийн долоон аймгийн Онцгой байдлын газрын нийт 95 алба хаагч оролцож байгаа бөгөөд холбоочин дайчдыг харилцаа холбоо, мэдээллийн технологи, сүлжээний техник хэрэгслийг ашиглах, зохион байгуулах, мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд зорьж байна.

Сургалтыг нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар оролцож, амжилт хүслээ.Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд холбоо, мэдээллийн шинэ технологиудыг нэвтрүүлэх шаардлага тулгардаг бөгөөд бид 2023 оны гуравдугаар үндсэн зорилтыг “Холбоо, зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг нэмэгдүүлэх” гэж дэвшүүлсэн. Иймд дээрх үйл ажиллагааны хэрэгжилтийг бүрэн хангахад алба хаагчдыг чадавхжуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг шат шатандаа тогтмол зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал бөгөөд үүний нэг жишээ нь хойд бүсийн “Дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдод мэдлэг олгох бүсчилсэн дадлага, сургалт юм. Та нар бол гамшиг ослын голомтоос харилцаа, холбооны бүхий л төрлийн техник хэрэгсэл ашиглан холбоо зохион байгуулж, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авч, удирдах албан тушаалтны шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр ханган ажиллаж буй байгууллагын амин чухал эд эс.

Иймд та бүхэн энэ сургалт, дадлагаар олж авсан мэдлэгээ цаашид улам бататган, өөрсдийгөө шинэ зүйлд туршин чадвараа хөгжүүлж, албан үүргээ гүйцэтгэхэд илүү үр дүнгарган ажиллана гэж итгэж байна” гэв. Мөн алба хаагчидтай ажлын байрны нөхцөл, хувцас хангалт болон үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй бусад асуудлын талаар санал солилцсон бөгөөд алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгээр хангах, зөвлөмж өгөхөөр Онцгой байдлын байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэл өглөө.

870
Өмнөх

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголын Бизнесийн зөвлөлийнхөнд танилцууллаа

10 сар 18, 2023
Дараах

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

10 сар 20, 2023

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт