Нийслэлийн ИТХ-аас санаачлан Ховд аймгийн ИТХ-тай хамтран “НИЙСЛЭЛ, БАРУУН БҮСИЙН ИТХ”-ын хамтарсан зөвлөгөөнийг /2024.04.25/ Ховд аймагт зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Ховд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Баян-Өлгий аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Хавыл нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Хамтарсан зөвлөгөөнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албаны төлөөлөл болон нийслэл, баруун аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар, Ховд аймгийн сумдын ИТХ-ын удирдлагууд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд 120 гаруй хүн оролцлоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд:
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт,
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хүйл ажиллагааны явц,
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд
Шашны байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, туршлага судлах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн нэг ойлголттой болох, Төлөөлөгчдийн хууль эрх зүйн орчны талаар мэдлэг, ур чадварын түвшинг ахиулах, чадамжийг сайжруулах зорилготойгоор энэ удаагийн хамтарсан зөвлөгөөн боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ