АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолын өмнө Доналд Трамп гэргий Меланиягийн хамтаар Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байдентай өглөөний цай уусан юм.
Ж.Байден Д.Трампыг Цагаан ордны үүдэнд угтан авахдаа, “Гэртээ тавтай морил” хэмээн найрсаг мэндчилсэн нь Америкийн үе үеийн ерөнхийлөгчдийн шинээр томилогдох ерөнхийлөгчийг угтан авч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх уламжлалыг сэргээсэн явдал байв. 4 жилийн өмнө Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Д.Трамп Ж.Байденыг гэргийн хамт Цагаанд ордонд угтан аваагүйгээс гадна тангараг өргөх ёслолд нь ч оролцоогүй билээ.
Харин юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу өмнөх Ерөнхийлөгч Байдан удаах Трампад төдийгүй олон улс төрчдөд энэ үйл хандлагаараа үнэтэй хичээл заалаа гэж зарим хэвлэл онцолжээ.