Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3562.67₮
  • Евро
    4104.73₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4404.61₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4666.74₮
  • Болгарын лев
    2098.84₮
  • Унгарын форинт
    10.72₮
  • Египетийн фунт
    74.72₮
  • Энэтхэгийн рупи
    39.91₮
  • Хонконгийн доллар
    457.74₮
  • ОХУ-ын рубль
    45.18₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    501.34₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2526.27₮
  • Австралийн доллар
    2301.84₮
  • Чехийн крон
    169.74₮
  • Тайванийн доллар
    113.29₮
  • Тайландын бат
    109.62₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.55₮
  • Сингапурын доллар
    2730.75₮
  • АНЭУ-ын дирхам
    969.98₮
  • Кувейтийн динар
    11590.44₮
  • Шинэ Зеландын доллар
    1997.77₮
  • Данийн крон
    549.61₮
  • Польшийн злот
    969.61₮
  • Украины гривн
    84.14₮
  • Норвегийн крон
    347.39₮
  • Непалын рупи
    24.95₮
  • Өмнөд Африкийн ранд
    205.8₮
  • Туркийн лира
    83.93₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14473079.67₮
  • Мөнгө /унцаар/
    177975.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4824₮
нийгэм, Онцлох,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ

нийтлэсэн Site Default11 сар 20, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
tDAUxhMoi4yVGerevVo0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг хэллээ. Мөн “Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ.  Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна” гэв.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, авлига, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ жил ДНБ 5000 ам.долларт хүрсэн. Ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж байна.   
Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд төлөвлөлт маш чухал. Аль салбарыг яаж дэмжих вэ гэдгээ төлөвлөх ёстой. Тодорхой салбарыг хөгжүүлэхдээ бусад салбартай яаж уялдаж байна вэ гэдгийг судалж, хөгжүүлэх, халамжийн бодлогыг танаж, хаана амьдарч буйгаас үл хамаарч айл өрх бүр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хүртэх ёстой гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэгш хүртээмжтэй хөгжүүлэх нь чухлыг ч хөндлөө. Тухайлбал, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ”Уул уурхайгаас орж ирж буй орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулмаар байна. Эдийн засаг өсөж байгаа нь сайн. Одоо энэ өсөлтөө хадгалахын тулд засаглалын чадварыг бэхжүүлэх, халамжийн бодлогыг танах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлт урт хугацаанд хадгалагдана” гэсэн бол ШУТИС-ийн багш Ч.Баасандаш “Хоршоог сайн хөгжүүлмээр байна. Дундын шатлалын хоршоог үндэсний хэмжээнд хөгжүүлэх шаардлага байгаа. Үүнд төрийн манлайлал чухал байна” гэж санал хэллээ.
Манай улс 980 гаруй мянган өрхтэйгөөс 400 мянга нь нийслэлд амьдарч байна. Энэ оны гуравдугаар улиралд өрхийн орлого 11.7 хувиар өсжээ.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж буйг “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” илтгэлдээ дурдсан юм.
Эдийн засагчдын санал, асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа ирэх онд халамж нэмэгдээгүй. Цаашид ч халамжийн бодлогыг нэмэхгүй, хөдөлмөр эрхлэлт рүү аажмаар шилжүүлнэ гэдгийг онцлоод “Инфляц өрхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үзүүлэлт. Цар тахлын үед хэрэгжүүлсэн эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр түүхэн үүргээ гүйцэтгэсэн, 126 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Эдийн засгийн өсөлт ард иргэдэд очиж байгаа. Түүхэндээ анх удаа төсвийн орлого давж, төсвөө тодотгож айл өрхөд шууд очдог цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэн” гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засагчдынхаа хийсэн судалгааг сонсдог нэгдсэн платформтой болмоор байна. Эдийн засаг, хөгжлийн яамаа институц болгоход Та бүхэн оролцоорой. Цогц судалгаа гаргаад ирвэл хамтарч ажиллая. Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт өгөөжөө өгч эхэлж байгааг харуулж байна” гэлээ.

694
Өмнөх

ШИНЭ ХАМБА Б.ЖАВЗАНДОРЖИЙГ ШИРЭЭНД НЬ ЗАЛАХ ЁСЛОЛ МАРГААШ БОЛНО

11 сар 17, 2023
Дараах

Эрсдэлийн үед албаны болон иргэний үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн “Эрсдэлийн баатрууд”-ыг шалгарууллаа

11 сар 20, 2023

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт