Өдгөө 48 настай дэлхийн супер од Мэрайя Кериг ид гялалзаж явна хэмээн Америкийн хэвлэлүүд онцолжээ.
Мэрайя Кери өмнөх жилүүдэд сэтгэл санааны хямралаас болж 120кг хүртэл жин нэмээд байсан бол тэрээр зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ачаар 50кг илүүдэл жингээ хасч чаджээ. Үүгээр зогсохгүй өөрөөсөө 13 насаар дүү бүжигчин залуу Брайан Танакатай шинэхэн харилцаа үүсгэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм.
Дуучин Мэрайя Кери “Авъяаслаг Америкчууд“ шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Ник Кенонтой гэр бүл болон 6 жилийг хамтдаа өнгөрүүлсэн билээ. Тэд 5 настай бяцхан ихэрүүдтэй юм. Гэвч хосууд 2014 онд харилцаагаа төгсгөж өнгөрсөн жилээс дуучин бүсгүй одоогийн найз залуутайгаа болзож эхэлсэн байна.
www.Seen.mn